Эзэнгүй ноход, муурнуудыг асран хамгаалах “UB Shelter” төвөөс “Love for all” буюу “Хайр бүгдэд” нэртэй өдөрлөгийг өчигдөр Баянзүрх дүүргийн хөл бөмбөгийн талбайд зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгийг зохион байгуулснаар амьтанд хайртай хүн бүхэн гэр бүлээрээ, хайртай нохойтойгоо хамт очиж оролцон цагийг зугаатай өнгөрүүлэх боломж олгосон юм.
Өдөрлөгт ирсэн хүмүүс хөл бөмбөгийн талбайд зассан өртөөнүүдэд нохойтойгоо зургаа зуруулах, фото зураг авхуулах, нохойнд зориулсан хэрэгслүүд сонирхох веган буюу ногоон хоол худалдан авах боломжтой байв.
Мөн “UB Shelter” өртөөнд байршуулсан хандивын хайрцагт амьтны асрах төвийн худалдаж авах гэж буй газрын санхүүжилтэд хандив өргөх, өвөл цаг ойртож байгаа учраас нохой мууранд зориулсан дулаан хучлага, дэвсгэр зэргийг хандивлаж байв.
UB Shelter амьтан асрах төв нь эзэндээ гологдож, хаягдсан, харгислалд өртөн амь тэмцэж явсан амьтдыг авран хамгаалж, эмнэлгийн тусламж, хайр халамжаар тэтгэн сайн эздийн гарт хүлээлгэн өгдөг байна.
Байгуулагдсан цагаасаа хойш тус төв нийт долоон удаа хөөгдөн нүүж, нохой буудагчдыг дуудна гэсэн сүрдүүлгээс айж зугтан, хүний хөлөөс зайдуу мал, амьтан байлгахыг зөвшөөрсөн бүсэд байрлалтай 0.7 га газар олжээ. Энэ газартаа 200-300 амьтныг асрах хүчин чадалтай бөгөөд үүний тулд эхлээд газраа худалдаж авах шаардлагатай байгаа аж.
Тиймээс уг өдөрлөгөөр цугласан нийт орлогыг “UB Shelter” амьтан хамгаалах төвд зориулахаар болсон байна. Энэ талаар “UB Shelter” амьтан асрах төвийг хамтран үүсгэн байгуулагч Ө.Мөнхбаяртай хэсэг хором ярилцлаа.
Ө.МӨНХБАЯР: ТЭЖЭЭЖ БАЙГАА НОХОЙДОО ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХЫГ ХҮСЭЖ БАЙНА
-Өнөөдрийн үйл ажиллагааны талаар товч танилцуулахгүй юу?
-“Сайн санаа амьтдад” ТББ нь “UB Shelter” амьтны асрамжийн газар ажиллуулдаг, өдгөө гурав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Гурван жилийн хугацаанд 200 гаруй гудамжны нохой аварч, 80 гаруй амьтныг гэр бүлтэй болгож үрчлүүлсэн.
Бид асрамжийн төвдөө зориулж 70 сая төгрөгийн үнэтэй газар авсан. Тэр газрынхаа тодорхой хэмжээний санхүүжилтийг босгох зорилгоор олон нийтэд хандсан үйл ажиллагаа зохион байгуулж байгаа юм.
Жил ирэх тусам залуучууд амьтны эрхийн төлөө нэгдэж, амьтны эрх ашгийг хамгаалах чиглэлээр идэвхтэй ажилласаар байна.
Өнөөдөр “Love for all” буюу “Хайр бүгдэд” нэртэй өдөрлөг зохион байгуулж байна. Энэ нь олон нийтэд хандсан бидний анхны үйл ажиллагаа. Энэхүү үйл ажиллагааг “Youth for better” өсвөрийн сайн дурын байгууллага хамтран зохион байгуулж байна.
Энэ үйл ажиллагааг явуулах болсон зорилго нь нэгдүгээрт амьтдад хайртай залуучуудыг нэг дор цуглуулж санал бодлоо солилцох, хоёрдугаарт бидэнд хандив босгох хэрэгцээ байгаа юм. Бид асрамжийн төвдөө зориулж 70 сая төгрөгийн үнэтэй газар авсан. Тэр газрынхаа тодорхой хэмжээний мөнгийг төлөх хэрэгтэй байгаа. Тэр санхүүжилтийг босгох зорилгоор олон нийтэд хандсан үйл ажиллагаа зохион байгуулж байгаа юм.
Амьтны эрхийн талаар ярихад Монголоос бусад улс орнуудад амьтны эрхийг хамгаалах чиглэлээр хууль эрх зүйн зохицуулалт байдаг, залуучууд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, эрх зүйн орчин шаардаж гудамжинд суулт хийх эсвэл олон нийтийг мэдлэгжүүлэх чиглэлээр төрөл бүрийн үйл ажиллагаа хийдэг. Монгол залуус ч мөн энэ чиглэлээр ажиллаж байгаа нь сайхан байна. Бидэнд ойрхон ажилладаг “Азтай Савар” ТББ-ыг хүмүүс мэдэх байх.
Монголд хууль, эрх зүйн орчин дутагдаж байна. Албан бус тоогоор Улаанбаатарт 300 мянга орчим золбин нохой байдаг. Улсаас жил бүр 2-3 тэрбум төгрөг төсөвлөөд 100 мянган нохойг буудах төлөвлөгөөтэй байдаг юм билээ. Энэ нь золбин ноходтой тэмцэж байгаа хамгийн бүдүүлэг тэмцэл болж байна.
Хүмүүсийг мэдлэгжүүлэх, хариуцлагатай болгох хэрэгтэй байгаа юм. Хашааныхаа буланд нэг нохой уяад байгаагаа тэжээж байна гэж ойлгоод байна. Хэрвээ та нохой тэжээж байгаа бол хариуцлагатай байгаач, үржүүлье гэж бодож байгаа бол гарсан гөлгөнд нь хариуцлагатай байх, үржүүлэхгүй гэж бодож байгаа бол спэй, заслага хийж хамгаалалт хийхийг зөвлөж байна.
Ингээгүйгээс болж хажуу айлын нохойтой хээлтэж, гөлөг гарахад нь эрийг нь авбал аваад эм гөлгийг нь гудамжинд хаяж байна. Ингээд гудамжинд хаясан нохой үржээд геометрийн прогрессоор өсдөг. Тиймээс нийтээрээ амьтан тэжээхдээ хариуцлагатай болъё гэдгийг уриалж байна.
-”UB Shelter”-ийн зүгээс гэмтэж бэртсэн амьтдыг эмчлүүлж, асарч байгаа харагддаг.
-Бидний мэдэхээр Улаанбаатар хотод 10-аад мал эмнэлэг байдаг. Тэдгээрээс гурван мал эмнэлэгт бидэнтэй их ойрхон ажиллаж, бидний үйл ажиллагааг дэмжин, зээлээр ч хамаагүй үйлчилгээ хийж өгдөг. Ер нь гудамжнаас олдсон нохой эрүүл байх нь ховор. Их бага хэмжээний өвчтэй байх магадлал өндөр байдаг. Тийм учраас зайлшгүй эмчилгээ хийлгэж, вакцин хийлгэх шаардлага гардаг.
Өнөөдөр л гэхэд энд “Жонон” мал эмнэлгээс эмч нар ирээд зөвлөгөө өгч байна.
-Нохойтойгоо ирсэн хүн олон байна. Нохой оролцуулсан ямар үйл ажиллагаа болсон бэ?
-Нохойтой хүмүүст чиглэсэн олон нийтийн үйл ажиллагаа ховор болдог. Хүмүүс ингэж ойр ойрхон зохион байгуулаасай гэж хэлж байна. Хүмүүс өрхийн хэмжээнд нохойгоо босож суух, эргэж тойрох гэх зэргээр сургасан байдаг. Тиймээс авьяастай нохой шалгаруулах гэх мэт янз бүрийн тэмцээн уралдаан зохион байгууллаа.
-Ярилцсанд баярлалаа.