Сүүлийн үед ховор ан амьтан агнаж худалдах хууль бус үйлдэл нэмэгдэх хандлагатай байна.
Иймд Цагдаагийн ерөнхий газраас энэ үйлдлийг таслан зогсоох зорилгоор иргэдээс мэдээлэл авах утас ажиллуулж эхэлжээ.
Өөрөөр хэлбэл иргэд хууль бус ан агнуур, амьтны эд эрхтний худалдааны талаарх мэдээллийг 97177000 дугаарын утсаар өгч, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэж, иргэний үүргээ биелүүлэхийг цагдаагийн байгууллагаас уриалж байна.
Сануулж хэлэхэд, энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан, нэн ховор ан амьтан агнасан, барьсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх талаар хуульд заажээ.