gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.19
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ТОМИЛОЛТ: Монголд 80 см зузаан, анхны хүнд даацын авто замын бүтээн байгуулалт говь нутгаас эхэллээ

Э.Энхмаа
Эдийн засаг
8 цаг 45 минутын өмнө
Twitter logo

Говьсүмбэр аймгийн Чойр хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд боомт хүртэлх 435.6 км урт хүнд даацын тусгай зориулалтын авто замын төслийн нээлт өчигдөр /2026.05.17/ Говьсүмбэр аймгийн нутагт боллоо. Монгол Улсын экспорт, импортын гол гарц болох энэхүү авто замын төслийн түншлэлийн багийн хөрөнгө оруулагчаар БНХАУ-ын “Жүнлүшүн Констракшн Инвестмент” ХХК тендерт шалгарч, “Монголын тусгай зориулалттай авто зам” ХХК-ийн захиалгаар барилгын ажлыг эхэлж байна. Гүйцэтгэгчээр БНХАУ-ын төрийн өмчит “Барилгын инженерийн зургаадугаар товчоо” компани ажиллана.

Хөшигийн хөндий, Чойр, Замын-Үүд чиглэлийн хоёр эгнээ хүнд даацын авто замын ажил эхлэх төслийн талбайд замын газар шорооны ажилд зүтгэх машин механизмуудыг эхнээс нь авчирчээ. Нээлтийн ёслолд Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй албаныхан, гүйцэтгэгч БНХАУ-ын компанийн удирдлагууд, замчид, Говьсүмбэр, Дорноговь аймгийн удирдлагаас гадна энэхүү зам газар нутгаар нь дайран өнгөрөх тус хоёр аймгийн 11 сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нарын зэрэг төлөөлөгчид оролцов.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 9-р сарын 26-ны өдрийн 355 тоот тогтоолоор Хөшигийн хөндий, Чойр, Замын-Үүд чиглэлийн хоёр эгнээ хүнд даацын тусгай зориулалтын авто замын төслийг хэрэгжүүлэх чиглэлийг баталж, 2025 оны 233-р тогтоолоор уг төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ хүрээнд Зам, тээврийн яамнаас хоёр үе шаттай сонгон шалгаруулалт зарлаж, гүйцэтгэгчээр “Жүнлүшүн Констракшн Инвестмент” ХХК шалгарсны дагуу тусгай зориулалтын авто зам барих, ашиглах гэрээг 2026 оны 2-р сарын 13-ны өдөр үзэглэсэн байна.

Төслийн техник, эдийн засгийн үндэслэл, инженерийн шийдэл, зураг төслийг “Монголын тусгай  зориулалттай авто зам” ХХК-ийн захиалгаар “RCSC” ХХК-иар гүйцэтгэж, Зам, тээврийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөс техник, эдийн засгийн үндэслэлийг дэмжин баталсны дараа Зам, тээврийн сайдын А/61 дүгээр тушаалаар авто замын трасс, чиглэлийг албан ёсоор баталжээ. 

Мөн Зам, тээврийн хөгжлийн төвөөр тус замын зураг төслийг хянуулан магадлуулж, ажил эхлүүлэхэд шаардлагатай бусад ажлыг бүрэн хийж гүйцэтгэжээ. Ийнхүү бүх нөхцөл бүрдсэнээр Зам, тээврийн яамнаас 2026 оны 5-р сарын 14-ний өдөр төсөл хэрэгжүүлэгч “Жүнлүшүн Констракшн Инвестмент” ХХК-д төслийн барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгосон байна. Төслийн техник, технологийн хяналтыг “Монголын тусгай зориулалттай авто зам” ХХК хэрэгжүүлж ажиллах юм.

Хүнд даацын авто замын трассын дагуу:

  • 50 км тутамд түр зогсоол
  • 100 км тутамд үйлчилгээний цогцолбор
  • Төлбөр авах 4 цэг
  • 470 орчим ус зайлуулах хоолойн байгууламж
  • 16 гүүрэн байгууламж
  • Мал, амьтны гарц зэргийг төлөвлөсөн байна.

Үүнд хүчитгэсэн бетон хийцтэй дугуй болон дөрвөлжин хоолойнууд, уулын үерийн усны урсгалыг нэвтрүүлэх гүүрүүд, орон нутгийн иргэдийн хэрэгцээ болон зэрлэг амьтад чөлөөтэй нүүдэллэх зориулалттай доод гарцуудыг гаргахаар зураг төсөлд тусгажээ.

Хучилтын бүтээц буюу хүнд даацын замын давхарга ямар байх вэ?

  • 4 см өнгө асфальт бетон
  • 4 см суурь асфальт бетон
  • 12 см харлуулсан дайрга
  • 30 см цементээр бэхжүүлсэн буталсан чулуун суурь
  • 30 см суурийн дэвсгэр үе бүхий нийт 80 см зузаантай олон давхар бүтэцтэй байхаар төлөвлөжээ.

Б.ДЭЛГЭРСАЙХАН: УЛС ОРНУУД ДЭД БҮТЦЭЭ ХАМТРАН БҮТЭЭЖ, ХАМТРАН ЭЗЭМШИЖ, ХАМТДАА ХӨГЖИХ НЭГ ЗОРИЛГЫН ДОР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Төслийг бүтээн байгуулалтын ажлыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нээж, үг хэлэв. Тэрбээр,
Бид өнөөдөр том бүтээн байгуулалтыг эхлүүлж байна. Энэ зам бол урд өмнө барьсан  замуудаас илүү онцлогтой. Энэ зам бол Монгол Улсад анхны хүнд даацын зам, мөн хот болон улс дамжсан транзит замын эхлэл. Говьсүмбэрээс эхлэн Сайншанд- Замын-Үүд-Эрээн хотын чиглэлд үргэлжлэх анхны транзит зам учир бид их ач холбогдол өгч байна. Хөрөнгө мөнгөө гарган бүтээн байгуулалтыг эхлүүлж буй хөрөнгө оруулагчдадаа Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.  

Монгол Улсын Засгийн газар, Зам тээврийн яамнаас энэ замын дэд бүтцийг хамтран хэрэгжүүлэх бодлого барина. ХБНГУ-ын Лайпциг хотноо дэлхийн зам тээврийн сайд нарын хурал боллоо. Дэлхий дахины геополотикийн нөхцөл байдал болон уур амьсгалын өөрчлөлттэй холбогдуулан улс орнууд дэд бүтцээ хамтран бүтээх, хамтран эзэмших, хөгжих нэг зорилгын дор ажилладаг болжээ. Хуучин Германы, Чехийн, Польшийн зам гэж нэрлэдэг байсан бол саяхан болсон хурлаар “Европын зам” гэж нэрлэх болов. Түүнтэй адил манай энэ зам Азийн зам болж, тэр хурлаар хэлэлцсэн бодлогыг хэрэгжүүлж буй анхны төсөл болж байна.

Стратегийн ач холбогдолтой хоёр дахь зам бол экспортын гол гарц болох Ханбогд, Мандалговь, Хөшигийн хөндий чиглэлийн замыг энэ жил эхлүүлэхээр төлөвлөсөн. ЗТЯ-наас энэ замын сонгон шалгаруулалтыг зарлаад байна. Ийм том замуудыг хөрш улс орнууд хамтран барьж байгуулж, хамтран эзэмших нь Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан ажлын нэг хэсэг юм гэв.  

БНХАУ-ЫН КОМПАНИ ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР ЗАМАА БАРЬЖ, ЗАСВАР АРЧЛАЛТЫГ 30 ЖИЛ ХАРИУЦАЖ АШИГЛАСНЫ ДАРАА МОНГОЛ УЛСАД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХҮЛЭЭЛГЭН ӨГНӨ

Энэ замын бүтээн байгуулалтын төсөвт өртөг 500 сая ам.доллар бөгөөд БНХАУ-ын компани 100 хувь хөрөнгөө гаргаж, бүтээн байгуулалтыг 30-36 сарын хугацаанд гүйцэтгэж, 20 жилийн дотор өртгөө нөхнө. 30 жилийн хугацаанд замыг эзэмшиж, засвар үйлчилгээг хариуцан ажиллаад, 30 жилийн дараа Монгол Улсын Засгийн газарт үнэ төлбөргүй хүлээлгэн өгөх үүрэг хүлээж байна.

Манай авто замын салбарт хамгийн их яригдаж, асуудал үүсгэдэг даац хэтрүүлж зам эвдэрсэн тухай асуудал энэ зам дээр гарахгүй. Замын нэг тэнхлэгийн даац нь 23.5-31 тонн хүртэлх даацын хүчин чадалтай байхаар ТЭЗҮ-д тусгасан. Монголчууд “Зам дагаж хөгжил ирнэ” гэдэг. Энэ замын дагуу суурьшил бий болно. Замын ажил саадгүй үргэлжлэхэд сум, орон нутгийнхан голлох үүрэгтэй. Бүтээн байгуулалт орон нутгаар нь дамжих өнгөрч буй аймаг, сумын удирдлагууд ямар нэг саад учруулалгүй, дэмжин ажиллахыг Засгийн газрын нэрийн өмнөөс сайд Б.Дэлгэрсайхан орон нутгийн удирдлагуудад үүрэг болгов.

Бүтээн байгуулалтад ажиллах хүч оруулах, түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах зэрэг шаардлага үүсэх ба энэ ажилд гүйцэтгэгч компанийг бүх боломжоор хангаж, дэмжин ажиллахаа ЗТЯ-ны нэрийн өмнөөс хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч компанийн удирдлагуудад салбарын сайд амлаж, ажлаа нэг ч өдөр саатахгүй эрчимтэй ажиллахыг уриалав.

Энэ бүтээн байгуулалтыг богино хугацаанд, чанартай гүйцэтгэх нь маш чухал юм. Төр хөрөнгө оруулагч, бүтээн байгуулагчидтай хэрхэн хамтарч ажиллахыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр ажиллах гэж буй хөрөнгө оруулагчид ажиглаж байгаа. Тэгэхээр энэ замыг бүх талаар дэмжин  ажиллаж, бусад бүтээн байгуулалтыг эрчимтэй үргэлжлүүлэх жишиг төсөл болгоё хэмээн нээлтэд оролцож буй төслийн бүх талын оролцогчдод салбарын сайд уриалсан юм.

Дэд бүтцээ хөгжүүлж байж улс орон хөгжинэ. Дэд бүтэцгүйгээр уул уурхай, үйлдвэрлэл хөгжихгүй. Монгол оронд хамгийн их бүтээн байгуулалт өрнөж буй, боловсруулах үйлдвэр баригдаж буй Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь аймгууд замаа дагаж хөгжинэ. Орон нутгийн ард иргэд, ААН-үүдийг замын ажилд туслан гүйцэтгэгчээр оролцоно. Энэ бүтээн байгуулалтад гар бие оролцож буй бүх хүний амьдрал ахуй дээшилнэ. 

Одоо ашиглаж буй авто замаар Монгол Улсын импортын 80 хувь, экспортын 20 гаруй хувь нь дамжин өнгөрдөг. Энэ хуучин зам зорчигч тээврийн зам болж, хүнд даацын ачаа тээврийг зөвхөн энэ замаар зорчуулна гэж энэ компанитай хийсэн гэрээнд тусгажээ. Урд хөрш болон гуравдагч хөршөөс ирэх ачаа тээвэр энэ замаар саадгүй дамжин өнгөрөх транзит тээврийн гол коридор болно. Замаа дагасан монголчууд ажилтай болж, амьдрал дээшилнэ хэмээн говь нутгийн иргэд талархан дэмжиж байна.

“БИД АВТО ЗАМЫГ ТӨЛӨВЛӨСӨН ХУГАЦААНДАА ГҮЙЦЭТГЭЖ, БҮРЭН АШИГЛАЛТАД ОРУУЛНА”

БНХАУ-ын “Барилгын инженерийн зургаадугаар товчоо” компанийн ТУЗ-ийн дарга ЦюШүнэнь,  Хятад Монгол Улс хоёр уул усаар холбогдсон олон жилийн харилцаа, хамтын ажиллагаатай. Дэд бүтцийн энэ холболт нь хоёр улсын хамтын ажиллагааны нэг чухал гүүр болж байна. Энэ зам нь бүс нутгийн дэд бүтцийн тээврийг холбох, эдийн засгийн хөгжлийг дэмжих, ард иргэдийн сайхан амьдралд бодит хувь нэмэр оруулах стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалт юм. Энэхүү төсөл нь Монгол Улсын авто замын сүлжээний бүтцийг боловсронгуй болгох, шинэ эрчим хүчээр ажиллах хүнд даацын авто машин болон ухаалаг тээврийн технологийг нэвтрүүлэх, хил дамнасан логистикийн үр ашгийг нэмэгдүүлэх, говийн бүсийн хөгжил, нээлттэй хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд онцгой ач холбогдолтой. 

БНХАУ-ын “Барилгын инженерийн зургаадугаар товчоо” компани нь зам, дэд бүтцийн чиглэлээр 70 гаруй жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай, дотоод гадаадад нэр хүндтэй инженерийн бүтээн байгуулалтын тэргүүлэгч компани юм. Манай компани олон улсын зах зээлд идэвхтэй ажиллаж авто зам, гүүр, дэд бүтийн салбарт арван туршлага, хүчирхэг техникийн чадавхийг хуримтлуулсан. Стратегийн ач холбогдол бүхий энэ төслийг хэрэгжүүлэх боломж олдсоныг бид нэр төрийн хэрэг гэж үзэж, өндөр хариуцлага хүлээж буйгаа ухамсарлаж байна. Энэ ялдамд гүйцэтгэгч талыг төлөөлөх дараах амлалт өгч байна.

  • 1-рт,  Чанарын өндөр стандарт мөрдөж, үлгэр жишээ бүтээн байгуулалтыг бий болгоно.
  • 2-рт, Аюулгүй ажиллагааны суурь зарчмыг хатуу баримталж, осол эрсдэлгүй ажлын орчныг бүрдүүлнэ. Аюулгүй үйлдвэрлэлийг ажлын тэргүүнд тавьж, соёлтой барилгын талбайг цогцлооно.
  • 3-рт, Төслийг нэгдсэн удирдлага, үр ашигтай зохион байгуулалтаар урагшлуулж, гэрээний үүргийг хугацаанд нь бүрэн биелүүлж, авто замыг товлосон хугацаандаа ашиглалтад оруулна.
  • 4-рт, Монгол Улсын ёс заншил, соёл уламжлалыг хүндэтгэн, орон нутгийн иргэдийг өргөнөөр ажилд авч, бүс нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж, энэхүү бүтээн байгуулалтыг Хятад, Монголын найрамдлын шинэ гүүр болгоно.
  • 5-рт, Байгальд ээлтэй ногоон бүтээн байгуулалтын зарчмыг чанд мөрдөнө хэмээн бүтээн байгуулалтын ажлыг эхлэх нээлтийн индрээс амлалаа.

Замын бүтээн байгуулалтын үед нийт ажиллах хүчний 30 хувийг орон нутгийн иргэдийг ажилд авна. Шаардлагатай зарим машин механизм, тоног төхөөрөмжүүдийг орон нутгээс түрээслэн хамтарч ажиллана. Зам барих талбай нь өндөр бус учир бүтээн байгуулалтын ажил саадгүй үргэлжилж, зам төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орох бүрэн боломжтой гэж БНХАУ-ын “Барилгын инженерийн зургаадугаар товчоо” ХХК-ийн Олон улсын салбарын Ерөнхий эдийн засагч Лу Яо ярив.

Замын-Үүд боомт нь БНХАУ руу чиглэсэн Монгол Улсын экспортын гол суваг бөгөөд уг чиглэл дэх тээврийн эрэлт жилд дунджаар 8-12 хувиар нэмэгдэж байна. Тиймээс Чойр, Замын-Үүдийн чиглэлд чанартай, хүнд даацын авто зам барих зах зээлийн шаардлага бий болжээ.

Экспорт, импортын гол коридор болсон энэ чиглэлд тээврийн хурд удааширч, замын эвдрэл, осол аваарын эрсдэл нэмэгдсээр байна. 2024 оны статистикаар Дорноговь аймагт нийт зам тээврийн 245 осол бүртгэгдсэн нь өмнөх оноос 38.4 хувиар өссөн үзүүлэлт. Замын-Үүд суманд 81, Сайншанд суманд 61 осол бүртгэгджээ. Мөн 2024 онд Дорноговь болон Говьсүмбэр аймагт зам тээврийн ослын улмаас нийт 46 хүн амиа алдсан нь энэ чиглэлийн авто замд аюулгүй байдлын асуудал анхаарал татах хэмжээнд хүрснийг харуулна. Иймээс Чойр, Замын-Үүд чиглэлийн тусгай зориулалтын авто замын бүтээн байгуулалтыг эхлүүлж, өндөр хурд, аюулгүй байдал, хүнд даацын тээврийн олон улсын шаардлагыг хангасан зам барих нийгэм, эдийн засгийн зүй ёсны шаардлага үүсжээ.  

Шинэ замын өргөнийг 14.5 метр, зорчих хэсгийг 7.5 метр байхаар төлөвлөж, эргэлтийн радиусыг 1000 метрээс багагүй, налууг 4 хувиас ихгүй байхаар шийдсэн нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг жигд, аюулгүй болгох үндсэн нөхцөлийг бүрдүүлнэ. Энэхүү геометрийн шийдэл нь огцом эргэлт, налууг багасгаж, харагдах орчныг сайжруулснаар зам тээврийн ослыг 20-30 хувь, хүнд ослыг 30-40 хувь, нас баралтыг 20-35 хувиар бууруулах боломжийг бүрдүүлнэ хэмээн танилцуулвв.

О.БАТЖАРГАЛ: ЭНЭ ЗАМЫН 80 ОРЧИМ ХУВЬ НЬ ДОРНОГОВЬ АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРЭЭР ДАМЖИН ӨНГӨРНӨ

Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, Энэ замын 80 орчим хувь нь Дорноговь аймгийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрнө. УБТЗ-ын зүүн талаар байгуулсан бидний өнөөдөр зорчиж буй авто зам маш өндөр ачаалалтай байгаа. Иргэдийн зорчих хөдөлгөөн, дотоод болон олон улсын ачаа тээвэр бүгд энэ замаар явж байгаа тул осол аваар их гардаг. Шинээр барих хүнд даацын зам төмөр замынхаа баруун талаар явна. Ингэснээр нэгдүгээрт, хуучин замаасаа илүү дөт болно. Хоёрдугаарт, зам дагасан томоохон сум суурин газар, худалдаа үйлчилгээний төв, иргэд, ААН-үүд замаа даган бизнесээ хөгжүүлэх боломж гарна.  

Тиймээс замын бүтээн байгуулагч, туслан гүйцэтгэгч ААН-үүдтэй нягт хамтарч ажиллаж, бүтээн байгуулалтыг цаг хугацаанд нь, чанартай хийж гүйцэтгэх, замаа ашиглалтад оруулах бүх боломжоор орон нутгаас ханган ажиллах болно. Энэ зам дамжин өнгөрөх Дорноговь аймгийн бүх сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, зарим багийн дарга нар энэ нээлтэд ирсэн гэв.

Говьсүмбэр аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ, Хүнд даацын авто зам манай аймгийн нутгаас эхэлж, төслийн 10 гаруй хувь нь Сүмбэр, Шивээговь сумын нутгаар дайран өнгөрнө. Манай аймгийн нутагтай хил залгаа Дундговийн Баянжаргалангаас нүүрс тээвэрлэдэг. Говьсүмбэр аймаг өнөөдрийн хувьд улсаас татаастай үйл ажиллагаа явуулдаг. Энэ зам ашиглалтад орвол замаа даган хөгжиж, улсын төсвөөс татаас авдаггүй, улсдаа дэмжлэг үзүүлдэг аймаг болох суурь тавигдана гэж харж, энэ ажилд өндөр ач холбогдол өгч байна. 

Чойр, Замын-Үүд чиглэлийн хүнд даацын авто зам ашиглалтад орсноор:

  • Авто замын зорчигчдын тоо дунджаар 11.2 хувь
  • Авто замаар тээвэрлэх ачааны хэмжээ 12 хувь
  • Авто тээврийн салбар дахь ажил эрхлэлт 11 хувь (ойролцоогоор 4810 ажлын байр)
  • Авто тээврээс олох орлого 12 хувь тус тус нэмэгдэнэ гэсэн тооцоолол гарчээ.

Замын хучилт нь хүнд даацын тээврийн урсгалыг даах суурь, дунд, дээд хучилтын үеэс бүрдэх олон давхаргат бүтэцтэй байх тул, элэгдэл багатай, удаан ашиглагдах инженерийн шийдэл юм байна. Ийнхүү Монгол Улсын эдийн засгийг тэтгэх ачаа тээврийн гол зам, Ази Европыг холбох тээвэр логистикийн коридор болох их замын бүтээн байгуулалт говь нутгаас эхэллээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан