Хорь гаруй жилийн түүхтэй “Никитон”, “Камертон” хамтлагийнхан өчигдөр орой Д.Сүхбаатарын талбайд хамтарсан тоглолтоо хийлээ.
Зун цагийн хаалт намар цагийн нээлт гэгдэх “Улаанбаатарын намар“ нэгдсэн арга хэмжээний үеэр болсон тус тоглолтонд мөн рок попын одод ая дуугаа өргөсөн юм.
"Никитон", "Камертон" хамтлагийнхан өөрсдийн уран бүтээлээс залуусын сэтгэлд хоногшсон шилдэг дуунуудаа дуулж амьд хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэв.
Тоглолтын төгсгөлд "Никитон"-ынхон хөгжимдөж "Камертон"-ынхон "18 нас"-аа дуулсан бол түүний дараа "Сэтгэлийн жигүүр"-ийг хамтдаа дууллаа.
Тоглолтын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт дуучин Д.Болд ажиллажээ.