ИЗНН-аас УИХ-д суудаг хоёр төлөөллийн нэг болох С.Дэмбэрэл болон намын гишүүд болох Ч.Базар, Р.Булгамаа нар АН-д элсэж, тус намын дарга З.Энхболдоос гишүүний үнэмлэхээ авлаа.
АН болон ИЗНН-ын хамтран ажиллах гэрээний дагуу тэд 2016 оны УИХ-ын сонгуульд АН-аас өрсөлдөх юм. Гэхдээ нэр дэвших албан ёсны эрхийг нөгөөдөр болох ҮЗХ-ны хуралдаанаас авах учиртай.
Намын дарга нь эрх олгож байгаа ч ҮЗХ танд дэмжлэг үзүүлэхгүй бол яах вэ гэсэн асуултад С.Дэмбэрэл, “Би ямар инкубаторын тахиа биш. Дэмжих, эс дэмжих нь ҮЗХ-ны хэрэг” гэсэн юм. Тэдний хамт тус намаас Б.Хүдэр-Ян элсэнэ гэж байсан ч тодорхойгүй шалтгаанаар шийдвэрээ өөрчилснийг тэрбээр хэлсэн.
Батлах гардуулах үеэр АН-ын дарга З.Энхболд, “МҮАН-аас АН-д элсэж байгаа хоёр гишүүн орон нутгийнхаа намын үйл ажиллагаанд оролцож байгаа учир ирж чадсангүй” гэж байлаа. С.Дэмбэрэл Чингэлтэй, Р.Булгамаа Баянзүрх дүүрэгт нэр дэвших гэнэ.
Зургийг: Б.Бямба - Очир