Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн зарлигаар өнөөдөр Цэргийн төв эмнэлгийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.
Одонг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх А.Баттөр Цэргийн төв эмнэлгийн байлдааны туганд хүндэтгэлтэйгээр зүүн өгч, шагналыг ёслол төгөлдөр гардуулав.
Шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Даваа, болон Цэргийн төв эмнэлгийн даргаар ажиллаж байсан үе үеийн удирдах бүрэлдэхүүн, ахмадууд, ангийн бие бүрэлдэхүүн, албаны бусад хүмүүс оролцсон юм.