Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болсон Олимпийн наадам Бразилийн Рио Де Жайнерод арван нэг дэх өдрөө амжилттай зохиогдож байна. Бүгд л ялагч болж, алтан медаль хүртэхийг хүсдэг хэдий ч олимпийн наадамд оролцож байна гэдэг үүнээс дутахгүй ач холбогдолтой.
Мягмар гаригийн өглөө эмэгтэйчүүдийн 5000 метрийн уралдааны урьдчилсан шатны уралдаанд оролцож байсан АНУ, Шинэ Зеландын тамирчид олимпийн наадмын мөн чанарыг харуулж, тэмцээнээ амжилттай дуусгажээ.
Уралдааны үеэр Шинэ Зеландын тамирчин Никки Хамблин бүдэрч унажээ. Харин түүний ард гүйж явсан АНУ-ын тамирчин Эбби Д’Агостино түүнд тээглэж, унахдаа өвдгөө гэмтээсэн аж.
Америкийн тамирчин энэ явдлын дараа Никкид хандан “Босоорой, олимпийн наадамд оролцож байгаа учраас бид бариандаа орох ёстой” гэжээ. Ингэж хэлээд Д’Агостино түүнийг татаж босгоод хамтдаа буцаад уралдаандаа орсон аж.
Гэвч удалгүй Америкийн тамирчин дахин газар сөхөрч, Шинэ Зеландын тамирчин түүнийг босоход нь тусалсан юм.
Хоёр тамирчин уралдаанд 17:10 секунд, 16:43 секундийн амжилтаар хамгийн сүүлийн байрт орцгоосон хэдий ч олимпийн наадмын мөн чанарыг дэлхий нийтэд харуулж чадлаа.
Эх сурвалж: ESPN