Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганы ирэх баасан гаригийн нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийхээр болжээ. Тэрээр Монгол Улсын нийт гадаад өр, Засгийн газрын өрийн талаар мэдээлэл хийх болсноо УИХ-ын даргад мэдэгдсэн байна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Ерөнхий сайдын чуулганд хийх мэдээллийг УИХ-д хүргүүлжээ. Мэдээлэлд “Улсын нийт гадаад өр 2015 оны эцэст 21.6 тэрбум ам.долларт хүрсэн бол 4.9 тэрбум ам.доллар буюу 22.9 хувийг Засгийн газар болон Хөгжлийн банкны гадаад төлбөрийн үүрэг эзэлж байна.
Харин Засгийн газрын өрийн нэрлэсэн үлдэгдэл 2015 оны эцэст 14,314.9 тэрбум төгрөг, өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл 12,123.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 52.3 хувьтай тэнцүү байна” гэжээ.
М.Цэцэг