Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар энэ сарын 30-нд 11 цагаас хэвлэлийн хурал зохион байгуулна.
Азийн Хөгжлийн Банкны Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн, ахлах эдийн засагч Норио Усуй, эдийн засагч Л.Амар нар Азийн орнууд, тэр дундаа Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн төлвийн талаар мэдээлэн, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулах юм.
Мөн "Азийн хөгжлийн төлөв-2016" хэмээх, АХБ-наас жил бүр гаргадаг, эдийн засгийн гол тайлангийн хагас жилийн шинэчилсэн хувилбарыг танилцуулна. Энэ тайланд Монгол, БНХАУ, Энэтхэг, Индонез зэрэг Азийн хөгжиж буй, 45 улсын макро эдийн засгийн судалгаа багтдаг аж. Үүнээс гадна Төв Ази, Зүүн Ази, Өмнөд Ази, Зүүн-Өмнөд Ази, болон Номхон далай гэсэн дэд бүсүүдийн түвшний эдийн засгийн судалгаа багтдаг.
Хэвлэлийн хурал Шангри Ла зочид буудалд болно.