НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр, энэ сарын 20-ны өдөр Лихтенштейн, Швед Улсын Байнгын төлөөлөгчийн газраас хамтран зохион байгуулсан Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын албан бус уулзалтад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцов.
Энэхүү уулзалт нь хүний эрх, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, дипломат алба дахь эмэгтэйчүүдийн байр суурь, идэвхтэй үйл ажиллагааны талаар санал солилцох зорилгоор жил бүр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд зохион байгуулдаг албан бус арга хэмжээ юм.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус уулзалтын үеэр Канадын Гадаад хэргийн сайд Мелани Жоли, Шведийн Гадаад хэргийн сайд Анн Линдэ, Лихтенштейний Гадаад хэрэг, боловсрол, спортын сайд Доминик Хаслер, Сенегалын Гадаад хэргийн сайд Аиссата Талл Салл, Мозамбикийн Гадаад хэрэг, хамтын ажиллагааны сайд Алсинда Абреу нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Эх сурвалж: ГХЯ