АСЕМ-ийн дээд түвшний, XI уулзалт долдугаар сарын 15, 16-нд Улаанбаатар хотод болно. Энэ хурлыг угтан, олон цуврал уулзалтыг дөрөвдүгээр сараас эхлэн зохион байгуулна. Иймд эдгээр хурлуудын талаар олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор “АСЕМ-ийн мэдээллийн төв”-ийг байгуулжээ. Энэ төв МОНЦАМЭ агентлагийн нэг давхарт байрлаж байна.
АСЕМ-ийн үйл ажиллагаа, дээд түвшний бэлтгэл ажлын талаар мэдээлэл авахыг хүссэн сэтгүүлчид энэ төвд хандах боломжтой. Мөн АСЕМ-ийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл, ойлголт өгөх зорилгоор сэтгүүлчдэд сургалт явуулахаар төлөвлөжээ.
Мэдээллийн төвийн нээлтэд оролцсон Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээр ахлуулсан АСЕМ-ийг зохион байгуулах үндэсний хороо сард нэг удаа хуралддаг байсан бол удалгүй хоёр долоо хоног тутамд хуралдаж эхэлсэн. 2016 он гарсаар лхагва гараг бүрт хуралдаж байна. Үндэсний хорооны бүрэлдэхүүнд зургаан дэд хороо ажиллаж байна. Бэлтгэл ажил жигдэрсэн. АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг Монголд зохион байгуулах болсноор бид эх орноо дэлхий нийтэд сурталчлах сайхан боломж бүрдэнэ. Өнөөдрийн байдлаар 20-иод улсын төр засгийн тэргүүн Монголд ирэхээ мэдэгдээд байна. АСЕМ-ийн цуврал хурлын хамгийн эхнийх нь ирэх дөрөвдүгээр сард болно. АСЕМ-ийн гишүүн орнуудын парламентын чуулган хоёр өдөр үргэлжлэх юм” гэв.
Энэ уулзалтын дараа АСЕМ-ийн гишүүн орнуудын Сангийн сайд нарын, Залуучуудын, фермерүүдийн, бизнес эрхлэгчдийн уулзалт тус тус болох юм байна. Эдгээрээс бизнес эрхлэгчдийн форум илүүтэй анхаарал татаж байгаа юм. Долдугаар сард болох энэ уулзалтыг Аж үйлдвэрийн яам, МҮХАҮТ, Ажил олгогч эздийн холбоо хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.
Өнөөдөр болсон АСЕМ-ийн мэдээллийн төвийн нээлтийн үеэр Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ийн Бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг хэвлэл мэдээллийн холбоодтой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.