Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Т.Билэгтийн захирамжаар нийслэлд үйл ажиллагаа явуулж байсан найман нэрийн барааны дэлгүүрүүдэд согтууруулах ундаа зарах тусгай завшөөрлийг эргүүлэн олгохоор болсон. Ингэхдээ согтууруулах ундаа худалдаалж байсан дэлгүүрүүдэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийх аж. Согтууруулах ундаа худалдаалах шаардлагад нийцсэн бол Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас тусгай зөвшөөрөл авснаар архи зарах эрхтэй болно.
Найман нэрийн бараа зарах тусгай зөвшөөрөл хүссэн иргэдийн ажлыг хөнгөвчлөх үүднээс энэ төрлийн үйлчилгээг онлайнаар явуулж эхэлжээ. Сонирхсон иргэд www.ubservice.mn сайтад нэвтэрч тусгай зөвшөөрөл гэсэн хэсэг рүү нэвтрэх аж. Энд байрлуулсан өргөдлийн маягтыг бөглөх, эсвэл маягтыг татан авч захирагчийн ажлын албанд хүргүүлэх боломжтой юм байна. Иргэдээс ирсэн өргөдлийг 21 хоногийн дотор хянаж, тусгай зөвшөөрөл олгох эсэхээ шийдэх ажээ. Энэ талаар нийслэлийн захирагчийн албанаас лавлахад "Иргэд сайтад байгаа мэдээлэлтэй сайн танилцах хэрэгтэй. Ингэснээр өргөдлийн маягтаа гэрээсээ, ажлаасаа үнэн зөв бөглөх боломж бүрдэнэ гэсэн үг. Хэрвээ тусгай зөвшөөрөл хүсэгч иргэн өргөдлийн маягтаа бөглөхдөө ямар нэгэн алдаа гарвал манайх хариуцахгүй" гэсэн юм. Мөн тусгай зөвшөөрлийг онлайнаар олгох үйлчилгээ эхэлснээс хойш иргэдэд учирч байсан хүндрэл багасч байгаа тухай ярьж байлаа.
Б.Цэцэгдэлгэр