Амьдрал өөрчлөх итгэл найдварын мэдээ ба амьд хөгжмийн тоглолт.
Улаанбаатар хотын 200 гаруй цуглаан энэ намар доктор Франклин Грейам болон Билли Грейамын Сайн мэдээний Холбоо (БГСМХ)-той хамтран, нэртэй хамтлаг дуучдыг оролцуулсан хоёр өдрийн Баяр хөөрийн наадмын арга хэмжээг зохион байгуулж, Бурханы агуу хайрын тухай түүхийг тунхаглах гэж байна.
9-р сарын 10-ны Бямба гараг, 9-р сарын 11-ний Ням гарагт 18:00 цагт Степпе-Арена Мөсөн өргөөнд болох үнэ төлбөргүй, гэр бүлд ээлтэй энэхүү арга хэмжээнд хүн бүрийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Энэ бол түүхэн үйл явдал - Монголын Христийн чуулганууд Есүс Христийн сайн мэдээг тунхаглахаар ийнхүү хамтдаа нэг дор цугларч байна. Энэхүү сайн мэдээг тунхаглах арга хэмжээг Монголын чуулганууд, БГСМХ-той хамтарч зохион байгуулахаар одоогоос 20 орчим жилийн өмнөөс залбирч, бэлдэж эхэлсэн түүхтэй.
“Дэлхийн маш олон улс орны хүмүүс энэхүү наадмын арга хэмжээнд оролцож, Бурханы Хүү Есүс Христэд итгэж, аврагдаж, ерөөгдөж байна. Монголын ард түмэн бид энэ гайхалтай үйл явдлын нэг хэсэг байх учиртай. Тиймээс бид энэхүү наадмын арга хэмжээг зохион байгуулж, ард түмэндээ Бурханы агуу хайрын түүхийг өгүүлж, ерөөл хүсэж байна. Дэлхийн олон улс орноор аялан явж сайн мэдээ тунхагладаг, доктор Франклин Грейам удахгүй Улаанбаатар хотод ирэх бөгөөд түүнтэй хамтран зохион байгуулах Баяр хөөрийн наадмаар дамжуулан Бурхан олон хүний амьдралд гэрэл гэгээ авч ирнэ гэдэг итгэж байна” хэмээн "Ивээлийн хур" чуулганы пастор, Баяр хөөрийн наадмын тэргүүн Л.Баясгалан хэлжээ.
Доктор Грейам дөрвөн жилийн өмнө буюу 2018 онд Монгол улсад айлчилж байсан. Тэрээр ирэх үедээ өөрийн тэргүүлдэг “Самаарын хэтэвч” олон улсын Христ итгэлт тусламжийн болон сайн мэдээний байгууллагын “Хүүхдийн зүрх” төслийн ашиг тусыг хүртэж, АНУ-д зүрхний мэс засал хийлгэсэн 450 орчим монгол хүүхдийн төлөөлөл болон арав гаруй монгол пастортай биечлэн уулзсан байна
“Би Монголын олон арван эрдэнэт үрсийг хайрлаж, тэдний амь насыг аврах зүрхний мэс засалд оруулж чадсандаа сэтгэл дүүрэн явдаг. Хүний бие эрүүл байх нь маш чухал, би үүний төлөө чадах бүхнээ хийхийг хүсдэг, харин хүний зүрх сэтгэлийн хамгийн чухал хэсэг бол сүнслэг байдал гэж би итгэдэг. Бурхан биднээр дамжуулж Библид өгүүлдэг итгэл найдварын тухай Монгол улсад хуваалцах боломж олгож байгаа гэдэгт бид итгэж байна. Би энэ агуу үндэстний ард түмэнд, Бурхан тэдэнд санаа тавьдаг болохыг, мөн Бурханд тэдний амьдралд зориулсан агуу төлөвлөгөө бий гэдгийг тунхаглаж, урамшуулахыг хүсэж байна." хэмээн Франклин Грейам хэлжээ.
"Улаанбаатар баяр хөөрийн наадам" нь Монголын ахуй соёлд хүндэтгэлтэй хандаж, олон зууны тэртээгээс тус улсад байсан христ итгэлийн баялаг өв соёлд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулах болно. Энэхүү арга хэмжээнд Монголын христ итгэлт дуучин, хөгжмийн зохиолч, продюсер Наки амьд хөгжмийн хамтлагтайгаа хамт оролцоно. Мөн Монголын Христэд итгэгчдээс бүрдсэн язгуур урлагийн “Nomadic Spirit” хамтлаг ая эгшгээ өргөнө. Түүнчлэн АНУ-ын Госпел хөгжмийн холбооноос хэд хэдэн удаа шагнал хүртсэн, шилдэг христ итгэлт “The Afters” хамтлаг оролцох болно.
Доктор Билли Грейам анх 1950 онд Билли Грейамын Сайн мэдээний Холбоог үүсгэн байгуулсан бөгөөд тус холбоо нь дэлхий даяар Есүс Христийн сайн мэдээг тунхагладаг. Франклин Грейам эцгийнхээ насан туршдаа хийсэн ажлыг нь үргэлжлүүлж байгаа бөгөөд сайн мэдээг тунхаглахад бүх амьдралаа зориулж яваа эрхэм юм. Тэрээр 1989 онд анхныхаа сайн мэдээ тунхаглах томоохон арга хэмжээг зохион байгуулснаас хойш өдгөө хүртэл дэлхийн өнцөг булан бүрд олон наадам зохион байгуулж, Бурханы хайрын мэдээг тунхагласаар байна. Шинэ он эхэлснээс хойш доктор Грейам Их Британийн Вант Улсын дөрвөн томоохон хотод, мөн Бразилын Рио-де-Жанейро хотод сайн мэдээг тунхаглажээ. Энэ оны сүүлээр доктор Грейам Италийн Милан хот, Шинэ Зеландын гурван өөр хот, мөн АНУ-ын зургаан хотод сайн мэдээ тунхаглахаар зэхэж байна.