Шадар сайд С.Амарсайхан, Стандарт, хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаяр нар Стандарт, хэмжил зүйн газрын нийслэлийн лабораторид ажиллалаа.
Нийслэлийн лаборатори нь улсын итгэмжлэгдсэн ууган лабораториудын нэг бөгөөд, хими, хор судлал, микробиологи гэсэн 2 үндсэн том лабораторитой.
Жилд дунджаар бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн, гоо сайхны болон ахуйн химийн бүтээгдэхүүн, хотын төвлөрсөн усан хангамжийн унд ахуйн цэвэр ус, төв цэвэрлэх байгууламжийн бохир ус, хот орчмын булаг шанд, гүний худгийн ус, хөрс, ажлын байрны агаарт 8000 гаруй дээжид нийт 20000-25000 гаруй сорьцод шинжилгээг хийж гүйцэтгэдэг.
Хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж, шинжлэх ухааны нотолгоонд тулгуурласан үнэн бодит шинжилгээний үр дүнгээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хангаж ажилладаг. Хүнсний бүтээгдэхүүн дэх пестицидийн үлдэгдэл, төрөл бүрийн хүнсний нэмэлтүүд, антиоксидантууд, тогтворжуулагч бодисууд нь хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, өвчин үүсгэх, дэмжих шалтгаанууд болдог учраас цаашид лабораторид энэ төрлийн шинжилгээ хийдэг болох шаардлагатай байгаа юм.
Мэргэжлийн хяналтын байгууллагад байсан Нийслэлийн төв лаборатори Стандарт, хэмжил зүйн газарт шилжиж ирснээр тохирлын үнэлгээ хийх явцад бүтээгдэхүүн баталгаажуулалтын эрх бүхий шинжээч нар дээжээ шинжилгээнд өгөх боломж бий болсон нь давуу тал болсон.
"Манай лаборатори хүчин чадлынхаа 60 хувийг ашиглаж чадаж байна. Сүүлийн үед валютын ханштай холбоотойгоор эм урвалжийн үнэ өртөг нэмэгдсэн ч лабораторийн үйл ажиллагааны зардал огт нэмэгдээгүй.
2012 оноос хойш тоног төхөөрөмжийн дорвитой хөрөнгө оруулалт хийгдээгүйгээс ажлын орчин, барилгын бүтээц, тоног төхөөрөмж нь муудсан. Лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлж шинжилгээний орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангахад багадаа 2 тэрбум төгрөг төсвийн зардал шаардлагатай байна. Мөн химич, микробиологич зэрэг боловсон хүчин бэлтгэх нь ховордсон. Бэлтгэгдсэн мэргэжилтнүүд нь төрийн байгууллагын 800 мянган төгрөгийн цалингаас татгалзаж, уул уурхай болон бусад өндөр цалинтай салбар руу орох нь нэмэгдэж байна" гэж Стандарт, хэмжил зүйн газрын Нийслэлийн лабораторийн дарга Д.Эрдэнэтуяа ярилаа.
Шадар сайд С.Амарсайхан Хүнсний тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор түүврийн болон төлөвлөгөөт хяналт шалгалт буурсан. Үүнийг журмаар зохицуулж, түүврийн болон төлөвлөгөөт хяналт шалгалт тогтмол явуулахыг Стандарт, хэмжил зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаярт үүрэг болголоо.