Тусгаар тогтноод 25 жилийн нүүрийг үзэж буй Казахстан улсын хөгжил, бүтээн байгуулалт дэлхийн олон улс орныг гайхшруулах болсон нь нууц биш.
Тус улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 1997 онд “Казахстан-2030: Бүх казахстанчуудын хөгжил цэцэглэлт, аюулгүй байдал” гэсэн илгээлтийг ард түмэндээ хандан тавьжээ. Энэ нь тусгаар тогтносон Казахстан улс түүхэнд анх удаа богино болон урт хугацаанд хөгжлийн стратегиа тодорхойлсон явдал байв. Илгээлтэд улс орны эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал, хөгжлийн ерөнхий чиг хандлагадаа нарийвчилсан шинжилгээ өгчээ. Улс орны хувьд хамгийн чухал нь үндэсний аюулгүй байдал, улс төрийн тогтвортой байдал, мэргэжлийн төр байгуулах гэж Назарбаев үзсэн юм. Үүний тулд зах зээлийн эдийн засагт тулгуурласан эдийн засгийн өсөлт, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний нөөц, дэд бүтцийн хөгжлийн асуудлыг нэн тэргүүнд тавих хэрэгтэй гэв.
Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 1997 оны арванхоёрдугаар сарын 10-нд Казахстаны нийслэлийг Акмола хот руу шилжүүлсэн бөгөөд хагас жилийн дараа нэрийг нь Астана болгон өөрчилжээ.
Астана хотын түүхээс дурдвал хотыг 1830 онд казахуудын суурин болгох зорилгоор байгуулжээ. Астана нь 1992 он хүртэл Целиноград нэртэй байсан бөгөөд 1997 оноос хойш Акмола болж, үүний дараа Ерөнхийлөгчийн зарлигаар улсын нийслэл Астана болон өөрчлөгджээ.
Астана барилга байгууламж, бүтээн байгуулалтаараа улсынхаа тэргүүнд явж буй хот. Тус улсын хувийн нийт барилга байгууламжийн тавны нэг нь Астана хотод баригдаж байна.
Астанад өрнөж буй бүтээн байгуулалтын үр дүнд өрнөдийнхөн Дубайн арай даруухан хувилбар гэж нэрлэх болсон юм. Хамгийн сонирхолтой нь дэлхийн хамгийн залуу нийслэл Астана хот асар богино хугацаанд яаж энэ хөгжилд хүрсэн бэ гэдэгт байгаа юм.
АСТАНА ХОТЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Хотын ерөнхий төлөвлөгөө гаргах нь ямар ч хотод чухал. Анх 1994 онд Назарбаев шинэ нийслэлийн талаар ярьж эхэлсэн юм. Үүний дараа Казахстан улсын парламент шинэ нийслэлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад онцгой ач холбогдол өгч эхэлжээ.
Казахстаны төрийн тэргүүн шинэ нийслэлийн асуудал яригдаж эхэлсэн анхны өдрөөс л энэ асуудалд маш нухацтай хандаж эхэлжээ. Үүний тод жишээ нь Астана хот Казахстаны нийслэл хэмээн зарлахаас өмнө Ерөнхийлөгч Казахстаны "Шинэ нийслэл" төсөл боловсруулах олон улсын уралдаан зарласан юм. Уралдаанд дэлхийд нэрд гарсан японы архитекторч Кисё Курокавы түрүүлсэн. Тэрбээр өмнө нь дэлхийн томоохон хотуудын хөгжлийн зураг төслийг гаргаж байснаараа алдартай.
Астана хотын одоогийн хүн ам Курокавыгийн таамаглаж байснаас хоёр дахин их болно. Тэрбээр 2030 он гэхэд Астана хотын хүн ам 700 мянга болно гэж тооцоолжээ. Харин хэдэн жилийн өмнөөс Астана хотын оршин суугчдын тоо 700 мянгаас давсан гэнэ. Тэгвэл Казахстаны шинжээчид Астанад 2030 онд 1 сая 220 мянган хүн оршин сууна хэмээн тооцоолж байна.
Иймээс Астанагийн хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг өөрчлөх шаардлага гарав. Шинэ төлөвлөгөөнд байгаль орчны асуудал болон хот төлөвлөлтийн олон улсын туршлагыг харгалзан үзжээ.
Ерөнхий төлөвлөгөө үндсэн гурван хэсэгт тулгуурлана. Эхнийх нь Астана хотын хөгжлийн цогц шийдэл. Ялангуяа хотын захын хорооллын хөгжилд онцгой анхаарал хандуулах аж. Хоёр дахь нь тээврийн дэд бүтэц. Гурав дахь нь хот төлөвлөлтийн эрх зүйн зохицуулалт, журам.
Астана хотын оршин суугчид нийслэлд метро барина гэсэн хүлээлттэй байсан юм. Тэгвэл метро биш хөнгөн галт тэрэг барихаар шийджээ. Тус тээврийн хэрэгслийг газар доорх бус газар дээрх метро хэмээн нэрлэдэг байна.
Казахстан улс “Экспо-2017” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулах эрхийг авсан. Энэ нь тус улсын эдийн засгийн өсөлт, хөгжлийг илтгэсэн хэрэг болсон юм. “Экспо-2017”-д дэлхийн 100 гаруй улс оролцоно хэмээн таамаглаж байна.
Үүнтэй холбогдуулан олон улсын үзэсгэлэн болохоос жилийн өмнө буюу 2016 он гэхэд Астанад маш олон шинэ барилга баригдах бөгөөд энэ нь хотын тээврийн дэд бүтцэд өөрчлөлт оруулж байна.
Хөнгөн замын галт тэрэг, нисэх онгоцноос өгсүүлээд Астана хотын бүх чухал обьектуудад хүрэхээр тооцоолж байгаа гэнэ.
Бас нэг зүйл хэлэхэд тусгаар тогтноод хорь гаруйхан жилийн нүүрийг үзэж байгаа ч ЮНЕСКО-гоос Астанаг “Ертөнцийн хот” болгон зарлажээ.
КАЗАХСТАНЫ ИРГЭН БҮРИЙГ БОЛОМЖИЙН ҮНЭ ӨРТӨГ БҮХИЙ ОРОН СУУЦААР ХАНГАХ 2020 ХӨТӨЛБӨР
Казахстан улс орон сууцны барилгын хөгжлийг бууруулахгүй байх бодлого баримтлаж байгаа бөгөөд бодлогыг хэрэгжүүлэх нэг механизм нь орон сууцны барилгын хадгаламжийн систем.
Тус улсад иргэдийн орон сууцны нөхцлөө сайжруулахад зориулагдсан зээлийн энэхүү шинэ системийг Казахстаны орон сууцны барилгын хадгаламжийн тухай хуулиар зохицуулагдана. Казахстан улс нь нэн түрүүнд бага, дунд орлоготой иргэдэд зориулагдсан энэ системыг Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн орнуудын дунд нэвтрүүлсэн анхны улс юм.
Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев "Боломжтой орон сууц 2020" хөтөлбрийг санаачилсан бөгөөд тус хууль 2012 оны долдугаар сарын 1-нд хүчин төгөлдөр болсон юм.
2012-2020 оны хооронд хэрэгжих “Боломжтой орон сууц – 2020” хөтөлбөр Засгийн газрын хөтөлбөрийн зорилт нь иргэдэд орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд орон сууцны барилгажилтыг хөгжүүлэх багц асуудлыг шийдвэрлэх явдал юм.
Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт нь 2020 он хүртэл нийт 69050,0 мянган м2 талбай бүхий орон сууц барихаар баталсан. Хөтөлбөрийн хугацаанд орон нутгийн засаг захиргаа, улсын төсвөөс нийт 1951454 сая тенге-гийн санхүүжилт шаардлагатай гэж үзсэн байна.
Хөтөлбөрийн хүрээнд дараах шаардлагыг хангасан орон сууцны барилгад төрөөс дэмжлэг үзүүлнэ. Үүнд:
- орон сууцны талбай хэмжээ 35-75 м2,
- 1м2 талбайн үнэлгээний дээд хэмжээ 80-100 мянган тенге,
- сарын дундаж төлбөр 50 мянган тенге.
ЮНЕСКО-гоос Астанаг “Ертөнцийн хот” болгон зарласан.
Системийн онцлог нь зах зээлийн үнийн хэлбэлзэлээс үл хамаарсан, зээлийн хүү бага бөгөөд өөрчлөгдөхгүй, зөвхөн орон сууцны нөхцлөө сайжруулахад олгогдох зэрэг юм.
Казахстаны Орон сууцны барилгын хадгаламжийн банк зээлийн үнийн хэд хэдэн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ба хадгаламжийг 3-15 жилийн хугацаатай жилийн 2 хувийн хүүтэй хуримтлуулах бол, орон сууцны зээл 6-25 жилийн хугацаатай жилийн 3.5-5 хувийн хүүтэй байна. Зээлдэгч нь зээл авах үед гэрээний дүнгийн 50-аас доошгүй хувийг хуримтлуулсан байх шаардлагатай.
2011 оны байдлаар энэхүү системээр дамжуулан орон сууцны барилгажилтанд зориулж улсын төсвөөс орон нутгийн гүйцэтгэх байгууллагуудад 28.8 миллиард тенге хуваарилснаар 54.1 мянган м2 буюу 814 байр ашиглалтанд оржээ.
ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ АРИЛГАХ ТӨЛӨВЛӨГӨӨ
Дэлхийн том хотуудын толгойн өвчин бол замын түгжрэл. Ийм асуудал Казахстаныг ч тойрч гараагүй.
Алматы хот 1997 он хүртэл Казахстаны нийслэл байсан юм. Хэдийгээр Казахстаны нийслэл Астана руу шилжсэн ч, Алматы эдийн засаг, соёлын төв хэвээр үлджээ. Иймээс хүн ам шигүү суурьшсан энэ хотыг замын түгжрэлийн асуудал тойрсонгүй.
Замын түгжрэлтэй тэмцэхийн тулд Алматы хотын Засаг захиргаанаас сүүлийн жилүүдэд замаа өргөжүүлж, метро ашиглалтад оруулсан. Гэвч энэ нь төдийлөн үр дүнгээ өгөхгүй байгаа бололтой. Ингээд хотын захиргаанаас нийтийн тээврийн тогтолцоог боловсронгуй болгох, замын түгжрэлийг арилгах талаар арга хэмжээ авахаар төлөвлөгөө боловсруулжээ.
-Нийтийн тээврийг цахим тасалбартай болгох. Алматы хотын бүх нийтийн тээврийг цахим тасалбартай болгох шинэ систем 2015 оны дунд үеэс ашиглалтад оржээ. Энэ нь нөгөө талаар үйлчилгээний соёлд нөлөөлөв. Алматы хотын удирдлага олон нийтийн тээврийн хэрэгслийг иргэдэд ойртуулж, ая тухтай байлгах талаас нь ихээхэн анхаарч байна.
-Өндөр хурдны автобус зорчих хонгилуудыг бүтээх. Хот доторх хөдөлгөөнийг хурдан шуурхай болохын тулд өндөр хурдны автобус нэвтрүүлэх, түүнчлэн тус автобус шилжилт хөдөлгөөн хийх хонгил бүтээх.
-Хөнгөн галт тэрэг. Манай Монгол Улсад жил гаруйн өмнөөс туршиж эхлээд байгаа хөнгөн галт тэрэг буюу рэйлбусыг Казахстан 2018 онд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Хөнгөн галт тэргийг ашиглан нийтийн тээврийн үйлчилгээг өргөжүүлэх төлөвлөгөөг хотын удирдлагууд боловсруулж байгаа аж. Энэхүү төсөл Алматы хотын баруун болон төв хэсгийг шууд холбохооор онцлогтой болох бөгөөд 44.6 тэрбум тенгегийн хөрөнгө оруулалт хувиарлахаар төлөвлөж байна.
-Дугуйн замын дэд бүтцийг сайжруулах. 2013 онд хийсэн судалгаагаар Алматы хотын унадаг дугуйчдын гол асуудал нь унадаг дугуйн замын хангалтгүй байдал, явган зорчигчдын зам, машины зогсоолыг булаалдах гэнэ. Шинэ төслийн дагуу Алматы хотын унадаг дугуйн замыг өргөжүүлэх, хотын төв гудамжуудад 5 км-ийн урттай шинэ унадаг дугуйн зам барихаар төлөвлөж байна.
-Метроны шинэ шугам. Өнгөрсөн 2015 оны дөрөвдүгээр сард Алматы хотын төвийг холбосон “Сайран” болон “Москва” гэсэн шинэ станц нээлтээ хийв.
Эргэн сануулахад “Алматы Метро” хэмээх энэ системийг 2011 оны арванхоёрдугаар сарын 1-нд албан ёсоор нээжээ. Гэхдээ метро байгуулах ажил 1988 онд эхлээд, 23 жил үргэлжилсэн ба эхний шугмыг нь тавихад 1 тэрбум ам доллар зарцуулсан гэнэ. “Алматы Метро” нь цар хэмжээгээрээ Төв Азидаа хоёрдугаарт ордог бөгөөд 8.54 км урт замтай. Төлөвлөгөө ёсоор, метрог цаашид өргөжүүлж, 45 км урт замтай болгох юм.
Монголтой адил далайд гарцгүй, хуучин социалист орон байсан Казахстаны эдийн засгийн хөгжлийн нууц юундаа байна гэдэг талаар хүргэхийг зорилоо.