Евро 2016 тэмцээний шилдэг 8-д үлдсэн багуудын тулаан Польш Португалийн тоглолтоор эхэллээ. 120 минут үргэлжлэн хүч тарамдуулсан энэ тоглолтын хувь заяа торгуулийн цохилтоор шийдэгдсэн юм.
Хэсгийн тоглолтод тун сайн тоглолтыг харуулан, хэсгээсээ гарсны дараа шөвгийн 16-д швейцарчуудыг ялимгүй азтай байдлаар хожсон Цагаан бүргэдүүд хагас шигшээд үлдэх урам зориг ихтэй байгаа бололтой, тоглолтыг шууд л гоолоор эхлүүлэв.
Пишчекийн хойноос явуулсан алсын пассыг хүлээж авсан Гросицки хэдэн метр гүйгээд төв рүү хаяхад Лэвандовски ямар ч саадгүй цохиод гоолдчихов. Тэмцээний турш гоолоор цангаад байсан тэр анхны гоолоо оруулж буй нь энэ.
Түүний гоол хэдхэн хоногийн өмнө оруулсан Брэдигийн гоолыг арагш нь ухраасан. Бүх үеийн түүхэн дэх хамгийн хурдан орсон 2 дахь гоол гэсэн үг. 1:40 минутад түүний гоол орсон юм.
Тоглолт жаахан уйтгартай үргэлжилж байх үед 18 настай Ренато португалчуудын магнайг тэнийлгэв. Жоао Мариотой хослон тоглож зүүн жигүүрээс төв рүү жаахан дараад цохиход эсрэг хамгаалагчаас ойгоод гоол болчихсон.
Энэ нь түүнийг бүх үеийн түүхэнд нокаут шатанд хамгийн залуудаа гоолдсон тоглогч болгов. 18 нас 317 хоног. Байерны 2 тоглогч гоолдсон тул тэдний фэнүүд тун баяртай байх нь мэдээж. Байерн 2-0 гэсэн үг.
Үлдсэн хугацаанд ч тэр, 2-р хагаст ч тэр осолтой гэхээр довтолгоо явсангүй. Тоглолтын үндсэн цаг дуусч, 30 минут дахин тоглох болов. Ёстой л уйтгартай хагас цаг болсон доо. Ингээд 11м-ээс аз одоо шалгахаар болов оо.
Роналдо салхи хагалав. Том тоглогчид том тоглолтод алддаг, түүнд ч ийм мөч байсан тул яах бол гэж байтал тэр харин ард түмнийхээ итгэлийг эвдсэнгүй. Залгуулаад Лэвандовски гарч ирлээ. Тэр угаасаа сайн цохидог. 1-1.
Тоглолтын баатар Ренато Санчез өөрийн ээлж дээрээ хэдий пеналти хэдий ч маш гоё гоолыг оруулав. Милик хариуг нь барилаа. 2-2.
Моутиньо гоолдсоны дараа Глик тэнцүүлэв. Нани гарч ирлээ. 3-3. Португалаас дандаа олны танилууд гарч ирж байснаас гадна тэд өөртөө тун итгэлтэй цохиж байлаа. Харин польшууд нэг л бэргэсэн, эмээсэн байдалтай байгаа нь нүүрнийх нь хувирлаас илт.
Өмнө нь Швейцартай 11м цохихдоо ямар хэцүү байдгийг мэдэрсэн мэт. Сэтгэл зүй нь явчихсан бололтой. Куба ч бас л тэгж царайлав. Бөмбөгөө тавиад амьсгаа ч авалгүй шахуу тун сул цохисон, Патрисио хааж гавьяа байгуулав. 4-3.
Ингээд олон жилийн өмнө Португалийн бас нэгэн найдвар болон гарч ирсэн ч олон улсын тавцанд унтарч орхисон Куарешма дээр эцсийн найдвар ирлээ. Тэр харин хонины ээлжээ амжилттай өнгөрөөж чадсан юм.
Польшууд 4-4-2 схемээр талбайд гарч, нэлээн гүн хамгаалалт хийсэн тоглолт үзүүлсэн. Иймээс довтолгоог тун холоос эхлүүлж байв.
Тэд бөмбөг авангуут 6 номер луугаа биш, төвийн хамгаалагч руу өгч байсан нь тэдний довтолгооныг их удаашруулж байлаа. Бараг л Лэвандовски руу алсын пасс өгч тоглох аргыг сонгосон мэт.
Далайчид бүр ч уйтгартай тоглолтыг харуулсан. Ганц гялтайх нь шилжилт хөдөлгөөн хаа сайгүй хийж байсан Ренато байлаа. Бөмбөгөө удаан тойруулснаас болж жигүүр лүү Роналдод шалмаг пасс өгч хурдан довтолгооныг эхлүүлж огт чадахгүй байсан юм.
Энэ тоглолтын дараа тэмцээний форматыг шүүмжлэгчид улам ихсэв. Хэсгээсээ 3-аар арайхийн гарсан баг цаашдаа ч муу тоглолт харуулсаар их шөвөгт үлдлээ гэж яриад эхэлсэн.
Гэвч дүрэм бол дүрэм юм даа. Тухайн үед Платини жижиг улсуудын саналыг авахын тулд оролцогчдын тоог нэмж байсан. Энэ нь сөрөг тал бийг хөлбөмбөг сонирхогчид олон удаа харж байна даа.