Өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Чингисийн талбайд цугласан Монголын мянга, мянган бяцхан үрс ээж аав, эмээ өвөө, ах эгч нараа дагуулан хамтдаа баяраа тэмдэглэж байна.
Өнгө, өнгийн хувцсаар гоёсон Монголын ирээдүй болсон хүүхдүүд яг цэцэгс шиг хөөрхөн харагдаж байна. Аав, ээж, ах эгчтэйгээ хөтлөлцсөн хүүхэд бүхний нүүрэнд инээд хөөр баяр баясал төрж байгаагаас харахад аргагүй л яах аргагүй хоног тоолон хүсэн хүлээдэг баяр нь гэлтэй.
Үүнээс гадна өнөөдрийн баярт 8000 гаруй авъяаслаг хүүхэд багачууд оролцож уран бүтээлээ өргөн барьлаа. Тодруулбал, 500 хүүхэд бишгүүрээр Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжавын хөгжим “Халуун элгэн нутаг” аялгууг хөгжимдөж, Төрийн соёрхолт ардын жүжигчин хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Монгол аялгуу”-г 500 морин хуурч хүүхэд тоглож сонирхууллаа.
Мөн 1000 хүүхэд найрал дуу дуулж, Уран хөдөлгөөнт гимнастикийн аварга бяцхан хүүхдүүд, Чингэлтэй дүүргийн 50-р сургуулийн 1500 хүүхэд уран хөдөлгөөнт гимнастикийн үзүүлбэр үзүүлж, 1000 хүүхдийн парад алхаж хүүхэд багачуудад баяр хүргэсэн юм.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар хүүхдийн баярт оролцож, хүүхэд багачуудад баяр хүргэв.
Гэрэл зургийг Г.Өнөболд