-Цэвэрлэхийн болоод эмнэлгийн ажилчид Г.Баярсайхан, С.Эрдэнэ сайдын хамтарсан тушаалыг хүлээж байна-
Хотын баруун урд хэсэгт ачааны хүндийг үүрсэн хэсэг ажилчин цагаан цааснаа хоёр сайдын хамтарсан тушаал бүхий гарын үсэг зурах агшныг хуруу тоолон хүлээж суугаа.
Сайд нарын үзэглэх тэр агшинд тэд “ял” болсон хэдий ч үл ховхорч чадах ажлаасаа мөдхөн хөндийрөх боломжтой болох юм.
Учрыг ухваас гурван сарын өмнө Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан GoGo.mn сайтад нийтэлсэн “Цэвэрлэх байгууламж” цуврал сурвалжлагын мөрөөр Төв цэвэрлэх байгууламжийн байдалтай танилцаж ажилчдын нөхцөлийг шинэчлэн тогтоох ажлын хэсэг байгуулсан билээ.
Тэрбээр цэвэрлэх байгууламжийн ажилчид төдийгүй эмнэлгийнхний нөхцөлийг шинэчлэн тогтоож Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар уг асуудлыг эцэслэнэ гэдгээ мэдэгдсэн юм.
Өдгөө нэг улирал ард хоцорсон ч нөхцөл тогтоох асуудал бүрэн шийдэгдэхгүй байсаар сонгуультай хаяа тэрлэв. Найдвар тээсэн хүлээлт сонгуулийн ард гармагцаа замхарчих юм биш биз гэх айдас энэ сэдэвт хамаатай хэн бүхэнд төрөх нь дамжиггүй юм.
Эрүүл аюулгүй орчинд ажиллах эрх нь хөндөгдсөн тэдгээр ажилчны асуудал хэзээ шийдэгдэх бол…
ХЭЧНЭЭН АЖЛЫН БАЙР ХҮНД, ХОРТОЙ НӨХЦӨЛД ШИЛЖИХЭЭР БОЛЖ БАЙГАА ВЭ?
100 гаруй ажилтан хортой, 50 орчим ажилтан хүнд нөхцөлд шилжинэ…
Төв цэвэрлэх байгууламжийн ажлын байруудад нөхцөл тогтоох ажил дуусч дүгнэлт тайланг салбарын сайдад танилцуулжээ.
Тэд 41 ажлын байранд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ, судалгаа хийснээс 14 нь хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд орох хэмжээнд, Эрүүл мэндийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн холбооны захиалгаар 18 ажил мэргэжлийн байранд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ, судалгаа хийснээс 12 нь хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд орох хэмжээнд байгааг тогтоосон байна.
Өөрөөр хэлбэл Төв цэвэрлэх байгууламжид ажиллаж буй 170 орчим хүний 100 гаруй нь хортой, 50 орчим нь хүнд, 20 орчим нь хэвийн нөхцөлд оруулах санал боловсруулжээ.
Тайланд Төв цэвэрлэх байгууламжийн ажилчдын 95 орчим хувь нь эрүүл мэндийн ямар нэгэн өөрчлөлттэй, дийлэнх нь амьсгалын замын өвчлөл, арьс, харшил, тулгуур эрхтэн, үе мөчний өвчтэй байсныг энд дурдах нь зүйтэй.
Хортой нөхцөлд
- Насос станцын машинч, туслах машинч
- Идэвхит лаг, түүхий үлдэцийн машинч
- Агааржуулах станц машинч
- Хлорт байгууламжийн операторч
- Бохир усны шугам хоолой цэвэрлэх байгууламжийн техникч, слесарь
- Цэвэрлэх байгууламжийн цахилгаан ба хийн гагнуурчин
- Хими бактерилогийн лабораторын бактериологч, химич, лаборант, дээж авагч, шил сав угаагч
- Тоног төхөөрөмжийн инженер, засварчин
- Бохир ус сорох машины жолооч
- Ээлжийн инженер
- Харгиа урьдчилан цэвэрлэх байгууламжийн (Цахилгааны техникч, Тоног төхөөрөмжийн техникч, хяналтын техникч, ээлжийн техникч, ээлжийн техникч, хром сульфидын станцын машинч)
- Фильтр прессийн оператор
- Центрфугийн машинч
- Лаг талбай, лаг усгүйжүүлэх байгууламжийн техникч зэрэг ажлын байрууд багтжээ.
Эдгээр ажлын байранд хийсэн эрүүл ахуйн хэмжилтийн дүн, ажиглалт судалгаанд Химийн бодисын ууршилт /аммиак, хүхэрт устөрөгч, хромын оксид, хартугалга/ эрүүл ахуйн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 2-3 дахин их байгааг тогтоожээ.
Үүн дотроо хүний ялгадас, үйлдвэрээс гарсан химийн бодисын хаягдалтай хамгийн эхэнд харьцдаг, хуримтлагдсан лаг бүхий дамжлага бүрээс дээж авч шинжилгээ хийдэг ажлын байруудын сөрөг нөлөөллийг арилгах боломжгүй учир хортой нөхцөлд хамруулах үндэслэлтэй гэж үзсэн аж.
Хүнд нөхцөлд
- Лаг зөөврийн машинч жолооч
- Лаг ачиж түрэх эксковаторчин, бульдозерчин
- Механик технологийн инженер
- Насосны оператор
- Машины заалны машинч
- Шүүх талбайн оператор
- КУ- гийн машинч
- КИП автоматикийн инженер, засварчин
- Цахилгааны инженер, цахилгаанчин, монтёр
- Хувцас угаагч
- Автын засварчин
- Бохир ус сорох машины жолооч
- Машинч засварчин
- Лаг ачиж, түрэх механизмын оператор
- Автомат хянах, хэмжих хэрэгслийн техникч зэрэг мэргэжлийн хүмүүс орох боломжтой гэж үзжээ.
Ажил үүргийн хувьд бусад ажлын байртай харьцуулахад ачаалал, шуугиан, доргион ихтэй учир хүнд нөхцөлд оруулах нь зүйтэй гэж тодорхойлсон байна.
Өмнө нь цэвэрлэх байгууламжийн нэг ч ажлын байр хортой нөхцөлд ороогүй байсан бөгөөд хоёр сайдын хамтарсан тушаал батлагдвал 150 орчим хүн хугацаанаасаа өмнө тэтгэвэрт гарах юм.
ГЭВЧ…
Хэвийн нөхцөлд багтсан 20 ажилтны эрх ашгийг яах вэ?
Ажлын хэсгийн дүгнэлт гарахад хамгийн сэтгэл дундуур үлдэж байгаа нь дараахь жагсаалтад багтаж буй ажилчид.
- Авто өргөгчийн жолооч
- Автобусны жолооч
- Бонго машины жолооч
- Шугам угаалгын машины жолооч
- Бохир усны шугам оношлогооны машины жолооч
- Ашиглалтын механик
- Дендрологич
- Албаны эмч
- Тогооч
- Туслах тогооч
- Үйлчлэгч
- Мужаан
- Ахлах нягтлан бодогч
- Тооцооны нягтлан
- Тоо бүртгэгч
- Нярав
- Төслийн хяналтын инженер
- Бохир усны шугам хоолойн инженер
- Харуул засварчин багтсан байна.
Тэд хүний ялгадастай холилдохгүй ч өдөр тутамдаа өмхий агаараар амьсгалж, химийн хортой нэгдэл бүхий лаг шавартай хутгалдах хүмүүстэй мөр зэрэгцэн ажилладаг.
Үйлчлэгч гэхэд зөвхөн оффисийн цэвэр цэмцгэр байдалд анхаарал хандуулах хэдий ч лагийн талбайд өдөржин ажилласан нэгний гутлын уланд наалдсан шороог цэвэрлэнэ.
Жолооч, бохир усны шугам хоолойн инженер нь ажилчдын ажлын байруудаар эргэлдэх шаардлага гарна. Уг чанартаа үргэлжид лагтай зууралдахгүй ч агаарт дэгдсэн хортой нэгдэл бүхий агаараар тэд байнга амьсгална. Энэ асуудалд хаа хаанаа бодолтой хандах хэрэгтэй юм шиг…
Харин ажлын хэсэг эдгээр ажлын байрыг үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлүүд нь эрүүл ахуйн зөвшөөрөх хэмжээнээс хэтрээгүй, ажилтны эрүүл мэнд, үр удамд нөлөө үзүүлэхгүй байх орчин гэж тодорхойлсон байна.
Хоёр сайд ажлын хэсгийн дүгнэлтээр тушаал гаргавал Цэвэрлэх байгууламжийн дийлэнх ажилтанд уг асуудал таатай шийдэгдэх ч цөөнхийн хувьд гомдол дагуулах юм.
ЭМНЭЛГИЙН ЯМАР АЖИЛ МЭРГЭЖИЛ ХҮНД, ХОРТОЙД ШИЛЖИХ ВЭ?
Эмнэлгийн салбарын 12 мэргэжлийн албан хаагчид сайхан мэдээ хүлээсээр л…
Хөдөлмөрийн сайд цэвэрлэх байгууламж дээр ажлын хэсэг томилохдоо эмнэлгийн ажлын байруудын нөхцөлийг шинэчлэн тогтоохоо мэдэгдсэн. Нийт 18 ажлын байранд нөхцөл тогтоох шинжилгээг хийснээс 12-ыг нь хортой нөхцөлд шилжүүлэх саналыг яамдад хүргүүлжээ. Тухайлбал,
- Дуран оношлогооны эмч
- Дуран оношлогооны сувилагч
- Хүүхдийн эмч
- Хүүхдийн сувилагч
- Нярайн эмч
- Нярайн сувилагч
- Эх барих эмэгтэйчүүдийн эмч
- Эх баригч
- Шавар эмчилгээний үйлчлэгч
- Шавар эмчилгээний сувилагч
- Хими эмчилгээний эмч
- Хими эмчилгээний сувилагч зэрэг ажлын байрууд багтсан байна.
Иргэдийн энхийг сахиулах үйлсэд хүчин зүтгэж буй эмч, эмнэлгийн ажилчдын хувьд хоёр сайдын тушаал шагнал болж 10 жилийн амар тайван амьдралыг бэлэглэх юм.
АЖЛЫН ЯВЦ ЯМАР БАЙГАА БОЛ?
С.Эрдэнэ сайдын шийдвэрийг хүлээх л үлдлээ
Энэ асуултын хариултыг авахаар Хөдөлмөрийн яамаас тодруулахад цэвэрлэх болоод эмнэлгийн ажилчдын нөхцөл тогтоох ажлын хэсгийн дүгнэлт, тайлан гарсан бөгөөд Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд хүргүүлсэн. Яамнаас одоогоор хариу өгөөгүй байна гэсэн юм.
Харин Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны хэвлэлийн төлөөлөгч н.Энхбат “Хөдөлмөрийн яамнаас төслийн багийнханд тайлан ирээд уг төсөл албажаад явж байна. Ирэх нэг дэх өдрөөс уг асуудал шийдэгдэж магадгүй” гэж хариулав.
Ямартай ч цэвэрлэхийн ажилчдын асуудал цаг хугацааны хувьд сунжирсан ч эцэслэх шатандаа яваа аж.
Сонгуулийн ажил өрнөж хүн бүр л дор бүрнээ бужигнаж яваа энэ үед олонхий эрх ашгийн төлөө хоёр сайд сэтгэл гаргана гэдэгт Төв, урьдчилсан, хөдөө орон нутгийн цэвэрлэх байгууламж төдийгүй эмнэлгийн салбарын ажилчид найдна.
Тэд сайд нарыг амлалтаа биелүүлэхийг хоног тоолон хүлээж суугаа…