Жил бүрийн есдүгээр сарын 15-наас ирэх оны тавдугаар сарын 15-н хүртэл халаалт өгдөг. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нь дулааны төв шугам тоноглолд хийх засвар, шинэчлэлтийн ажлуудаа бүрэн дуусгаж, хуваарийн дагуу халаалтыг өнөөдрөөс /2025.09.15/-нд өгнө.
Энэ өдөр айл өрх, эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн дулааныг холбоно. Харин албан байгууллагуудын дулааныг ирэх аравдугаар сарын 1-ээс холбох аж. Хэрэв албан байгууллагууд халаалтаа урьдчилан авах хүсэлт гаргавал гэрээ хийн, дулааны эрчим хүчээр хангах юм.
Эх сурвалж: “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК