Энэ оны хагас жилийн байдлаар дулааны цахилгаан станцууд ашигт ажиллагаагаа хадгалж чадлаа. Тэр дундаа “ДЦС-3" цэвэр ашгийн хэмжээгээ ес дахин өсгөж, 4.3 тэрбум төгрөгт хүргэсэн нь салбартаа тэргүүлэх үзүүлэлтэд тооцогдож байна.
Харин "ДЦС-4"-ын цэвэр ашиг 13 дахин нэмэгдэж, 2.97 тэрбум төгрөгт хүрчээ. Гурав болон дөрөвдүгээр дулааны цахилгаан станцын орлого нийлээд 170 орчим тэрбум төгрөг болсон байна. Харин "ДЦС-2" 94.9 сая төгрөгийн алдагдал хүлээжээ. Дотоодын эрчим хүчний хэрэглээний дөрөвний гурвыг хангадаг 3 болон 4 дүгээр дулааны цахилгаан станцад 2014 онд өргөтгөл хийгдэж улмаар хүчин чадлаа нэмэгдүүлэн, зардлын хэмжээгээ бууруулах нөхцөл бүрдсэн байна.
2015 онд “ДЦС-3”-ын зардал орлогынх нь 91 хувьтай тэнцсэн бол 2016 он гарсаар 83 хувиар буурчээ. Одоогоор томоохон цахилгаан станцуудын өргөтгөл шинэчлэлийн ажил дуусах шатандаа явж байгаа бол орон нутгийн хувьд энэ ажил дөнгөж эхлээд байгаа юм.
Түүнчлэн Багануур, Бөөрөлжүүтийн цахилгаан станц зэрэг шинэ төслүүд хэрэгжих хүлээлттэй байгаа бөгөөд ингэснээр улсын үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдээд зогсохгүй салбарын ашигт ажиллагаа сайжрах юм байна.
Д.Хаш-Эрдэнэ