БОАЖЯ Азийн хөгжлийн банктай хамтран "Ази-Номхон далайн бүс нутагт хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах механизм болох хамтарсан кредит олгох механизмыг дэмжих нь” сэдэвт семинар зохион байгуулна.
Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр Монгол-Японы Засгийн газар хооронд “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл” байгуулах тухай баримт бичигт 2013 онд гарын үсэг зурсан. Ингэснээр хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах дэлхийн хамтын нийгэмлэг, улс орнуудын хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэх зорилготой Хамтарсан кредит олгох механизм (ХКОМ)-ыг хэрэгжүүлэхэд хоёр улс хамтран ажиллах боломжтой болсон юм. Энэ хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж байна.
Хамтарсан кредит олгох механизмын хүрээнд хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах төслүүдийг Японы хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр өндөр хөгжилтэй орнуудын байгальд ээлтэй, хүлэмжийн хий бага ялгаруулдаг техник, технологи, бүтээгдэхүүнийг Монголд нэвтрүүлэх, эдгээр төслийн үр дүнд буурсан хүлэмжийн хийн хэмжээг кредит (үл худалдаалагдах кредит) болгон тооцоолж Киотогийн протоколын хүрээнд хүлэмжийн хийг бууруулах оноосон үүрэг хүлээсэн улс оронд шилжүүлэн тооцуулна.
Тус механизмыг хүлэмжийн хий их ялгаруулдаг эрчим хүч, үйлдвэр, тээвэр, барилга, хог хаягдлын менежментийн салбар, эсвэл хүлэмжийн хийг шингээх боломжтой хөрс, бэлчээр, ой болон бусад холбогдох 15 салбарт хэрэгжүүлэх боломжтой. Монгол Улс ХКОМ-ын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлж, хүлэмжийн хийг ихээр бууруулах боломж бий.
Япон улс одоогоор энэхүү түншлэлийн хэлэлцээрийг 16 улстай байгуулсан. Монгол улс уг түншлэлийг Япон улстай эхлүүлсэн анхны орон болсон юм.
ХКОМ-ыг манай улсад хэрэгжүүлснээс хойш өнөөг хүртэл нийт 11 судалгааны төсөл хэрэгжив. Үүнээс албан ёсоор ХКОМ-ын хүрээнд хоёр төсөл бүртгэгдэж, хоёр аргазүйг баталжээ. Ирэх сард Монгол-Японы Хамтарсан хорооны IV хурал болно. Анх бүртгэсэн хоёр төслийн кредитийг олгох ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.
Энэ удаагийн ХКОМ-ын чадавхи бэхжүүлэх семинарыг энэ 24, 25-нд зохион байгуулна хэмээн БОАЖЯ-ны харьяа Байгаль хамгаалах сангийн дэргэдэх Уур амьсгалын өөрчлөлтийн төсөл хэрэгжүүлэх нэгжээс мэдээллээ.