“Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит компанийн ажилтан О.Оюунтуяа бидэнд хандлаа. Тэрээр 2014 онд тус компанид хуулийн зөвлөхөөр ажилд орж, 2016 онд жирэмсний амралтаа авсан байна. Удалгүй хоёр дахь хүүхдээ гарган, хүүхэд асрах чөлөөгөө сунгажээ. Ингээд өнгөрсөн оны сүүлээр ажилдаа эргэн орох хүсэлтээ гаргасан байна. Гэтэл түүнийг өр авлага барагдуулах ажилтнаар томилсон гүйцэтгэх захирлын тушаал гарчээ.
Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар жирэмсний, хүүхэд асрах чөлөөтэй байсан ээжийн АЖИЛ, АЛБАН ТУШААЛ-ыг ажил олгогч хэвээр хадгалах үүрэгтэй. Харин “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит компанийн удирдлагууд бүтцийн өөрчлөлт хийсэн тул хуулийн зөвлөхийн орон тоо хасагдсан гэж тайлбарласан аж. Иймд О.Оюунтуяа Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ханджээ. Шүүх түүний нэхэмжлэлийг хүлээн авч, “Мэдээлэл холбооны сүлжээ” компани хууль зөрчсөн гэж үзсэн байна.
О.Оюунтуяагийн ярилцлагыг хүргэж байна.
Бид та бүхэнд "Мэдээлэл холбооны сүлжээ" төрийн өмчит компанийн байр суурийг удахгүй хүргэнэ.
Үндэсний аудитын газрын 2018 оны санхүүгийн тайланд дурдсанаар ажилтнуудаа хууль бусаар халснаас, албан тушаалыг нь бууруулсны улмаас улсад 1 ТЭРБУМ 255 САЯ төгрөгийн хохирол учирчээ. Энэ хохирлын 70 хувь нь орон нутгаас илэрсэн зөрчил байв. Салбараар нь харвал боловсролын салбарт ажилтнуудаа олноор нь хууль бусаар халах зөрчил илүү байна. Үүний нэг л жишээг та бүхэнд танилцууллаа.