Турк улсад болсон газар хөдлөлтийн гамшгийн бүсэд Монгол Улсын аврах баг ажиллаж байна. Засгийн газраас аврах баг илгээхийн зэрэгцээ 1500 ширхэг дулаан хөнжил, 10 тонн махыг хүмүүнлэгийн тусламж болгон илгээсэн билээ.
Мөн “Турк, Сири улсад үзүүлж байгаа хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 20 монгол гэр илгээсэн. Гэр орон, хайртай дотны хүмүүсээ алдсан, даарсан, зүдэрсэн олонд Монгол түмний сэтгэл шингэсэн өргөө цагаан гэрүүд илч дулаанаа түгээх болтугай” хэмээн Шадар сайд С.Амарсайхан цахим хуудаснаа мэдээлжээ.