Ажилтнууд эмнэлэгт очих шаардлага үүсэхэд ажлаасаа чөлөө авч, замын түгжрэл, эмнэлгийн дараалалд ихэнх цагаа зарцуулдаг. Энгийн тариа, дусал хийлгэхийн тулд ойролцоох эмнэлгийг зорих шаардлага тулгардаг. Тэгвэл Мобиком Корпораци оффистоо эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх өрөөг тохижуулжээ. Улмаар ажилтнууд дотоод системээрээ дамжуулж эмчтэй уулзах цаг авч, шаардлагатай үзлэг, зөвлөгөө, эмчилгээг хийлгэж байна.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх кабинетад нурууны эмчилгээнд зориулсан хаш чулуун ор, булчин суллах сандал, үе, нурууны эмчилгээнд ашиглах гэрлийн шарлага, бумба, утлагын аппарат, сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлэхэд нэн шаардлагатай хэрэгслүүд байх аж.
Мобиком Корпораци нь "Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо"-ны ISO 45001:2018 стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, жил бүр олон улсын аудитын байгууллагаар хөндлөнгийн хяналт хийлгэж баталгаажуулдаг байна. Ингэснээр ажлын байран дахь эрсдэлийг бууруулах, ажилтнуудын аюулгүй байдлыг нэмэгдүүлж, хөдөлмөрийн илүү сайн, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэх боломжийг олгодог аж. Хөдөлмөрийн Эрүүл Мэнд, Аюулгүй Байдал, Байгаль Орчны Хэлтэс нь 2022 онд нийт ажилтнуудаа мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн хугацаат үзлэгийг ажлын байр бүрийн онцлогт тулгуурлан зохион байгуулжээ. Улмаар нийт ажилтнуудын эрүүл мэндийн үзлэгийн дүгнэлт, тайланд үндэслэн тэдний хэрэгцээ, шаардлагад тулгуурлан өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх өрөө нээх санаачилга гаргасан байна.

УГ КАБИНЕТАД ЭРҮҮЛ МЭНДИЙН ДАРААХ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЖ БАЙНА. ҮҮНД:
ЭМЧИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨГӨӨ /Эмчийн үзлэг, зөвлөгөө, эмчилгээ бичих, судас оношилгоо, урьдчилсан сэргийлэх үзлэгийн талаар мэдээлэл, мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө/
АНХАН ШАТНЫ ЭМЧИЛГЭЭ /Зүү, төөнүүр, самнуур зэрэг уламжлалт эмчилгээ, бумба, шарлага, хаш чулуун эмчилгээ зэрэг физик эмчилгээ/
СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ /Дусал, булчин, судас, цагийн тариа хийнэ. Мөн шархны байдлаас хамаарч боолт хийх, ковидын түргэвчилсэн шинжилгээ, хоолны хордлого тайлах зэрэг багтана/
Түүнчлэн эрүүл мэндийн тусламж үзүүлсэн хог хаягдлыг долоо хоног бүр гэрээтэй байгууллагаар устгуулж, зохих журмын дагуу ажиллаж буй аж.
Бид Мобиком Корпорацийн ажилтнуудад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй Уламжлалт анагаах ухааны их эмч, ХАБЭА мэргэжилтэн Б.Үржинбадамтай ярилцлаа.
-Та өдөрт хэдэн хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна вэ. Ажилтнуудад хамгийн их тулгамдаж буй өвчлөл юу бол?
-Одоогоор 11:00-16:00 цагийн хооронд ажилтнуудад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Долоо хоногт 60-80 хүнд хүрч ажилладаг.
Улирал, агаарын чанартай холбоотойгоор харшлын гаралтай ханиад их байна. Ханиалга дарагдахгүй удаан явсан тохиолдлууд олон ажиглагдсан. Ийм өвчлөлд шаардлагатай эмчилгээг бичиж өгч байгаа. Мөн оффис ажил эрхэлдэг хүмүүст нурууны өвчлөл элбэг тохиолддог. Суугаа ажил хийдэг учраас нуруу их ачаалал авна. Үүнд мөн шаардлагатай эмчилгээг хийж байна. Зарим ажилтанд долоо хоногийн эмчилгээ бичиж, өөр тийшээ явахгүйгээр ажлын байрандаа эмчилгээгээ бүрэн дуусгаж байна.
Нурууны эмчилгээг гадуур, хувийн эмнэлэгт хийлгэхэд зардал өндөртэй. Ажилдаа ирээд эмчилгээгээ оффистоо хийлгэж байгаа учраас ажилтнууд их таатай хүлээж авч байгаа.
АЖЛЫН БАЙРАН ДЭЭРЭЭ ЭМЧИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ АВЧ БАЙГААГ БҮГД ОЛЗУУРХАН ХҮЛЭЭЖ АВСАН

-Тусламж үйлчилгээ авч буй ажилтнуудын сэтгэл ханамж хэр байна вэ?
-Ажлын байран дээрээ эмчийн тусламж, үйлчилгээ авч байгааг бүгд олзуурхан хүлээж авсан. Санаачилга хэрэгжсэн үеэс л ажилтнууд ам сайтай байгаа. Ажилтнуудын цаг, зардлыг багасгаж, аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалж байгаа учраас бүгд эергээр хүлээж авч, үйлчлүүлж байна.
Эрүүл хүн ажлын бүтээмж өндөртэй байна. Толгой нь өвдөөд, шөнө ханиалгасан хүний гараас үр дүн гарахгүй шүү дээ. Эрүүл ажилтан л ажлаа эрч хүчтэй хийнэ. Тиймээс энэ нь байгууллагад үр өгөөжтэй шийдвэр юм.
-Та ажилтнуудад ихэвчлэн ямар зөвлөгөө өгдөг вэ?
-Ажилтнуудын өвчлөлийн шинж тэмдэг, үе шатад тулгуурлан тус бүрд нь зориулсан зөвлөгөө, эмчилгээ хийж өгч ажиллаж байна. Амьдралын буруу хэв маяг, дасгал хөдөлгөөн хийхийн ач холбогдол, ус тогтмол уухын ач тусыг хүн болгон мэдэж байгаа. Гэхдээ хүн өөртөө тусгаж авч, хэрэгжүүлэх нь хамгийн чухал.
Өвчлөлийг агаарын бохирдол, бактери, вирус дангаараа үүсгэдэггүй. Нэмэлтээр тухайн хүний хувийн амьдралын хэвшил, дадал, сэтгэлзүйн хүчин зүйл мөн нөлөөлдөг.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.