Жүдо бөхийн Дюссельдорфын Гранпри тэмцээн хоёрдугаар сарын 24-26-нд болно. Тус тэмцээнд зодоглох Монголын жүдочид маргааш эх орноосоо мордоно.
51 улсын 378 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ илгээжээ.
Монголын багийн бүрэлдэхүүнд олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа, дэлхийн аварга Г.Болдбаатар, дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин, Ази тивийн аварга Д.Алтансүх нарын шилдэг жүдочид зодоглох юм байна.
Д.Сумъяа Рио-2016 олимпийн дараа Токиогийн "Их дуулга"-д хүрэл медаль хүртсэн бол 2017 он гарснаас хойш IJF-ийн анхны цуврал тэмцээндээ зодоглох гэж байна.
Монголын багийн бүрэлдэхүүнд:
Эрэгтэй
- -60кг Д.Амартүвшин /Дэлхийн чансаа-Зургадугаарт/
- -60кг Г.Болдбаатар /Дэлхийн чансаа- 12 дугаарт/
- -66кг Д.Алтансүх /Дэлхийн чансаа-Дөрөвдүгээрт/
- -66кг Д.Төмөрхүлэг /Дэлхийн чансаа-Тавдугаарт/
- -73кг С.Баяртүвшин
- -81кг Б.Алтансүх
- -81кг Б.Гаажадамба
- -90кг Б.Бат-Эрдэнэ
Эмэгтэй
- -48кг Э.Гэрэлмаа
- -52кг Ч.Аззаяа
- -57кг Д.Сумъяа /Дэлхийн чансаа-Нэгдүгээрт/
- -57кг Л.Энхрийлэн нарын жүдочдын нэрс байна.