Манай сонины 2016 оны есдүгээр сарын 7-ны №192/470 дугаарт Төв цэвэрлэх байгууламжийн засварын талаар хийсэн “Улаанбаатар өмхий үнэрээс салахгүй” сурвалжлага гарсан билээ. Бид энэхүү сурвалжлагын үргэлжлэлийг Туул гол руу бохир цутгадаг хэсгээс бэлтгэн хүргэж байна.
Төв цэвэрлэх байгууламжийн бохир дамжуулах суваг сэтэрснээс IV цахилгаан станцын баруун талд 53 га талбайг хамарсан нуур тогтоод удсан. Их засварын ажлын хүрээнд хиймэл нуур тогтсон хэсгийн хөрсийг цэвэршүүлэх үүднээс Төв цэвэрлэх байгууламжаас бохир гадагшлах хэсэгт далан суваг барьжээ.
Ийн далангаар хашсан сувгаар бохирыг урсгаж, Туул гол руу цутгадаг болгосон байна. Одоо IV цахилгаан станцын баруун талд нэлээд том талбайг хамарсан лаг хүрэнтэж харагдсан. Бохир задгайран урсахаа больсон болохоор хиймэл нуурын ус яваандаа цэвэршинэ гэж “Хайдо Проект” компанийн захирал Х.Бат- Ирээдүй хэллээ.
Саарал усыг бетонон хоолойгоор дамжуулан, Туул гол руу нийлүүлдэг боллоо
Нуур ч гэж угтаа бол Төв цэвэрлэх байгууламжаас хальсан бохир л доо. Хөрсний ус гардаг байсан нь бохиртой нийлж томоохон хэмжээний нуур болсон нь энэ. Нуурын усыг бактери үржүүлэх аргаар цэвэршүүлсэн юм байна. Холоос байгалийн тогтцоор үүссэн мэт цэлэлзэж харагдах нуурт усны шувууд хэсэг хэсгээр хөвж яваа үзэгдэнэ. Шинээр барьсан сувагтай зэрэгцээ өмнө нь бохир урсдаг байсан шуудуу өмхий лагаар дүүрчээ.
Төв цэвэрлэх байгууламжаас гадагшилсан бохир Балжийн голтой нийлж урссаар Сонгинын амралтын зүүн талд очиж, Туул гол руу цутгадгийг хүн бүр мэднэ. Өмхий үнэртэй өтгөн ногоон ус хойноосоо урсаж Туул гол руу нийлж буйг харсан хүмүүс Балжийн голыг Төв цэвэрлэх байгууламжийн бохир л гэж боддог байв. Гэтэл үнэндээ мөнөөх өтгөн ногоон ус цагтаа хүн малыг ундаалж байсан Балжийн гол байж.
Харин өнөөдөр Балжийн гол руу бохир урсаж нийлэхээ больсноор ус нь цэвэрших хандлагатай болжээ. Хандлагатай гэж хэлсний учир нь урсгал нь төв хэсгээрээ тунгалаг харагдана. Гэвч хоёр талынх нь эрэг дагуу дагтаршсан өмхий өтгөн ногоон лаг тогтсон хэвээр.
- Засварын ажлын хүрээнд шинэ далан суваг барьж, саарал усыг урсгадаг болгосноор их талбайг хамарсан хөрсний бохирдол үүсэхээс хамгаалсан.
- Балжийн гол руу бохир урсаж нийлэхээ больсноор ус нь цэвэрших хандлагатай болжээ.
- Улаанбаатарынхны ялгадас, арьс, ширний үйлдвэрүүдийн химийн бодистой усаар бохирдсон Туул гол хэзээ сэхэл авахыг хэлэх хүн олдсонгүй.
Цэнхэр өнгийн ажлын хувцас өмссөн хэдэн хүн Балжийн голын лагийг цэвэрлэж эхлээд байгаа аж. Ёроолд нь тогтсон лагийг резинин хоолойгоор соруулж, халдваргүйжүүлэн шуудайлж тавьжээ. Лаг цэвэрлэх ажил дууссаны дараа Балжийн голын ус тунгалагшиж, цэвэршинэ гэсэн үг. Биднийг сурвалжлага хийж явахад энэ голын усаар хэдэн үхэр гарч явав. Үхрийн биед лаг шавар наалдаагүйг ажвал ус тодорхой хэмжээгээр цэвэршсэний илрэл болов уу.
“Хайдо Проект” компанийн захирал Х.Бат-Ирээдүй “Төв цэвэрлэх байгууламжаас гадагшилсан саарал ус шинэ зогсоолоор дайраад Балжийн гол руу урсаж ирдэг байсан. Засварын ажлын хүрээнд шинэ далан суваг барьж, саарал усыг урсгадаг болгосноор их талбайг хамарсан хөрсний бохирдол үүсэхээс хамгаалсан гэсэн үг. Саарал усны суваг нийт 7.8 километр урт болсон. Ихэнх хэсэгт нь битүү бетонон хоолой хийлээ. Хоолойн зарим хэсэгт таг хийж, худаг гаргасан байгаа. Ингэснээр эвдрэл гэмтэл гарвал хялбархан засах боломжтой.
Одоогоор 13 га талбайд тархсан лагийг цэвэрлэж байна. Уг нь энэ газарт километр шахам үргэлжилсэн суваг хийсэн ч ашиглаагүй юм билээ.
Өөрөөр хэлбэл, ямар ч үр ашиггүй байсан гэж хэлж болно. Бетонон суваг хийснээр саарал ус хоолойгоор урсаж, Туул руу цутгаж байгаа. Зам дагуух газруудаа бохирдуулахаа больсон. Туул гол руу цутгадаг хэсгийн хоолой 60 метр газар сэтэрсэн байдалтай байсан. Их засварын явцад арай цэгцрээд байна. Төмөр замтай ойролцоох хэсэгт саарал усны эргэлт хүчтэй байсан болохоор сувгаасаа хальж, багагүй талбайг бохирдуулсныг цэвэрлэлээ. Саарал ус дамжуулах бетонон хоолойг 30 жил ашиглана гэж тооцоолж байгаа” гэлээ. Бетонон хоолой барих ажил дуусаж, ойр орчмынх нь бохир лагийг цэвэрлэж байгаа аж.
ЛАГТАЙ УСНААС АНГИЖИРСАН Ч ТУУЛЫН БОХИРДОЛ ХЭВЭЭРЭЭ
Бид төмөр замаас урагш 500 гаруй метр газар явж, саарал ус Туул руу цутгадаг хэсэг дээр очсон юм.
Бетонон хоолойгоос хүчтэй эргэлдэн гарах хөөсөрсөн саарал ус, Туул гол руу нийлэхдээ ногоон өнгөтэй болж өөрчлөгдөх нь сонин. Энэ хэсгээс Туул голын бохирдол эхэлж байгаа. Бохирдол доошоо урссаар Төв аймгийн Лүн сум руу урсахдаа цэвэршдэг болсон.
Төв цэвэрлэхээс нийлүүлж буй саарал усны бохирдлын хэмжээ багахан хувиар буурсан ч арьс, ширний үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулсаар байгаа цагт Туул гол руу хромтой ус нийлүүлэгдсээр байна. Төв цэвэрлэх байгууламж хүчин чадлаасаа давсан бохир ус хүлээж авдаг болохоор байсхийгээд технологийн горим алдагддаг гэж ажилтнууд нь ярьж байв.
Тиймээс арьс, ширний үйлдвэрүүд бохир усаа өөрсдөө саармагжуулдаг болчихвол цэвэрлэх байгууламжийн горим алдагдахгүй. Нөгөөтэйгүүр, Туул голын бохирдол ч гэсэн аажимдаа буурах юм байна. Өчигдрийн байдлаар Туул гол өнөөх л хар ногооноор эргэлдсэн хэвээр харагдсан ч, авууштай нь өтгөн лагтай зунгааралдан нийлдэг байсан бохир саарал болж, тодорхой хэмжээний дэвшил гарчээ. Лагтай усыг Туул руу цутгахаа больсон нь сайн хэрэг. Ирэх жилээс химийн бодисын бохирдолгүй ус Туул руу нийлүүлдэг болчихвол болох нь тэр.
Өмнө нь бохир урсдаг байсан шуудуу өмхий лагаар дүүрчээ
Элдэв химийн бодис, лаг зөвхөн голын усыг бохирдуулаад зогсохгүй хүрээлэн буй орчин, экосистемд ч сөрөг нөлөөтэй аж. Тодруулбал, Төв цэвэрлэхийн бохир ус Туул гол руу цутгадаг хэсгийн эргэн тойрных нь мод өгөршиж хатсан харагдана. Модноос сагсайж ургасан улаан жимс цөгц, мөөгөнцөрт идэгджээ.
Туул голын сав газрын захиргаанаас авсан мэдээллээр бохирдлын түвшин их гэсэн ангилалд хамаарсан хэвээр байна. Голын усны чанарт хийсэн шинжилгээгээр Сонгинын амралтын гүүр, Шинэ гүүр, Хадан хясаа, Алтанбулаг орчимд аммонийн азотын агууламж 3.3- 6.0, эрдэс фосфорын агууламж 1.9-2.1, нитритийн азотын агууламж 3.6-3.9 дахин их байжээ. Уг нь Төв цэвэрлэх байгууламж усны бохирдлыг 60 хувь цэвэршүүлж нийлүүлж байгаа аж. Гэсэн хэдий ч Туулын усны бохирдлын түвшин буурахгүй байгааг мэргэжилтнүүд анхааруулав.
Хэдийгээр лагтай ус Туул руу нийлүүлэхээ больсон ч, бусад бохирдол нь үндсэндээ арилаагүй байна. Улаанбаатарынхны ялгадас, арьс, ширний үйлдвэрүүдийн химийн бодистой усаар бохирдсон Туул гол хэзээ сэхэл авахыг хэлэх хүн олдсонгүй.
Б.Гандолгор