УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийж байна.
Намын бүлэг энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд дээр саналаа нэгтгсэн байна. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат энэ талаар "Сангийн яам хариуцлагагүй ажиллаж байна. Төсвийн төслийн талаар бүлэгт мэдээлэл хийх байсан боловч ирсэнгүй. Энэ асуудлаар зохих байгууллагуудад хандана. 2021 оны төсвийн зарлагыг эргэн харах шаардлагатай.2021 онд 14 их наяд төгрөгийн төсвийн зарлага байгаа нь дөрвөн жилийн өмнөхөөс хоёр дахин тэлсэн байна. 2021 оны төсвийн алдагдал 2.1 их наяд, 2022 онд 1.6 их наяд 2023 онд 1.4 их наяд байхаар төлөвлөсөн нь энэ хугацаанд төсөв 10 их наяд төгрөгт хүрээд байна. Засгийн газрын өр 7 тэрбум 891 сая ам.долларт хүрсэн. Тиймээс ядаж төсвийн алдагдлыг өр хэлбэрээр үлдээж нэмэгдүүлэхгүй байж энэ алдаагаа засах ёстой гэж үзлээ.сХаламжийн бодлого хяналтаа алдаж, 73 төрлийн 1 их наяд 653 сая төгрөгийн халамжийг өгч байна. Халамжийн бодлого ядуурлаас аврах биш, ядуурал руу түлхэж байна гэж дүгнэж байна" гэлээ.