“Охидын үзлэг” арга хэмжээ хүний эрх, хүүхдийн эрхийг зөрчиж байгаа тухай Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн дүгнэлт гарчээ.
“Охидын үзлэг” гэх арга хэмжээг зарим аймаг сум, дүүргүүдэд зохион байгуулж, сургуулийн охидыг зориулалтын бус, аюулгүй байдалд харш орчинд, зохистой мэдээллээр хангалтгүй хамруулж байгаа нь
- Монгол Улсын Үндсэн хууль,
- Хүүхдийн эрхийн тухай хууль,
- Хүүхэд хамгааллын тухай хууль,
- Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль
- Монгол Улсын нэгдэн орсон хүний эрх, хүүхдийн эрхийг хамгаалах Нэгдсэн Үндэстний Байгууллагын гэрээ, конвенцыг зөрчиж байна хэмээн Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгээс дараах дүгнэлтийг гаргав.
НЭГ. ЭРХ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ
1.1. Монгол Улсын Үндсэн хуульд:
Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт: “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, ХҮЙС, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно”,
Арван зургадугаар зүйлийн 11-т: “улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй”,
Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж тус тус заасан.
1.2. Хүүхдийн эрхийн тухай хуульд:
7.3. “Хүүхэд өөрийн нэр төр, гэр бүлийн амьдрал, эрүүл мэнд, хувийн харилцааны нууц, орон байрны халдашгүй байдал, хувийн орон зайгаа хамгаалуулах эрхтэй” гэж заасан.
1.3 Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд:
4.1.3.“жендэрийн хэвшмэл үзэл” гэж улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүний гүйцэтгэх үүрэг, эдлэх эрхийн талаар хүйсийн шинжээр уламжлагдан тогтсон ялгаатай ойлголт, хандлагыг;
4.1.5.“жендэрийн шууд ялгаварлан гадуурхалт” гэж бусдыг хүйсээр ялгаварлаж адил буюу ижил төстэй нөхцөлд эсрэг хүйсийн хүнээс ялгаатай байдалд хүргэсэн, эсхүл хүргэхийг оролдсон үйлдлийг;
4.1.8. "жендэрт суурилсан хүчирхийлэл" гэж жендэрээс үүдэлтэйгээр бусдад бие махбодийн, бэлгийн, сэтгэл санааны гэм хор, эдийн хохирол учруулсан, учруулж болзошгүй үйлдэл, эс үйлдэхүйг;
13.3. Хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замын халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах эрхийг хүч хэрэглэх, тулган шаардах буюу аливаа арга, хэлбэрээр зөрчихийг хориглоно.
13.5. Эрүүл мэндийн үйлчилгээнд эрэгтэй, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах, үр хөндүүлэхийг ятгах, шаардах, дарамтлахыг хориглоно гэж тус тус заасан.
ХОЁР. “ОХИДЫН ҮЗЛЭГ”-ТЭЙ ХОЛБООТОЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ
2.1 Монгол Улсад өсвөр насныхны нөхөн үржихүйн эрүүл мэндийг хамгаалах талаар олон талт арга хэмжээ хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай бөгөөд өсвөр насны жирэмслэлт, бэлгийн замын халдварлал, хүчин зэрэг эрүүл мэнд болон нийгмийн харш үзэгдлийг бууруулах, эдгээрээс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэвч бодит үр дүн багатай атлаа зарим, аймаг, сум, дүүрэгт ерөнхий боловсролын сургуулийн охидыг нийтээр хамруулан зохион байгуулж буй “охидын үзлэг” нь эцэг эх, асран хамгаалагчийн болон өөрийнх нь зөвшөөрөлгүй, гэнэдүүлэн хамруулж, эрүүл мэндийн болон нууцлалын шаардлага хангахгүй орчин нөхцөлд хийгдэж, хүүхдийн бие махбод, нэр төр, хувийн нууцтай байх, халдашгүй байх эрхийн зөрчил болж байна. Хүний эрхийн үндэсний комиссын “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэл”(2020)-д “...зарим аймаг, орон нутагт ерөнхий боловсролын сургуульд “охидын үзлэг”-ийг нэгдсэн байдлаар зохион байгуулж байгаагаас үүдэн өсвөр насныхны эрүүл мэндийн нууцаа хамгаалуулах эрх зөрчигдөж, сургууль болон гэр бүлийнхээ орчинд гутаан доромжлол, ялгаварлан гадуурхалтад өртөж буй талаарх мэдээлэл Комиссод ирж байна...” гэдгийг дурдсан байна.
2.2 Мөн тус арга хэмжээ нь зөвхөн охидыг онцлон ялгаж үзсэнээрээ нэгд, хөвгүүдийн нөхөн үржихүйн хэрэгцээг орхигдуулсан хүйсийн ялгаварлал болж, хоёрт, нөхөн үржихүйн асуудлыг зөвхөн охид, эмэгтэйчүүдэд илүүтэй хамаатуулах жендэрийн хэвшмэл үзлийг бэхжүүлэх хор нөлөөтэй байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эмэгтэйчүүдийн Эрхийн Комисс болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний Эрхийн Хороо хамтран дэлхий нийтэд эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийг зогсоохыг уриалахдаа “дэлхийн 20 гаруй оронд охидын үзлэгийг хийж байгаа тухай тэмдэглэж, “охидын үзлэг нь эрүүл мэндийн хувьд шаардлагагүй, ихэнхдээ өвтгөсөн, доромжилсон, сэтгэл зүйн гэмтэл учруулсан үйлдэл бөгөөд үүнийг зогсоох ёстой” гэсэн уриалга, мэдэгдлийг гаргасан. Мөн 2018 онд Рио-де-Жанейро хотноо болсон Дэлхийн Эмэгтэйчүүдийн болон Эх барих эмэгтэйчүүдийн их хурлын (FIGO) үеэр гаргасан мэдэгдэлд охидын үзлэг нь шинжлэх ухааны үндэслэлгүй, хүний эрхийг зөрчсөн үйлдэл гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.
2.3 Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яамны тушаал шийдвэрүүдэд “охидын үзлэг”-ийг дэмжсэн, чиглэл болгосон, зөвлөсөн агуулга байхгүй бөгөөд сургуулийн орчинд, нийтээр хамруулан хийхийг үл дэмжсэн байна. Тухайлбал,
- Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “…Охидын үзлэгийг ерөнхий боловсролын сургуулийн орчинд зохион байгуулах нь эрүүл мэндийн шаардлага хангахгүй улмаас хүний эрхийн ноцтой зөрчил” хэмээн үзэж, Эрүүл мэндийн яамнаас чиглэл болгосны дагуу 2015 оноос энэхүү үзлэгийг сургуулийн орчинд зохион байгуулаагүй, өсвөр үеийн кабинетаар дамжуулан өсвөр үеийнхэнд ээлтэй байдлаар зохион байгуулж байгааг мэдээлсэн.
- Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/399 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан журамд бэлгийн бойжилт хэрхэн явагдаж байгааг үнэлэх зорилгоор өсвөр насныханд үзлэг хийх гэж байгаагаа хэлж, зөвшөөрөл авсны үндсэн дээр эмнэлгийн зориулалтын орчинд буюу бүх шатны эрүүл мэндийн байгууллага, өсвөр үе залуучуудын кабинетад хийж байхаар зохицуулсан байна. Мөн үзлэг, ажилбарыг тодорхой тайлбарлаж тусгайлсан үзлэг хийнэ, үйлчлүүлэгч зөвшөөрөөгүй тохиолдолд тусгайлсан үзлэг хийхгүй гэдгийг заасан байна.
- Эрүүл мэндийн сайдын 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн “Хүүхдийн эрүүл мэнд, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тусламж, үйлчилгээ үзүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 12 тоот албан даалгаварт “1.5. Охид, хөвгүүдийн эрхийг хүндэтгэсэн, албан ёсны зөвшөөрөл авсны үндсэн дээр үйлчилгээ үзүүлэгчдийн санаачилгаар урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийх, нууцлал, мэдээллийг хадгалах, 1.6. Охидын төрөлт, жирэмслэлт, үр хөндөлт болон эрт гэрлэж байгаа асуудлын шалтгаан, нөхцөлийг судалж, бэлгийн замаар дамжих халдвар, сүрьеэг эрт илрүүлж эмчлэх, бүртгэл хяналт тандалтыг сайжруулах эмч нарын баг гарган ажиллах...”-ыг даалгасан байна.
- Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/364 тушаалаар батлагдсан “Охидын эрүүл мэндийн өвөрмөц тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар”-ын 1.6-д үзлэг хийхдээ бага насны охидын хувьд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрлөөр, өсвөр насны охидын хувьд өөрсдийнх нь зөвшөөрснөөр сайн дурын үндсэн дээр хийнэ. Үзлэгийн өмнө үзлэг хэрхэн хийх, биеийн ерөнхий үзлэг, хөхний болон нөхөн үржихүйн эрхтний тусгайлсан үзлэг хийхийн ач холбогдол зэргийг тайлбарлана гэж тусгасан.
- Боловсрол, шинжлэх ухааны яамны Бага, дунд боловсролын газрын даргаас Нийслэлийн боловсролын газар, Аймгийн боловсрол, соёл урлагийн газрын дарга нарт хүргүүлсэн 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” 6/2192 тоот албан бичигт “Эрүүл ахуйн шаардлага хангаагүйн улмаас хүний эрхийн ноцтой зөрчил болох тул сургуулийн орчинд охидын үзлэгийг зохион байгуулахгүй байх”-ыг тусгажээ.
Гэвч ерөнхий боловсролын сургуулиуд бие даан болон бусад байгууллагатай хамтран “охидын үзлэг” зохион байгуулах тохиолдол гарсаар байгаа нь дээрх тушаал шийдвэр хэрэгжүүлэгчдэд хангалттай хүрээгүй, мөн эрүүл мэнд, боловсролын ажилтнуудын хүний эрхийн болон жендэрийн мэдрэмжгүй байдлын улмаас гажуудуулан хэрэгжүүлж байгааг харуулж байна.
Охидын үзлэгийг ерөнхий боловсролын сургууль дээр буюу зориулалтын бус газар хийж байгаа нь хүүхэд өөрийн хувийн нууц, эрүүл мэндийн нууц, нэр төрөө хамгаалуулах, ялгаварлан гадуурхалтад өртөхгүй байх, халдашгүй дархан байх, өөрт хамаатай асуудалд шийдвэр гаргахад оролцох, үнэлэлт өгөхөд оролцох, сэтгэл санааны дарамт хүчирхийллээс ангид байж хамгаалуулах эрх, мэдээлэл авах эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх зэрэг хүүхдийн эрхүүдийг зөрчиж буй ноцтой хэлбэр мөн гэдгийг Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам хүлээн зөвшөөрч байгаа ч “охидын үзлэг”-ийг эмнэлгийн бус орчинд, зөвшөөрөлгүйгээр хийхийг таслан зогсоох, хариуцлага тооцох үр дүнтэй зохицуулалт үгүйлэгдэж байна.
2.4. “Охидын үзлэг” гэх албан бус нэр томьёо нь тус нэрийн дор зохион байгуулдаг арга хэмжээний шинж чанар, сөрөг нөлөө, үр дагаврын улмаас “нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ” гэж ойлгогдох бус, харин “бэлгийн харьцаанд орсон эсэх, жирэмсэн эсэхийг тогтоох зорилготой үзлэг” гэж ойлгогдох болсон, нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлыг зөвхөн охидод хамаатуулснаараа жендэрийн ялгаварлалын шинжийг агуулж, жендэрийн хэвшмэл үзлийг бэхжүүлж байгаа тул хэрэглэхийг хориглох шаардлагатай байна. Энэ үг хэллэгийг ашиглахыг хориглоогүй тохиолдолд орон нутгийн, эсвэл байгууллагын түвшний бодлого төлөвлөлтөд тусгагдаж, Монгол Улсын хууль тогтоомжид үл нийцсэн арга хэлбэрээр үргэлжлэн хэрэгжих магадлалтай байна. Жишээлбэл зарим орон нутгийн Хүүхдийн хөгжил хамгааллын зорилтот жилийн ажлын төлөвлөгөөнд хүүхдийн эсэн мэнд амьдрах эрхийг хангах хүрээнд охидын үзлэгийг тогтмол хийхээр төлөвлөж, эрүүл мэндийн болон боловсролын байгууллагууд хариуцагчаар тусгагдсаар байна.
ГУРАВ. ДҮГНЭЛТ, ЗӨВЛӨМЖ
3.1. “Охидын үзлэг” гэх арга хэмжээ нь хэрэгжүүлж буй хандлага, арга хэлбэр, нөхцөл байдлаараа Монгол Улсын Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд үл нийцэх, хүний эрхийн зөрчил, жендэрийн ялгаварлан гадуурхалт болж байна гэж дүгнэж байна. Тус арга хэмжээ нь охидын хүйсээр ялгаварлан гадуурхагдахаас, бүх төрлийн хүчирхийллээс ангид байх эрх, эрх чөлөө, түүнчлэн бэлгийн болон нөхөн үржихүйн эрхүүдээ бүрэн эдлэхэд саад болоод зогсохгүй өсвөр настны нас, хүйсийн онцлогт нийцсэн нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үр дүнтэй хөгжүүлэхэд сөргөөр нөлөөлж байна.
3.2. Энэхүү зөрчлийг арилгахын тулд Эрүүл мэндийн сайдын 2017 оны А\399, 2020 оны А\364 тушаал, 2019 оны 12 дугаар албан даалгаврыг нэг мөр ойлгож, зөв хэрэгжүүлэхэд чиглэсэн заавар, удирдамж гаргаж холбогдох бүх байгууллагад нэн даруй хүргүүлэх, Боловсрол, шинжлэх ухааны яамны Бага, дунд боловсролын газрын даргын 2021 оны 6/2192 тоот албан бичгээр Нийслэлийн боловсролын газар, Аймгийн боловсрол, соёл урлагийн газрын дарга нарт хүргүүлсэн сургуулийн орчинд охидын үзлэг явуулахгүй байх чиглэлийг боловсролын байгууллагуудад бүрэн хүргэж, хэрэгжилтэд хяналт тавихыг зөвлөж байна.
3.3. Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам “охидын үзлэг” гэх үг хэллэгээс цаашид бүрмөсөн татгалзах талаар харьяа байгууллагууддаа мэдээлэх, мөн өсвөр насныхны нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэхэд хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй хамтран ажиллах арга замыг тодорхой заасан удирдамж чиглэл хүргүүлж, мэдлэг ойлголт нэмэгдүүлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна. Нөхөн үржихүйн урьдчилан сэргийлэх үзлэгийн зорилго, ач холбогдлыг охид, хөвгүүдэд сайтар ойлгуулах, мэдлэг олгох, бэлгийн болон хувийн ариун цэврийг сахих зөвлөгөө өгөх, урьдчилан сэргийлэх үзлэгт сайн дураараа хамрагддаг дадал бий болгох, хандлага төлөвшүүлэх талаар үйлчилгээ үзүүлэгчдэд чиглэл өгч, чадавхжуулахыг зөвлөж байна.
3.4. Эрүүл мэндийн яаманд өсвөр насны хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эрх зүйн бүх актыг жендэрийн мэдрэмжтэй гаргах, өсвөр насны хүүхдийн эрүүл мэндийн аливаа үзлэгийн үр дүн, мэдээллийг төвийн болон орон нутгийн захиргаа, сургуулийн захиргааны хэрэгцээнд зөвхөн нэгтгэсэн хэлбэрээр, харин хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчид тухайн гэр бүл, өрх дэх харилцаа, уур амьсгалыг харгалзан, хүүхдийн хувийн нууц, аюулгүй байдлыг чандлан хамгаалсан байдлаар хүргүүлэх зохицуулалт хийхийг зөвлөж байна.
3.5. Жендэрийн үндэсний хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс бүх шатны Засаг дарга нарт “охидын үзлэг” зохион байгуулахыг хориглох талаар хамтарсан зөвлөмж, уриалга хүргүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг зөвлөж байна.
3.6. Энэ дүгнэлт, зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлэн хууль зөрчсөн үйлдлээ таслан зогсоож, хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухайгаа мэдээлэхийг үүрэг болгуулахаар Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаярт хүргүүлэв.
3.7. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-т зааснаар жендэрийн эрх тэгш байдлыг эрхэмлэсэн соёлыг төлөвшүүлэх гэгээрэл, сурталчилгааны ажлыг хүн амын дунд зохион байгуулах, нийгэм дэх жендэрийн хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа, оролцоог хангаж ажиллахыг зөвлөмж болгож байна.