2022 оны хоёрдугаар сарын 21-ний 08.00 цагаас хоёрдугаар сарын 28-ны 08 цаг хүртэлх 7 хоногийн цаг агаарын тоймыг ЦУОШГ-аас хүргэж байна.
Хоёрдугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн хойд хэсгээр 0.0-3.0 мм цас орж, энэ үеэр салхины дундаж хурд секундэд 10-14 метр хүртэл ширүүсэж, цасан шуурга 01:10-03:13 цаг хүртэл үргэлжлэн аюултай үзэгдэл ажиглагдав.
Хоёрдугаар сарын 27-28-нд шилжих шөнө Дундговь аймгийн нутгийн хойд хэсгээр 0.0-3.0 мм цас орж, энэ үеэр салхины дундаж хурд секундэд 10-12 метр хүртэл ширүүсч, цасан шуурга 01:12-02:29 цаг үргэлжлэн аюултай үзэгдэл ажиглагдлаа.
Хоёрдугаар сарын 21, 25-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 0.0-1.3 мм, 27-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар 6.0 мм, 27-28-нд шилжих шөнө төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-4.0 мм цас орсон байна.
Хоёрдугаар сарын 28-ны 08.00 цагийн цаг уурын өртөө, харуулын цасны зузааны мэдээгээр баруун болон төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 1-25 см зузаан цасан бүрхүүл тогтжээ.
Үүнээс хамгийн их нь Увсын Малчинд 26 см, Хөвсгөлийн Ренчинлхүмбэд 18 см, Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сэлэнгийн Бугантад 15 см, Хөвсгөлийн Цагааннуурт 14 см, Баян-Өлгийн Даян, Завханы Тосонцэнгэл, Баян-Уулд 13 см, Увсын Хяргас, Завханы Тэс, Хөвсгөлийн Цагаан-Үүрт 12 см, Ховдын Ховдод 11 см, бусад хэсгээр 1-10 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.