Олон улсын банк санхүүгийн салбарын нэр хүндийг тодорхойлогч, салбартаа тэргүүлэгч АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй Global Finance сэтгүүлээс дэлхийн шилдэг банкнуудыг энэ оны 3-р сард шалгаруулахдаа Монгол Улсын Шилдэг банкаар ХасБанкийг тодруулсан.
Тус шалгаруулалтын шагнал гардуулах ёслол 10-р сарын 15-ны өдөр АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагдаж, ХасБанкийг төлөөлөн ХасБанкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн Сюзанна Херринг Карр шагналыг гардаж авлаа.
Шилдгүүдийг шалгаруулахад санхүүгийн салбарын шинжээчид, томоохон корпорацын удирдлагууд, технологийн мэргэжилтнүүд оролцсон бөгөөд 2021 оны санхүүгийн болон үйл ажиллагааны гүйцэтгэл, нэр хүнд, засаглал, дижитал шилжилт дэх манлайлал зэрэг шалгууруудыг авч үзсэний дээр 2022 оны эхний хагасын үйл явдлыг ч харгалзан үзсэн байна.
Энэ жилийн Дэлхийн шилдэг банкаар DBS банк шалгарч, JP Morgan, CaixaBank, HSBC, BNP Paribas, Goldman Sachs зэрэг үйл ажиллагааны цар хүрээ, хөрөнгийн чадавх, найдвартай ажиллагаагаараа дэлхийд тэргүүлэгч банкнууд тухайн төрөлдөө шилдгээр шалгарсан тухай сэтгүүлийн тайланд дурджээ.
Global Finance сэтгүүл нь 1987 онд байгуулагдсан цагаасаа дэлхийн 180 оронд 50,000 гаруй тогтмол уншигчтай болсон бөгөөд дэлхийн нийт хөрөнгө оруулалтын 80 гаруй хувийг бүрдүүлдэг 8,000 орчим хөрөнгө оруулагч, санхүүгийн байгууллага, үндэстэн дамнасан корпорацуудад хөрөнгө оруулах шийдвэр гаргахад нь чухал нөлөө үзүүлдэг хэвлэл юм.
Бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажилладаг харилцагч, хамтрагч та бүхэнд баярлалаа.