2026 он гэхэд “Toyota Motor” шинээр цахилгаан автомашины 10 загварыг хөгжүүлнэ.
“Toyota Motor”-ийн шинэ Гүйцэтгэх захирал Кожи Сато урт хугацаанд хүлээлт үүсгээд байсан тус компанийн цахилгаан автомашин үйлдвэрлэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлснээ мэдэгдлээ.
2026 он гэхэд “Toyota Motor” шинээр цахилгаан автомашины 10 загварыг хөгжүүлж, жилд 1.5 сая нэгж цахилгаан автомашин борлуулах зорилт тавиад байгаа аж.
Мөн хосолмол хөдөлгүүртэй болон цахилгаанаар ажиллах боломжтой хосолмол хөдөлгүүртэй загваруудыг хөгжүүлэхэд анхаарахаа мэдээлсэн юм. Ингэснээр тус компани 2035 он гэхэд нүүрстөрөгчийн ялгаруулалтаа 50 хувиар бууруулахыг зорьжээ.
“Toyota Motor” үйлдвэрлэлээ 100 хувь цахилгаан автомашин руу шилжүүлэхгүй, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах бусад арга замыг турших юм байна.
Кажи Сато 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг тэнцвэржүүлэх зорилтдоо хүрэхийн тулд цахилгаан автомашины шилжилтийг эхлүүлж, чадах бүхнээ хийнэ гэж мэдэгджээ. Хэдий тийм боловч “Toyota Motor” компани бусад автомашин үйлдвэрлэгчдийн адил 100 хувь цахилгаан шилжилт хийхээр ажиллаж эхлээгүй байгаа байна.
Баасан гарагт тавьсан Кажи Сатогийн илтгэл хүлэмжийн хийн ялгарлыг тэнцвэржүүлэхийн тулд “Toyota Motor” компани олон арга зам бүхий стратеги баримтлахыг харууллаа.
“Toyota Motor” компани Хойд Америкийн зах зээлд зориулан “bZ” цахилгаан хөдөлгүүртэй цувралаа сайжруулахад анхаарна. Мөн 2025 он гэхэд цахилгаан SUV загварыг танилцуулж, үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх аж.
Харин БНХАУ-ын зах зээлд 2024 он гэхэд дотоодын үйлдвэрт хөгжүүлсэн цахилгаан хөдөлгүүртэй хоёр загвар гаргахаар төлөвлөжээ.