Бүгд Найрамдах Турк Улсад жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-нд “Үндэсний бүрэн эрх, хүүхдийн баяр”-ыг тэмдэглэдэг. 1920 оны дөрөвдүгээр сарын 23-нд Туркийн Үндэсний Их хурлыг анхлан байгуулжээ.
Тус улсыг үүсгэн байгуулагч Мустафа Кемал Ататурк энэ өдрийг хүүхдийн баяр хэмээн зарлан тунхагласан аж. Хожим энэ баярыг олон улсын хэмжээнд тэмдэглэх болжээ.
Иймд БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам жил бүр дээрх баярыг монгол хүүхдүүдтэй тэмдэглэдэг. Энэ удаад “Миний мөрөөдлийн дэлхий” сэдвээр М.К.Ататуркийн нэрэмжит Нийслэлийн 5, 61, 111, 122-р дунд сургууль, Улаанбаатар дахь Америк сургууль болон Бритиш сургуультай хамтран тэмдэглэж байна.
Өнөөдрийн баярын хөтөлбөр
09:40 Олон улсын хүүхдийн баярын нээлт /Төв шуудангаас “Цэцэг төв” уруудах зам дагуух Туркийн ЭСЯ-ны гадна талбайд/
10:00 Тус ЭСЯ-ны хашаанд Турк-Монголын найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг болгож сурагчдын хамтаар мод суулгана.
10:30 Уламжлал ёсоор Элчин сайд М.Ахмет Язал дээрх сургуулиудын сурагчдыг хүлээн авч уулзаж, өөрийн суудлаа 61-р сургуулийн сурагчид хүлээлгэн өгнө.
12:00-12:45 Монголын Хүүхдийн ордонд “Миний мөрөөдлийн дэлхий” сэдэвт гар зургийн үзэсгэлэнг нээнэ.
12:45-16:00 “Миний мөрөөдлийн дэлхий” урлагийн тоглолт /Дээрх сургуулиудын сурагчдын бэлтгэсэн урлагийн тоглолт болно./
2017 оны 4 дүгээр сарын 25, Мягмар гараг
17:45-19:45 Олон улсын хүүхдийн өдрийн хаалт (зөвхөн урилгаар)
“Миний мөрөөдлийн дэлхий” зохион бичлэг, гар зургийн уралдаанд байр эзэлсэн сурагчдад шагнал гардуулна.