Засгийн газрын зургаадугаар сарын 1-ний хуралдааны шийдвэрийн дагуу Энэтхэгээс тусгай үүргийн онгоцоор 179 ламхай нар эх орондоо ирсэн юм. Тэдний 21 хоногийн тусгаарлалт өнөөдөр дуусаж байна.
Тусгай үүргийг онгоцоор ирсэн ламхай нарын 70-аад хувь нь Баянхонгор, Архангай, Завхан, Төв, Хэнтий, Увс аймгийн харьяалалтай, малчин өрхийн хүүхдүүд юм. Тиймээс гэрийн нөхцөлд 14 хоног тусгаарлах шаардлагын дагуу хөдөө орон нутаг руу явуулах, эсвэл хотод айлд тусгаарлах нь эрсдэлтэй хэмээн үзэж хүүхдүүдийг Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт хорио цээрийн дэглэмийн дагуу тусгаарлахаар болжээ.
Өнөөдрөөс эхэлж буй тусгаарлалтын 14 хоногийн хугацаанд ламхай нарыг хүүхдийн зуслангийн хөгжлийн хөтөлбөрт хамруулж, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж амраах юм.
Тэднийг “Найрамдал”-д байх үеийн зардлыг шийдэхэд НҮБ-ын Хүүхдийн сан гүн туслалцаа үзүүлсэн хэмээн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээллээ.