БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбарын идэвхжил зэсийн үнэд мэдрэгдэж эхэллээ. Лондоны Металлын биржид зэсийн фьючерс үнэ одоогоор тонн нь 6687.5 ам.доллар хүрч өсөөд байна.
Үүнээс гадна БНХАУ-ын “Gem” компани Индонез дэх өрсөлдөгч компаниас цэнэг хураагуур үйлдвэрлэлд ашиглах никель худалдан авах гэрээ байгуулсан байна.
Мөн Чили улсын Төрийн өмчит “Codelco” компанийн гарц долоодугаар сард жилийн дүнгээр 4.4 хувиар буураад байгаа нь үнэ өсөхөд нөлөөлж байгаа юм. Хэдий тийм боловч “BHP”-ийн “Escondida” уурхай, “Anglo American”, “Glencore”-ийн “Collahausi” уурхайн гарц энэ хугацаанд өсжээ.
Б.Төгсбилиг
Эх сурвалж: bloombergtv.mn