“Verizon Communications” компанийн Гүйцэтгэх захирал Ловелл МакАдамс “Yahoo!”-ийн үндсэн бизнесийг худалдаж авах үнээ 925 сая ам.доллараар бууруулах санал тавьжээ. "Эсвэл хэлцлийг бүр мөсөн цуцалж ч болно" гэж тэрбээр мэдэгдэж байсан байна. Хэдий тийм боловч эцсийн дүндээ талууд “Yahoo!”-ийн хэрэглэгчдийн өгөгдөлд хөндлөнгөөс халдсан учраас “Yahoo!”-ийг авах үнээ 350 сая ам.доллараар бууруулж, 4.475 тэрбум ам.доллар болгожээ. Энэхүү хэлцлийн дүнд “Yahoo!”-ийн Гүйцэтгэх захирал Марисса Майер 23 сая ам.долларын урамшуулал авах юм байна.
“Intel” корпораци автомат жолоодлоготой автомашин хөгжүүлэгч “Mobileye”-ийг худалдан авахаар болжээ. Энэхүү хэлцлийг хамгийн эхэнд мэдээлсэн “The Marker” болон “Axios” нарын мэдээлж байгаагаар хэлцлийн үнийн дүн 15.3 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. “BMW”, “Intel” болон “Mobileye” компаниуд хамтран өнгөрсөн онд 40 төрлийн автомат жолоодлоготой машиныг замын хөдөлгөөнд туршсан юм.
Тэрбумтан, хөрөнгө оруулагч Билл Акман “Valeant Pharmaceuticals International” эм ханган нийлүүлэх компанид эзэмшдэг бүх хувьцаагаа зарсан байна. 2016 оны эцсийн байдлаар Билл Акман болон түүний “Pershing Square Capital Management” компани “Valeant Pharmaceuticals International”-д эзэмшиж байсан хувьцаанаасаа 2.8 тэрбум ам.долларыг алджээ. Хувьцааны ханш оргил үеэсээ 90 хувиар буураад байгаа юм.
Г.Ану