Тэднийг О.Дашбалбар, С.Наранцэцэг гэдэг. 2013 онд БНСУ-д далайчин сургах сонгон шалгаруулалтад тэнцэж, энэ мэргэжлийг эзэмшжээ.
О.Дашбалбар Далайн захиргааны газарт ажиллаж байгаа бол С.Наранцэцэг Өмнөд Солонгост магистрын зэрэг хамгаалж байгаа аж. Зуны амралтаараа эх орондоо иржээ.
Манай улс 2007 оноос хойд хөршид, 2013 оноос БНСУ-д далайчдыг бодлогоор бэлтгэж эхэлсэн. Сургуулиа амжилттай төгссөн залуус эхнээсээ эх орондоо, мэргэжлээрээ ажиллаж байна.
Монгол Улсад усан тээвэр хөгжсөний 70 жилийн ойн баяр Хөвсгөл Хатгал суманд болсон юм. Энэ үеэр далайчин бүсгүйчүүдтэй түр ярилцав. Тэд зөвхөн эрчүүд л далайд гардаг гэх ойлголтыг эвдэж, БНСУ-д дадлага хийх хугацаандаа арван сарын турш их далайд ажиллаж, Солонгосоос Мексик хүртэл 19 орноор аялжээ.
О.Дашбалбар: 2013 онд ЗТХЯ, Далайн захиргаанаас зарласан сонгон шалгаруулалтад тэнцээд, анхны арван далайчны нэгээр БНСУ-д сураад ирсэн. Зуу орчим хүн шалгалт өгсөн юм. Бид Солонгос, Англи хэлний шалгалт өгч, арвуулаа яваад дөрөв нь төгссөн. Солонгос оюутнуудтай хамт суралцсан тул солонгос хэлний шалгалт авсан юм.
Бид хөлөг онгоцны удирдлага, хөлөг онгоцны инженер гэсэн хоёр ангид хуваагдан суралцсан. Би хөлөг онгоцны дээд хэсэгт буюу удирдлага, тавцангийн хэсэгт ажиллах офицер. Хөлөг онгоцны жолоодлого, аюулгүй байдалд анхаарч ажилладаг, хөлөг онгоцыг чиглүүлдэг юм. Одоо Далайн Захиргааны газрын Гадаад харилцааны хэлтэст ажиллаж байна.
Бусад улсуудад эмэгтэйчүүд ахмадаар ажиллан, хөлөг онгоц жолоодох нь энгийн үзэгдэл.
С.Наранцэцэг: Би БНСУ руу явахаасаа өмнө далайг Хөвсгөл далайгаар төсөөлж байв. Дадлага хийхээр хөлөг онгоцонд гараад ямар том байгууламж болохыг нь мэдсэн. Миний төсөөлснөөс огт өөр байв. Хөлөгт онгоцонд их олон хүн ажилладаг. Хөлөг онгоцны инженерүүдийн өрөө тос болсон тоног төхөөрөмжөөр дүүрэн, дуу чимээ ихтэй нь эмэгтэй хүнд хэцүү. Гэсэн ч бусад улсуудад эмэгтэйчүүд ахмадаар ажиллан, хөлөг онгоц жолоодох нь энгийн үзэгдэл.
Би гуравдугаар зэргийн хөлөг онгоцны инженер мэргэжилтэй. Өмнөд Солонгост Далайн тээвэр, загас агнуурын технологийн хүрээлэнд бидэнд үндсэн таван хичээл заасан. Их шахуу хөтөлбөртэй сургалт байсан. Биднийг сонгон шалгаруулахдаа инженерийн суурь мэдлэгтэй, эсэхийг мөн харгалзсан юм. Нэг жил сураад, есөн сарын турш 25 улсаар аялсан.
Далайн захиргааны газар Хөвсгөл, Буйр нуурыг хамгаалах ажлыг ч мөн хийдэг. БНСУ-ын Далайн шинжлэх ухаан, технологийн хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Хөвсгөл далайн усыг цэвэр байлгахын тулд хамтарсан судалгаа хийнэ. Завь хоорондоо мөргөлдөх, хүн уснаас унах гэх мэт осол гардаг. Үүнийг бууруулахын тулд навигацын зураглал (машинаар яривал GPS) хийнэ. Цаашлаад томоохон гол нууруудын навигацын зураглалыг хийх шаардлагатай.
Олон улсын зах зээлд далайчид их хомс тул ажлын байр их эрэлттэй. Хөгжиж байгаа орнуудын далайчид Өмнөд Солонгост ирж ажилладаг. Цаашид монгол залуус их далайд гарч ажиллах өргөн боломж бий. Одоо барьж буй төмөр замууд ашиглалтад орсноор бид БНХАУ-ын долоон боомттой хамтран ажиллах гэрээг хэрэгжүүлж эхэлнэ. Зөвхөн Тяньжинээр биш, тус улсын өөр боомтуудаар дамжуулан тээвэр хийнэ. Далайн захиргааны газар Жинжоуд төлөөлөгчийн газраа байгуулсан. Мөн ОХУ-тай транзит тээвэр, худалдан авалтын гэрээтэй. Энэ гэрээнд зааснаар гурван боомтоор ачаа бараагаа татах боломжтой. Мөн бид хуурай боомтын судалгааг хийж байна гэв.
Далайчин бүсгүйчүүд олон улсын зах зээлд ажиллах боломж байсан ч Монголд далайн тээвэр хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна, эх орондоо ажиллана гэсэн юм.
Манай улсын төрийн далбаа бүхий 234 орчим хөлөг онгоц их далайд аялдаг. Эдгээрт монгол далайчид, инженерүүдээ ажиллуулах нь усан замын тээврийн салбарынхны зорилт. Ирэх аравдугаар сард туслах далайчин болох залуус БНСУ-ыг зорих гэж байна. Туслах далайчин засвар үйлчилгээ хийх үүрэгтэй, офицеруудын удирдлага дор ажилладаг. Тэд богино хугацааны сургалтад хамрагдана.
234 хөлөг онгоц манай улсын далбаатай аялдаг гэдэг нь Монгол Улс далайн тээвэрт байр сууриа хэдийнэ эзэлснийг илтгэнэ. Эдгээр онгоц жилд улсын төсөвт 2.3 тэрбум төгрөгийн орлого оруулдаг байна. Гэхдээ далбаагаа түрээслүүлэх нь чухал биш. Гол нь манай улс далайн тээвэрт байр сууриа бэхжүүлэхийг зорьдог аж.
Газар зүйн хувьд алслагдмал учраас онгоцнуудын байршлыг алсаас хянах шаардлагатай. Олон улсын байгууллагуудтай гэрээ хийж, далбааны эзэн улсын өмнөөс тэдгээр байгууллага манай улсын далбаатай онгоцнуудыг хянадаг байна. Цаашид хөлөг онгоцны бүртгэл, хяналт шалгалтыг сайжруулснаар 234 онгоцыг өсгөх боломжтой.
Далайн захиргааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Энхбаяр “Би мөн 2013 онд БНСУ-д сурч ирсэн. Монголын далбаатай хөлөг онгоцонд монгол далайчид ажилладаг болох ёстой. Дэлхийн түүхэнд Хубилай хааны усан флотыг гүйцэх хэмжээний томоохон флот байгаагүй юм билээ. Их далайг хүн төрөлхтөн бүх нийтээр эзэмших эрхтэй. Энэ эрхийг тунхагласан олон улсын гэрээ, конвенцод манай улс нэгдсэн. НҮБ-ын Далайн эрхзүйн тухай 1982 оны конвенц, далайн салбарын 30 гаруй конвенц, тэдгээрийн протоколд нэгдсэн. Ингэснээр далайн тээврийн эрх зүйн орчин бүрдсэн.
Манай улс БНХАУ-ын нэр бүхий долоон боомт, ОХУ-ын зургаан боомт, БНАСАУ-ын зургаан боомт, БНСУ-ын хоёр боомттой далайд гарцтай болох асуудлаар Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан. Манай экспортын барааг далайгаар тээвэрлэн бусад улсад нийлүүлэх боломж бүрдлээ. Манай улсад 2000 оноос хойш ачаа тээвэр буурч, хүн тээвэр өссөн” гэсэн юм.
Далайн захиргааны газар дотоодын усан замаас гадна хөлөг онгоцны бүртгэл, боомт ашиглалт, олон улсын далайн байгууллагуудтай тогтоосон хамтын ажиллагааг хариуцан ажилладаг. ЗТХЯ-ны харьяа энэ байгууллагад 20 орчим залуус ажиллаж байна. Тэд ОХУ, БНСУ-д мэргэжил эзэмшжээ.
Манай улс өнгөрсөн зургаадугаар сард Далай ашиглах тухай хуулиа баталжээ. АНУ, Канад гэх мэт далайн тээвэр өндөр хөгжсөн орнуудын туршлагыг судалж байна. Хэдийгээр манай улс далайд гарцгүй ч хүн-гарцтай болох боломжтой аж.