Өнөөдөр болсон онцлох үйл явдлуудыг нэг өгүүлбэрээр тоймлон хүргэж байна.
- Эрүүгийг хуулийн Шинэчилсэн найруулгыг эсэргүүцсэн эмч, сувилагч, эмнэлгийн ажилчдын тайван жагсаал өнөөдөр Чингисийн талбайд болж 5000 эмч, сувилагч, оюутан оролцлоо.
- УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн өргөтгөсөн хуралдааны дэлгэрэнгүйг ЭНД-ээс уншаарай.
- Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлага Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүдтэй өнөөдөр цахим хурал хийлээ.
- Хүүхдийн шүдийг хэрхэн арчлах талаар “Халиун” эмнэлгийн захирал, Анагаах ухааны магистр, клиникийн профессор Б.Эрдэнэчимэгтэй ярилцлагыг ЭНД-ээс уншаарай.
- УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан, тус байнгын хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл нар өчигдөр /2016.04.25/ “Тамбов-цэргийн химичид” ТББ-ын тэргүүн Д.Сэргэлэн болон холбогдох албан тушаалтнуудтай уулзжээ.
- Нийслэлийн Багахангай дүүрэг дэх цэргийн ангийн хуучин ангаарт химийн хортой бодисын хаягдал байрлуулсан тухай иргэд гомдол ирүүлжээ.
- Чөлөөт бөхийн олимпийн эрх олгох хамгийн сүүлчийн тэмцээн тавдугаар сарын 6-8-нд Туркийн Истанбулд болохтой холбоотой "Сүүлийн боломж, эцсийн сонголт" нийтлэлийг уншаарай.
- Дэлхийн 53 орноор аялсан, мэргэжлийн боксчин Кэвин Брэндийн сонирхолтой ярилцлагыг ЭНД-ээс уншаарай.
- МХБХ-ны "Хүрхрээ Үндэсний Дээд Лиг-2016" тэмцээний улирлын болон нэг өдрийн тасалбар 2016 оны тавдугаар сараас худалдаанд гарах гэж байна.
- Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн ачааллыг багасгаж, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор Драгон, Мишээл экспо төвд нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн хоёр, гурав дахь салбарыг туршилтаар ажиллуулж эхэллээ.
- "Guys" хамтлагийн шинэхэн уран бүтээл "Love" дууны клип өчигдөр цацагдлаа.
- АСЕМ-ын Дээд түвшний уулзалт болон түүний дагалдах хурлуудыг зохион байгуулах сайн дурын ажилд хүүхдийн байгууллагууд, ротари клубуудын төлөөллүүд болон 20 гаруй их, дээд сургуулийн 1500 орчим оюутан, залуус бүртгүүлээд байна.
- Өнөөдрийн байдлаар 75 хүн хордлого аваад байгаа “Нью свийт фүүдс” ХХК-ийн эклер нэрийн бүтээгдэхүүнийг худалдан авахгүй, авсан бол хүнсэндээ хэрэглэхгүй байхыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.
- АСЕМ-ын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Нийслэл хүрээ өргөн чөлөөнд тохижилтын ажил хийж эхэллээ.
- Эдийн засгийн болон Аюулгүй байдлын байнгын хорооны хуралдаанаар БНЭУ-аас авах нэг тэрбум ам.долларын зээлийн шугамыг нээх эсэхийг хэлэлцлээ.
- А аминдэмийн дутагдлаас хэрхэн сэргийлэх талаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан зөвлөгөөг хүргэж байна.
- Таван жилийн хугацаанд 50 гаруй бүтээлийг олон нийтэд хүргэсэн “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийг түдгэлзүүлж буйгаа санаачлагч П.Анужин хэвлэлийн бага хурлаар мэдэгдлээ.
- Засгийн газрын хуралдаанаар “Сайн оюутан” хөтөлбөрийг баталлаа.
- Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын оюутны спортын холбоотой хамтран оюутны Универсиад наадмын хүрээнд зохион явуулдаг улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд эхэллээ.
- Бүгд Найрамдах Өмнөд Судан улсын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монголын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны энхийг сахиулагч нар болзошгүй аюулаас ажиллагааны газар орноо аварчээ.
- Өнгөрсөн амралтын өдөр нийгмийн сүлжээгээр цацагдсан даруйдаа олон хүний анхаарлыг татсан “Амараагийн харамсал” бичлэгийг МАН захиалж, хийлгэсэн гэдгийг “Херо” энтертайнментийн ерөнхий графикч Ц.Мөнх-Очир хэллээ.
- АСЕМ-ын хүрээнд Ази, Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалтыг Улаанбаатар хотноо энэ сарын 21-нээс 23-нд амжилттай зохион байгууллаа.
- Энэ оны дөрөвдүгээр сарын 25-ны байдлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний нийт 17357 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 4 дүгээр сарын 15-21-ний долоо хоногт 1366 сэжигтэй тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх долоо хоногийн үзүүлэлтээс 30 орчим хувиар буурчээ.
ДЭЛХИЙД:
- Британийн сансрын нисэгч Тим Пийк дэлхийн гадаргаас 400 километрийн өндөрт марафон гүйж, дэлхийн анхны сансарт марафон гүйсэн эрэгтэй болжээ.
- Сайн дураараа эх орон руугаа буцах шийдвэр гаргасан дүрвэгчдэд Норвегийн Засгийн газраас олгох мөнгөний хэмжээг нэмэгдүүлсэн байна.