Нийслэлийн хэмжээнд энэ оны наймдугаар сарын байдлаар амины орон сууцны буюу хаусны дундаж үнэ нэг ам метр нь 2.5 сая төгрөг болж өмнөх сараас 2.3 хувиар буурчээ.
Дүүргээр нь харвал Баянзүрх дүүрэгт 4.9 сая төгрөг буюу хамгийн өндөр байгаа ажээ. Нийслэлийн зургаан дүүрэгт хаус болон таун хаусны 115 төсөл хэрэгжиж байна. Үүнээс 87 төсөл захиалга авч байгаа талаар “Тэнхлэг зууч”-аас мэдээллээ.
Тухайлбал: “Тэсо пропертиз” компани 42 айлын “Palm Springs” хаус хотхон төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн 12 хаус энэ оны эцсээр ашиглалтад орохоор байгаа аж. Харин 2021 онд бүрэн ашиглалтад орно гэж “Тэсо пропертиз” компаниас мэдээллээ.
Мөн “Эй Жи Жи Эс“ ХХК 204 өрхийн “Хан төгөл” төслийг хэрэгжүүлж байна. Энэ оны IV улиралд багтаж эхний ээлж нь ашиглалтад орох энэхүү хотхон бүрэн цутгамал, чулуун хөвөн дулаалга болон байгалийн боржин чулуун гадна фасадтай гэж “Эй Жи Жи Эс“ компаниас онцолж байна.
Түүнчлэн Монгол Улс дотооддоо хөл хориог цуцалсан нь борлуулалтад дэмжлэг үзүүлж байгаа талаар “Эй Жи Жи Эс” ХХК тодотгосон юм.
Мөн “Нью тур” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Бага тэнгэр сити” цогцолборт 17 загварын 140 өрхийн хаус ашиглалтад орсон байна. “COVID-19” цар тахал үл хөдлөх хөрөнгө худалдан авалт, түүний үнэ ханшид хүчтэй нөлөө үзүүлээгүй гэж тус компани онцоллоо.
“Эй Жи Жи Эс” ХХК-ийн Маркетинг борлуулалтын газрын захирал Т.Даваадорж:
“Нью тур” ХХК-ийн Борлуулалт маркетингийн албаны дарга С.Бадар-Ууган:
Б.Цацралт