Баянзүрх дүүргээс сонгогдсон, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан энэ сарын 10-ны өдөр Төрийн ордонд согтуу байсан гэх мэдээллийг зарим иргэн, гэрэл зургийн хамт байршуулсан. Бид түүнээс энэ талаар тодруулах гэсэн боловч тэрээр өчигдөр ажилдаа ирээгүй, гар утас нь холбогдох боломжгүй байв.
Э.Бат-Амгалан гишүүн өнөөдөр дараах тайлбарыг нүүр номдоо байршуулжээ.
Надтай холбоотой нийгмийн сүлжээнд цацагдсан буруу, зөрүү мэдээлэлд хариулт өгөх нь
1. Намайг архи уудаггүй гэдгийг миний эргэн тойрны хүмүүс, хамтран зүтгэгчид бүгд мэднэ, хэлнэ.
2. Хэрэв би ямар нэг ёс зүйн зөрчил гаргасан бол уучлалт гуйгаад хариуцлага үүрээд явах ухамсар, чадамжтай хүн.
3. Пүрэвдорж гишүүнтэй ам мурийж, тэсвэр алдалгүй чангаар уурлaж, бухимдсан зүйл бий. Үүнтэй холбоотой Пүрэвдорж гишүүнтэй утсаар ярьсан, холбогдсон ойлголцсон. Ямар ч хувийн маргаан байхгүй.
4. Тухайн маргаан болдог өдөр ёс зүйн байнгын хорооноос надтай холбогдсон Б.Баттөмөр даргатай уулзсан. Архи дарс уугаагүй гэдгээ хэлсэн.
Иймд намайг архи уусан байдалтай хуралд оролцсон гэх хардалтаар мэдээлэл бэлтгэж олон нийтэд хүргэсэн хэвлэл мэдээллийн байгууллага, хувь хүмүүс залруулга хийж үнэн зөв мэдээллийг олон нийтэд хүргэхийг хүсье” гэжээ.