Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчидтэй уулзах хийх үеэр “Засгийн газар хэн нэгний бизнесийг дэмжих зорилгоор утааны эсрэг тэмцэхгүй. Айл өрхийг хамгийн сайн халааж чадах, хамгийн аюулгүй, эрчим хүчний хамгийн сайн хэмнэлттэй шийдлийг л дэмжинэ. Ийм зорилгоор үзэсгэлэн зохион байгуулсан, ийм зорилгоор та бүхэнтэй уулзаж байна. Засгийн газар хэн нэгний бизнесийг сонгохгүй, бодлогоор дэмжихгүй, айл өрхүүдийг ав гэж тулгахгүй. Та бүхний өмнө зах зээлийг чинь нээж өгнө, та бүхний технологи, төхөөрөмжийг зах зээл өөрөө туршиж, хэрэглэгч өөрөө сонгоно. Хэрэглэгчид сонголтоо хийх боломжийг олгоно” гэлээ.
Харин үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчдийн зүгээс цаашид иргэдийн ухамсрыг дээшлүүлэх, тэдний сонголт, идэвхтэй оролцоог дэмжих, шаардлага хангасан техник технологи, тоног төхөөрөмж худалдан авах урт хугацааны зээл, тусламжид хамруулах, аж ахуйн нэгжүүдийн бараа, бүтээгдэхүүнийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх боломжийг судлах санал гаргажээ.
Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа бүх аж ахуйн нэгжийн тэгш оролцоог хангаж, шударга өрсөлдөөнийг дэмжих шаардлагатайг онцолсон юм.
Улаанбаатар хот жилдээ 5.9 сая тонн түүхий нүүрс, үүний 10 хувийг гэр хорооллынхон хэрэглэдэг юм байна. Гэвч агаарт ялгаруулж байгаа бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл өрхийн яндангаас гарч байгаа утаа эзэлдэг. Цахилгаан станцууд түүхий нүүрсний 85 хувийг ашигладаг ч дөнгөж зургаан хувийн бохирдол ялгаруулдаг байна.