Иргэдийг хамгийн ихээр чирэгдүүлдэг газрын нэг яах
аргагүй Газрын алба гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Авлигал, хээл хахуулийн
уурхай болсон энэ байгууллагын ажилтнууд үндэсний баячуудаар тодорч байгаа
тухай бид бишгүйдээ л ярьдаг. Энэ хурц асуудлаар нэлээн ширүүхэн уулзалт
боллоо. Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн Засаг дарга болон Газрын албаныхан
халз мэтгэлцсэн юм.
Хуралд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын
захирагч Ц.Батбаяр, Авлигатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, соён
гэгээрүүлэх хэлтсийн дарга Ш.Раднаасэд, тус хэлтсийн ахлах ажилтан Х.Доржпалам
болон бусад холбогдох хүмүүс оролцлоо. Хурлыг нээж Авлигатай тэмцэх газрын
урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Ш.Раднаасэд газрын албанд
хийсэн шалгалтынхаа талаар танилцуулав.
Нийслэл, дүүргийн хэмжээнд газартай холбоотой асуудлаар
төрийн үйлчилгээ авахаар ирсэн иргэд, байгууллагын өргөдөл, хүсэлтийг хуулийн хугацаанд
шийдвэрлүүлэх талаар газрын албаны ажилтнуудад тавих шаардлага, дотоодын
хяналтыг орхигдуулснаас хүнд суртал, чирэгдэл үүсч байна. Энэ нь улмаар авлига
үүсэх шалтгаан болдог аж. Үүнтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газраас энэ оны
дөрөвдүгээр сарын 20-нд зөвлөмж гаргажээ. Зөвлөмжийг дүүргийн газрын албадад
хүргэх үүргийг Нийслэлийн газрын албаны дарга Б.Төмөрхуягт өгчээ. Гэтэл
өнөөдрийг хүртэл ганц ч дүүрэгт зөвлөмж очоогүй байна.
Авлигатай тэмцэх газраас газрын албаныхны хүнд суртал,
чирэгдлийг бууруулах зорилгоор судалгаа явуулжээ. Энэ ажлынхаа хүрээнд 1977
дугаарын утсыг ажиллуулж иргэдийн санал, гомдлыг хүлээн авсан байна. Ирсэн
санал, гомдлын 70 хувийг газрын маргаантай асуудал эзлэж байсан тул тус албыг
сонгож авсан аж.
Газрын албанд хийсэн шалгалтаар ажилчид нь гадуур, дотуур
ажилтай нэрийн дор ажлын байрандаа байдаггүй. Түүнчлэн байгууллагаас тогтоосон
цагийн хуваарийн дагуу ажиллах ёстой атал өөрсдийнхөө дураар цагийн хуваариа
зохицуулдаг. Ирсэн санал, гомдлыг цаг тухайд нь шийдвэрлэдэлүй. Иргэдийг
алагчилж үздэг зэрэг зөрчил илэрчээ.
Шал галтаар дүүргүүдийн газрын алба нь 1800 гаруй өргөдлийг
шийдвэрлээгүй нь тогтоогдов. Шийдвэрлээгүй өргөдлийн 1041-ийг Сүхбаатар
дүүргийн газрын алба эзлэж байлаа. Гэхдээ үүнээс 471 нь нэг хүн дээр буюу
Сүхбаатар дүүргийн газрын албаны байцаагч н.Батаа дээр хуримтлагджээ.
Дүүргийн газрын алба бүр өөрийн гэсэн ёс зүйн дүрэмтэй
байх ёстой атал нэг ч албанд байдаггүй. Үүнээс газрын албаны ажилчид ёс зүйгүй
гэсэн дүгнэлтэд хүрчээ. Газрын албаны ажилтнууд иргэдийг элдвээр хэлж, загнан,
хөөх нь энүүхэнд. Мөн алдаа гаргасан байцаагчдаа хариуцлага тооцдоггүй толгойг
нь илээд өнгөрдөг нь гэм биш зан болоод байгаа аж.
Иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, хугацааг
сунгах, эзэмшигчийн нэр солих зэрэг газрын бүртгэлтэй холбоотой зарим асуудлыг
Нийслэлийн газрын албаны даргын эрх мэдлийн хүрээнд шийдвэрүүлэх хэрэгтэй гэнэ.
Учир нь бүх ажлыг Нийслэлийн Засаг дарга дээр төвлөрүүлснээс иргэд чирэгдэж, улмаар
тэр дундаас хүнд суртал бий болдог. Харин газар олголт бол яах аргагүй хүнд суртал үзүүлэхээс өөр аргагүй.
Тийм байж л алдаа дутагдал гарахгүй байх боломжтой аж. Түүнчлэн газрын
маргааныг шийдвэрлэхдээ нэгнийх нь талд орж, эрх мэдлээ урвуулан ашигладаг
байна. Санаатай болон санамсаргүй байдлаар нэг хүний эрх ашигт нийцүүлэн ажиллаж, нөгөөг нь
гомдоох асуудал нэлээд түгээмэл гэдгийг шалгалтын комисс онцлов.
Авлигатай тэмцэх газрыг судалгааныхаа дүнг танилцуулж
дууссаны дараа Нийслэлийн газрын албаны тамгын газрын дарга н.Наранчулуун
"Газрын алба юу ч хийдэггүй гэдэг нь худал. Сүхбаатарын талбайд хоёр удаа
өдөрлөг зохион байгуулж, иргэдэд заавар, зөвлөгөө өгсөн. Мөн Хууль зүйн
үндэсний төвөөс багш хөлслөн ажилчиддаа гурван удаа сургалт зохион
байгуулсан" хэмээн үг сөрсөн юм. Мөн тэрбээр "Манайх автомат цаг
бүртгэлтэй. Хариуцлагын асуудал дээр ажлаас халах болон сануулах арга хэмжээ
авдаг. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн газрын албаны дарга, бичиг хэргийн
ажилтанд сануулах арга хэмжээ авсан. Зөвлөмж тараасан" гэв.
Гэтэл Авлигатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, соён
гэгээрүүлэн хэлтсийн дарга Ш.Раднаасэд "Чадна, чадахгүй гэж битгий бие
биенээ өмөөрөөд бай. Хийснийг чинь бид үгүйсгэх гээд байгаа юм шиг ингэж
аашилдаг аа боль" гэв.
Харин дарга н.Наранчулуун "Зөвлөмж албан ёсоор
хүргэгдсэн" хэмээн өөрсдийгөө хаацайллаа. Энэ мэтээр хурал маргаантай
нэлээд хурц өрнөсөн юм.
Авлигатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, соён
гэгээрүүлэн хэлтсийн ахлах ажилтан Х.Доржпалам "Зөвлөмж таны өрөөнөөс
гараад очих ёстой хүмүүстээ хүрээгүй бололтой. Дүүргийн газрын албанд очоогүй л
байна шүү дээ. Та нарт төлөвлөгөө гэж юм байна уу. Гаргаад ир" хэмээн
тэднийг хэлэх үггүй болгов. Тэнд буй хүмүүс бие биен рүүгээ харан нүүрээ
улалзуулж танхим гэнэт чимээгүй болов. Гэтэл гэнэт шуугиж, энд тэндээс "Та
нар юу мэддэг юм. Газар дээр нь ажиллаж үзээгүй байж. Иргэдээс бүх хэрэг
болдог" гэхчлэн маргалдав.
Засаг дарга Ц.Батбаяр "1800 гаруй гомдол
шийдвэрлэгдээгүйгээс 1041 нь ганц Сүхбаатар дүүрэг дээр байна гэх. Тэгээд бүр
нэг хүн дээр 471 байна шүү дээ. Хариу өг" хэмээн шаардав.
Сүхбаатар дүүргийн газрын албаны дарга "Манайх 4000
гаруй гомдол хүлээн авдаг. Бусад дүүргийг бодвол ачаалал ихтэй" гэхэд
Ц.Батбаяр дарга уурсан "Ачаалал ихтэй гэж ярьж болохгүй. Тэгж өөрсдийгөө
хаацайлна гэж юу байсан юм" хэмээн "эцэг нь хүүхдээ зэмлэв".
Баянгол дүүргийн Засаг дарга н.Цогтбаатар "Дүүргийн
газрын харилцааны албад биеэ даасан субъект. Гэтэл байдал дээр тэс өөр байх
жишээтэй. Мөн олон жил ажилласан шаардлага биелүүлдэггүй, сүлжээнд орчихсон
ажилчид мэр сэр ажиглагддаг. Үүнийг шийдвэрлэж өгөөч Ц.Батбаяр даргаа, эсвэл
бүх эрх мэдлийг дүүргийн Засаг дарга нарт өгөөч" гэв. Түүний үгний хариу
"Эрх мэдлийг дүүргийн Засаг дарга нарт өгөөч гэж яаж хэлж чадаж байна аа.
Энэ байж болошгүй зүйл" хэмээн багагүй шуугив.
Нийслэлийн газрын албаны дарга Б.Төмөрхуяг
"Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн газрын алба хамтарч энэ шалгалтыг
явуулсан юм. Энэ хугацаанд ойлголцоо гэж бодсон. Гэтэл өнөөдөр хэлж, яриад
байгааг нь бодвол үгүй бололтой. Гадуур хардалт сэрдэлт их л байдаг. Дан ганц
газрын алба муу байна гээд байлгүй Барилга хот байгуулалт, Дулааны шугам сүлжээ
гээд холбогдох байгууллагыг нь хамт судалж шалгах хэрэгтэй гэв. Түүний дараа
нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төрийн захиргааны удирдлагын хэлтсийн
дарга Ү.Ганболд "Нийслэл сая гаруй хүн амтай. Үүнээс 60 гаруй хувь нь гэр
хороололд амьдардаг. Амьдарч байгаа газраа өмчилж, өөрийн болгохын тулд газрын
албатай харьцдаг. Гэхдээ газрын алба үнэхээр муу ажиллаж байна. Бүтэц, орон
тооны хувьд ч хүрэлцдэггүй байж мэдэх" хэмээн асуудлыг бөөрөнхийлж, бусдыг
гайхшралд орууллаа.
Шалгалт дууссаны дараа Сүхбаатар болон Сонгинохайрхан
дүүргийн газрын албаны хоёр хүнд арга хэмжээ авснаа танилцуулсан юм. Гэтэл
Ц.Батбаяр дарга "Явуулаач. Алдаа гаргачихаад байхад юунд нь байлгаад байдаг
юм" хэмээн сандрангуй хариулав.
Түүнчлэн Авилгатай тэмцэх газрыг буруутгах хүн олон
байлаа. Шалгалт хийхдээ нэг талыг хэтэрхий барьсан. Дан ганц газрын алба
болдоггүй гэвэл худал. Иргэд хууль дүрмээ мэддэггүй, мэддэг ч санаатайгаар
үерийн аман дээр буух нь бий. Газрын алба нэг үеэ бодвол сайжирсан гэцгээх хүн
цөөнгүй байлаа.
Авлигатай тэмцэх газрынхан ч дуугүй өнгөрсөнгүй. Дүүргийн
Засаг дарга нар эрх мэдлээ урвуулан ашигладаг. Түүнчлэн ганц тодорхойлолт хийж
өгөхдөө мөнгө авдаг, хогны мөнгөө тушаагаагүй бол газар олгохгүй гэх зэргээр
хааж боодог талаар сануулав. Газрын алба үүнийг хийсэн гээд үзүүлчих ганц юм
байдаггүйг ч онцлов. Ийнхүү "Миний зөв, чиний буруу" хэмээн алдаагаа
ухаараад, засаад авах хүн олдсонгүй. Биеэ өмгөөлсөөр хурал тарах болсон юм.
Хурлын төгсгөлд Засаг дарга Ц.Батбаяр хугацаатай үүрэг
өгөв. Газрын албаны зөвлөмжтэй холбоотой асуудлыг хоног алдалгүй батлуулах. Мөн
удаа дараа нэр нь гараад буй ажилчдыг энэ сарын 10-ны дотор халах арга хэмжээ
авахыг Нийслэлийн газрын албаны дарга Б.Төмөрхуягт үүрэгдлээ.
Л.Нинжсэмжид