Багахан мөнгөтэй хүн хэдэн хувийн санал авахыг харахаар УИХ-д нэр дэвшиж байна гэж сэтгүүлч Т.Алтаншагай ярьсан юм.
Энэ удаагийн сонгуульд ММ агентлагийн тоймч асан М.Оюунчимэг, МҮОНРТ-ийн ерөнхий захирал асан М.Наранбаатар, сэтгүүлч, зохиолч Ү.Хүрэлбаатар, сэтгүүлчээс ажлын гараагаа эхлүүлсэн УИХ-ын гишүүн Г.Уянга зэрэг хэвлэл мэдээллийн салбараас төрсөн олон хүн нэр дэвшлээ.
Зохиолч Дамбын Төрбатын хүү, Т.Алтаншагай анх удаа сонгуульд өрсөлдөж байгаа аж. Тэрээр сонгуульд оролцсоноор хар машиныг давхар шалгах, нэр дэвшигчид үнэхээр мөнгө тараадаг эсэхийг олж нотлох давхар зорилго агуулжээ.
-Та аль тойргоос нэр дэвшив?
-Сонгинохайрхан дүүргийн 72 дугаар тойргоос нэр дэвшлээ. Би энд 30-аад жил амьдарсан. Одоо ч амьдарч байна. би СХД-ийн 62 дугаар сургуулийг төгссөн. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Н.Учрал, БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ нартай нэг тойрогт өрсөлдөнө. Мөнгөтэй айлын хүүхдүүд улстөрд орж ирдгийн үргэлжлэл нь Н.Учрал. МАН бол намын бодлогоо тэргүүн эгнээнд тавьдаг нам. Тэр хүн мундаг байсан ч намын бодлого л хэрэгжинэ. З.Баянсэлэнгэ сайд мөнгөтэй болоо байлгүй. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг бас л мөнгөтэй байх. Жижиг тойрогт угаасаа мөнгө их зарцуулдаг.
Сэтгүүлчид эрх баригчидтай илүү ойр байдаг, нэвтрүүлгийг нь хийдэг. Хоорондоо ямар тохироо хийдгийг нь мэднэ. Харж тэвчээгүй учраас нэр дэвшиж байна. Одоогийн тогтолцоогоороо явбал дахиад 26 жил элгээр нь хэвтүүлнэ.
Намуудад бас сайн хүмүүс бий. Тэдэнтэй хамт Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар тогтолцоог сайжруулна. Уг нь УИХ-ын гишүүн болох нь маш хүнд ажил. Гэвч энд мөнгө эргэлдээд байгаа учир бүгд хошуурч байна. Компанийн захирлууд бизнесээ хамгаалах гэж орж байна.
Сонгогчдод хандаж хэлэхэд Сонгуулийн тухай хуулийн 71-2-т зааснаар нэр дэвшигчид иргэдэд мөнгө тараавал, сонгогч ЦЕГ-т мэдээлээд бэлэн олгосон мөнгөнөөс 20 дахин их урамшуулал авна. Энэ заалтыг иргэд чээжлэх хэрэгтэй. Сонголтыг худалдаж авах нь таныг доромжилж байна гэсэн үг. Танд өнөөдөр 100 мянган төгрөг өгсөн бол дарвөн жил 100 мянга ч үгүй амьдарна. Энэ тогтолцоог өөрчлөхгүй бол сайн хууль батлах ч сөхөө өгөхгүй байна.
Гэрэл зургийг Д.Жавхлантөгс