Шотландад эмнэлгийн хэрэгсэл болон эмнэлгийн шинжилгээний дээж хүргэх ажлыг дрон ашиглан гүйцэтгэхээр болжээ. Дараагийн хоёр долоо хоногийн турш амны хаалт болон зарим хувцас хэрэглэлийг Шотландын эх газарт байрлах Обан хотын "Лорн ба арлын дүүргийн нэгдсэн эмнэлэг"-ээс Малл арал дээрх "Малл ба Айона хотын олон нийтийн эмнэлэг"-т хүргэх юм.
Ачааг юун түрүүнд 45 минутын турш усан онгоцоор далайг гатлуулж аралд хүргэсний дараа дрон 16 км газрыг 15 минутад туулан эмнэлэгт хүргэх аж. Одоогоор энэхүү аргыг туршиж буй бөгөөд туршилт зургаадугаар сарын 5-нд дуусна.
Шотландын Аргилл ба Бут мужийн Нийгмийн халамжийн газар нь "Skyports", "Thales" гэх дрон хүргэлтийн компаниудтай хамтран ажиллаж хүргэлт хийнэ. Одоо тэд Их Британийн Иргэний нисэхийн ерөнхий газраас зөвшөөрөл хүлээж буй.
Аргилл ба Бут мужийн Нийгмийн халамжийн газрын ахлах офицер Жоанна Макдоналд "Дрон ашигласнаар эмнэлгийн тусламж үйлчилгээ бодитоор сайжрах ба өвчтөнүүдийг хурдан оношлоход тус болно" хэмээжээ.
Харин "Skyports" компанийн гүйцэтгэх захирал Данкан Уокер "Дрон бол эмнэлгийн тусламжийг хүргэх хурдан бөгөөд найдвартай төхөөрөмж. Коронавирусийн халдвартай өвчтөнүүдийг эмчилж буй эмнэлэгт хүрч үйлчлэх шилдэг арга" гэсэн байна.
Эх сурвалж: BBC