Дани, Канад улсууд Гренландын ойролцоох Нэрсийн хоолой дахь жижиг Ханс арлыг хуваан авах тохиролцоонд хүрчээ. Хагас зуун жилийн турш уг арал хоёр улсын газар нутгийн маргааны шалтгаан болж байв.
Зэвсэгт хүчин хүртэл оролцож байсан тул зарим мэргэжилтнүүд энэ маргааныг дайн гэж нэрлэж байжээ. Мөргөлдөөний үеэр талууд тэсрэх бөмбөг, пуужин биш харин виски, шнаппс /архи/-ын шилээр "байлджээ".
Канад, Гренландыг (Данийн автономит нутаг дэвсгэр) заагласан 35 км орчим өргөн Нэрсийн хоолойд хил хязгаар тогтоохоор Канад, Дани улсууд хэлэлцээ хийж эхэлсний дараа уг "дайн" эхэлсэн байна. 1973 онд хоёр улс хилийн асуудлаар хуралдаж, тохиролцоонд хүрсэн ч 1.2 кв км талбайтай Ханс арлыг эзэмших тухай асуудлыг шийдэж чадалгүй хойш тавьжээ.
Гэвч 1984 онд Канад эхний "цохилтоо" өгсөн байна. Ханс аралд цэргээ оруулж, тэд арал дээр Канадын далбааг мандуулаад, хажууд нь канад вискигээ тавьжээ. Цэргүүд даалгавраа биелүүлчихээд 1 кв.миль талбайгаар газар нутгаа тэлчихлээ хэмээн итгэл төгс гэртээ харьцгаасан байна. Гэтэл Данийн засаг захиргаа уг явдлыг зүгээр өнгөрөөгөөгүй аж. Хэдэн долоо хоногийн дараа Дани зэвсэгт хүчнээ илгээж, Канадын далбааг өөрсдийн далбаагаар солиод вискиний оронд шнаппсын шил тавьж, "Данийн аралд тавтай морил" гэсэн бичиг үлдээжээ. Ийнхүү виски, шнаппсын дайн эхэлжээ. Хоёр улс 49 жилийн турш цэргийн хүчээ илгээж, уг арал дээр тоо томшгүй их виски, шнаппсын шил, далбаа, захидал үлдээсэн байна. Энэ аралд цэргүүд уудаг байсан эсэхийг мэдэхгүй ч далайн хүйтэн усаар явж очдог тул далайчид биеэ дулаацуулахаар лонхны бөглөө мулталдаг байсан байх гэж сэтгүүлчид таамаглаж буй.
Эцсийн эцэст 2018 онд Канад, Дани улсууд хамтарч, энэ маргаанд цэг тавихаар шийджээ. Данийн ГХЯ-ны мягмар гарагт гаргасан мэдэгдэлдээ хоёр улс арлыг тал талаар нь хуваан авахаар болсон байна. Хоёр улсын парламент хүлээн зөвшөөрснөөр энэ гэрээ албан ёсоор баталгаажих гэнэ. Тус бичиг баримт хэрэгжиж эхэлснээр Канад, Дани улсууд тэнгисийн хамгийн урт буюу 3882 км үргэлжлэх хил хязгаар тогтоох юм байна.
Эх сурвалж: ВВС