Өнгөрөгч долоо хоног спортын үйл явдлаар дүүрэн байлаа. Монголын сагсан бөмбөгийн холбооны 14 дэх удаагийн дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн баасан гаригт Спортын төв ордонд нээлтээ хийсэн. Олонд "Сэнгүр лиг" гэдгээрээ танил энэ тэмцээн нэрээ өөрчлөн "Ниссан" премьер лиг нэртэй болсон юм.
Уг тэмцээнд анх удаа найман багийн 100 гаруй тамирчид өрсөлдөх болсон нь тэмцээний нэгэн онцлог байсан юм. Мөн "Милл хаус" компанийн "Аватар" болон ШШГЕГ-ын "Сүлд" багууд лиг хөл тавьсан нь уг тэмцээний хүрээ жилээс жилд өсч байгааг гэрчилж байсан юм.
Зохиогдсоор 15 дахь жилтэйгээ золгож байгаа энэ тэмцээнд гурван удаа аваргалсан О.Баярцогт дасгалжуулагчтай "Хасын хүлгүүд" баг тэмцээний салхийг хагалж "Аватар"-тай тоглож 71:63-аар ялалт байгуулсан юм. Тэмцээний бас нэг онцлог нь шинээр орж ирж буй "Аватар"-д гурван лигонер тоглогч байсан юм.
Гарааны таван тоглогчийн 50-иас илүү хувь нь сагсан бөмбөгийн орон гэгддэг АНУ-аас ирсэн тамирчид байсан тул хөгжөөн дэмжигчид хийгээд мэргэжлийн багш дасгалжуулагчид "Аватар"-т найдаагаа тавьж байсан хэдий ч аварга бол аварга гэдгээ харуулж "Хасын хүлгүүд" ялалт байгуулсан билээ.
Дээр өгүүлсэн "Ниссан" премьер лигтэй давхцан Монголын хөл бөмбөгийн холбооноос зохион байгуулж уламжлал болсон ахмадын улсын аварга шалгаруулах фут-задны тэмцээн эхэлсэн юм.
"Мон-Алтиус" дээд сургуулийн спорт танхимд болж буй уг тэмцээнд 27 багийн 300 орчим ахмад тамирчин дөрвөн насны ангилалд өрсөлдсөн юм. Тэмцээний үеэр Филиппинийг зорих шигшээ багийнхан болон 55-аас дээш настай спортын мастер тамирчдад бэлэг гардуулсан юм.
Тэмцээний хамгийн залуу буюу 37-42 насны ангилалд тэргүүн байрыг "М5М", удаар байруудад "Хангарьд", "МЭЗ", 43-48 насанд "Хаан хүнс-Сод титэм", "УБДС", "Дельта" багууд шалгарчээ.
Хамгийн ахмад насны ангилал болох 55-аас дээш насанд "Баянзүрх","Гэрэл", "Сансар", 49-55 насанд "ЭБЦТС", "Соёмбын барсууд", "Оюу" багууд аваргалж удаалсан юм.
Филиппинийг зорьсон тамирчид маань Азийн бүсийн "Challenge Cup" тэмцээний урьдчилсан шатанд тус улсын багтай оноолт таарч энэ сарын 9-нд тоглох юм. Филиппиний Бакол хотод тоглосон шигшээ багийнхан эх орондоо ирмэгц Эрдэнэтийн "Хангарьд" клубт бэлтгэлд гарна.
Учир нь тэд гуравдугаар сарын дундуур хийх хариу тоглолтын бэлтгэлээ базаах юм. Энэ тоглолт нь тэдний хувьд шийдвэрлэх тоглолт байх бөгөөд хэрэв хожвол урьдчилсан шатны хэсэгт багтах аж.
Филиппиний шигшээ багт Норвег, Нидерланд, Германы доод лигт тоглодог гурван тоглогч багтсан нь тэдний ямар хэмжээний баг болохыг хэлээд өгч байгаа хэрэг юм. Монголын хөлбөмбөгчидтэй тэмцэлдэх Филиппинчүүд тэсэн ядан хүлээж байгаа сурагтай.
С.Туул http://niigmiintoli.mn/