УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэн дэмжжээ.
Энэ талаар МАН-ын бүлгийн гишүүд Я.Содбаатар, Г.Занданшатар нар мэдээлэл хийлээ.
“Дээрх хуулийн төслүүдийг шуурхай хэлэлцэх нь зүйтэй гэдэгтэй бүлгийн хуралдаанаар гишүүд санал нэгдсэн. Ялангуяа Цагдаагийн албаны хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Дотоодын хуулийн төсөл бол маш чухал” хэмээн УИХ-ын гишүүн Я.Содбаатар хэллээ.
Дотоодын цэрэг 1922 онд байгуулагдаж байсан бөгөөд 1992 он хүртэл Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяанд, дараа нь 2014 оныг хүртэл цагдаагийн байгууллагын харьяанд байсан юм. Харин 2014 оны дөрөвдүгээр сарын 1-нд Дотоодын цэргийг татан буулгаж, чиг үүргийг Цагдаагийн Ерөнхий газрын гүйцэтгэж байсан юм.
Тэгвэл энэ талаар “Дотоодын цэрэг улсын чухал объектуудыг хамгаалуулах нь аюулгүй байдал, эдийн засаг, зохион байгуулалт талаасаа ч оновчтой гэж бид үзэж байна. Улс орныг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн үед Дотоодын хэргийг оролцуулах шаардлага гарна. Холбогдох мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар дотоодын цэргийг сэргээх шаардлагатай гэж үзсэн” гэлээ.
Түүнчлэн бүлгийн хуралдаанаар Мал эрүүлжүүлэх талаар авч хэрэгжүүлж буй бодлого арга хэмжээний талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл, Малын генетик нөөцийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд дэмжжээ.
УИХ-ын гишүүн Г.Занданшатар нарын санаачилсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжсэн байна.