gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.12
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.12
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.12
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Тайванийн Засгийн газраас 200 мянган ширхэг амны хаалт хандивлалаа

Х.Көгершин
Эрүүл мэнд
2020-06-08
133
Twitter logo

Тайванийн Засгийн газраас коронавируст халдварын цар тахлын үед галын шугамд ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдийн эрүүл мэндийг сахин хамгаалах зорилгоор Монгол Улсад 200 мянган ширхэг амны хаалтыг хандивласныг Тайваниас Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар өнөөдөр ХӨСҮТ-д хүлээлгэн өглөө. 

Тайванийн Засгийн газар энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн гадны улс орнуудад амны хаалт хандивлах хүмүүнлэгийн тусламж үзүүлж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар нийт 30 сая гаруй амны хаалтыг гадны улс орнуудад хандивлаад байгаа юм. Үүнээс дөрвөн сая гаруй амны хаалтыг Тайвань иргэд өөрсдийн хэрэгцээнээс илүүчлэн цуглуулж хандивласан гэдгээрээ онцлогтой. 

Tайваниас Монгол Улсад суугаа Төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө өнөөдрийн арга хэмжээний талаар "Коронавирусийн халдвар тархахаас өмнө  Тайвань өдөрт хоёр сая амны хаалтыг үйлдвэрлэдэг байсан. Тэгвэл Засгийн газар амны хаалт үйлдвэрлэлийг дэмжсэний үр дүнд өдөрт 20 сая амны хаалт үйлдвэрлэх хүчин чадалтай болсон. Хүчин чадлаа нэмэгдүүлснээр Тайвань амны хаалт үйлдвэрлэгч дэлхийн хоёрдогч том улс болсон юм. Тайвань ДЭМБ-ын гишүүн орон биш ч гэсэн коронавирусийн эсрэг тэмцэх үйл хэрэгт дэлхийн бусад улс орнуудтай хамтрахад бэлэн. Иймээс ч "Тайвань тусалж чадна", "Тайвань тусалж байна" гэсэн уриан дор хүмүүнлэгийн аяныг зохион байгуулж байгаа юм. Тайванийн Засгийн газраас хандивлаж буй уг амны хаалт нь Монголын эмч мэргэжилтнүүд болон коронавирусээс урьдчилан сэргийлэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулж буй ажилтан албан хаагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалж халдварын вирус тархах эрсдэлийг бууруулахад хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна" гэв.

Tайваниас Монгол Улсад суугаа Төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө

Түүнчлэн Монгол Улсын Засгийн Газар цар тахлын эсрэг өндөр үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэн өөрийн улсын иргэдийн эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй Монголд ажиллаж амьдарч буй гадаад иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалж буй явдалд талархалтай буйгаа тэрбээр илэрхийллээ. 

Дашрамд хэлэхэд Тайванийн Засгийн газар коронавирусийн халдвартай маш амжилттай тэмцэж байгаа гэдгээрээ дэлхий нийтийн анхаарлыг татаад буй юм. Өчигдөр буюу зургадугаар сарын 7-ны өдөр Тайваньд 56 хоног дараалан коронавирусийн нэг ч халдвар илрээгүй байна. Үүнтэй холбогдуулан Тайванийн Засгийн газар коронавирусийн халдварын тархалтыг хяналтад авсан гэж үзэн зарим хөл хорионы зарим нэг журам заалтуудыг зөөлрүүлэх, цуцлах арга хэмжээнүүдийг авч байгаа аж. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан