Олон Улсын Сагсан бөмбөгийн холбооны 3х3-ийн өндөр чансаа олгох цуврал гранприирэх 13-14-ны өдрүүдэд Малайз Улсын Пенанг хотноо болно. Уг тэмцээнд ур чадвараа сорих Монголыг баг өнөөдөр Малайз улсыг зорино.
Энэ “ FIBA 3x3 Penang Challenger” тэмцээнд
- Шинэ Зеланд (Auckland)
- Япон (Hamamatsu)
- Хонконг
- Польш (Krakow)
- Малайз (Kuala Lumpur)
- ОХУ (Leningrad)
- Словени (Ljubljana)
- Того (Lome)
- Малайз (Penang)
- Малайз (Penang North)
- Малайз (Selangor)
- Хорват (Split)
- ОХУ (St. Petersburg)
- Australia (Sydney)
- Япон (Yokohama)
- Монгол (Sukhbaatar city) зэрэг 16 баг өрсөлдөхөөр болжээ.
Тэмцээн зохион байгуулагч орон давуу эрхийнхээ дагуу гурван багаа өрсөлдүүлж байна. Энэ тэмцээний шагналын сан 20 мянган ам.доллар ба тус тэмцээнээс шалгарсан шилдэг хоёр баг Дэлхийн шилдгийн шилдэг 12 баг өрсөлдөх “FIBA 3x3 World Tour” тэмцээнд оролцох эрхийг авна.
Тэмцээнд оролцож байгаа багуудыг онцолбол хамгийн хүчирхэг баг нь Словений Ljubljana баг. Тэд 2016 оны FIBA 3x3 World Tour тэмцээний аваргууд юм. Мөн Японы Hanamatsu баг нь Канадын 2, АНУ-ын 1, Энэтхэгийн 1 тоглогчдоос багаа бүрдүүлсэн бол Японы өөр нэг баг Yokohama баг Серби, Бразилийн нэг нэг тоглогчийг багтаа элсүүлжээ.
ФИБА 3х3 клубын системдээ гадны тоглогчид авахыг зөвшөөрдөг юм. Сагсан бөмбөг өндөр хөгжсөн эдгээр улсуудтай өрсөлдөх нь Монголын сагсан бөмбөгчдийн хувьд маш том боломж.
Манай Сүхбаатар багийн бүрэлдэхүүнд саяхан болсон Азийн Оюутны 3х3 төрлийн алтан медалийг эх орондоо авч ирсэн Б.Батзолбоо, О.Энхбаатар, А.Сүхбат болон Дэлхийн Оюутны АШТ-ны мөнгөн медальт А.Гансүх С.Тулга дасгалжуулагч удирдан оролцоно.
Манайх хэсэгтээ ОХУ, Малайз, Польш зэрэг хүчирхэг багуудтай таараад байна. Мөн Монголын сагсан бөмбөгийн 3х3 сагсан бөмбөгийн холбоо зургадугаар сарын 3-4-ний өдрүүдэд ФИБА 3х3 цуврал гранприг Улаанбаатар хотноо зохион байгуулах болсон ба дэлхийн шилдэг баг, тамирчид хүрэлцэн ирнэ.