Ухаалаг утасны хэрэглээгээ, жинхэнэ утгаар нь “Ухаалаг” болгомоор байвал анхаарлаа хандуулаарай. Халаасанд багтах гар утсаа өөрийнхөө сэтгэл зүйг хайрлахад, өөртөө эерэг дадал суулгахад, хувийн хөгжлөө нэмэгдүүлэхэд туслах “HаbiDo” аппликейшныг хөгжүүлж 50 мянга гаруй залуучуудын амьдралд эерэг өөрчлөлт түгээгээд буй “Оптимал Эн Макс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Мандухайг “ГАРААНЫ БИЗНЕС” буландаа урьж ярилцлаа.
-“HаbiDo”-г хөгжүүлэх санаа хэрхэн төрөв? Эндээс яриагаа эхэлье?
-Манай “Оптимал Эн Макс” ХХК сэтгэл судлалын шинжлэх ухаан болон технологийг хослуулсан шинэлэг, инновацлаг бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхийг зорин ажилладаг. Товчхондоо бид монгол хүний амьдралын чанарыг нэг алхам ч гэсэн дээшлүүлэхийг зорьж байна.
Миний хувьд 2013 оноос сэтгэл судлалын салбарт ажиллаж байгаа, сэтгэл зүйч мэргэжилтэй. Өнгөрсөн хугацаанд сэтгэлзүйн болон зан төлөвийн судалгаануудыг түлхүү хийсэн. Тухайлбал, монгол хүний бүтээмжид сэтгэлзүйн ямар хүчин зүйлс нөлөөлдөг вэ гэдгийг судаллаа. Цаашлаад 2018 оноос санхүүгийн салбарт судалгаа хийж эхэлсэн. Хүн ямар сэтгэлзүйн шинж чанар, зан төлөвийн онцлогтой байхаараа зээлээ хариуцлагатай, сайн төлдөг вэ гэдгийг судалж, маш их дата цуглуулсан.
Тэр дундаас монголчуудын хариуцлага, тэр дундаа өөрөө өөрийнхөө өмнө хариуцлагатай байх чадварын тухай сонирхолтой статистик гарсан. Монголчууд бусдын өмнө л хариуцлагатай байхыг сургуульдаа ч заалгасан, эцэг эхээсээ ч ойлгож авсан. Гэтэл өөрийнхөө өмнө хариуцлагатай байх тухай ойлголт хомс. Энэ нь монгол хүний амьдралын чанар, сэтгэлзүйн эрүүл мэнд, сонголтуудад ч нөлөөлдөг чухал хүчин зүйл байжээ гэдгийг судалгаа харуулсан.
Өөртөө хариуцлагагүй байгаагийн шинжүүд олон. Энгийн жишээ нь амьдралын буруу хэв маяг юм. Өглөөний цайгаа тогтмол уудаггүй нь хүртэл өөртөө хариуцлагагүй хандаж байгаагийн нэг хэлбэр шүү дээ. Цаашлаад сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарал хандуулах байдал сул бас хэрхэн зөв шийдвэрлэхээ мэдэхгүй байгаа нь харагдсан. Энэ асуудлыг тоохгүй байж болохгүй, учир нь залуу үед маань өөртөө хариуцлагагүй ханддаг, түүнээсээ болоод стресс, бухимдалд өртөж яваа амьдралын чанар уламжилж үлдэх шинж анзаарагдаж байна.
Монголчууд бусдын өмнө л хариуцлагатай байхыг сургуульдаа ч заалгасан, эцэг эхээсээ ч ойлгож авсан. Гэтэл өөрийнхөө өмнө хариуцлагатай байх тухай ойлголт хомс.
Бид “Өсвөр үеийнхний сэтгэл хөдлөл, зан үйлийн эрсдэлд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа”-г 2021 онд гүйцэтгэсэн. Судалгааны үр дүнгээс харахад 2 хүүхэд тутмын 1 нь сэтгэл гутралтай, түгшүүр өндөртэй байна. Гэтэл Монголд сэтгэлзүйн үйлчилгээний хүртээмж бага, хүний нөөц хомс. Улсын эмнэлэг, хувийн хэвшил ажиллаад ч бүх хүнд хүрч чадахгүй байна.
Иймээс бид шийдэл хайж эхэлсэн. Хэдийгээр бид нийгмийн сэтгэл зүйн асуудлыг бүрэн арилгаж чадахгүй ч, эрт илрүүлбэл, эрт нөлөөлж чадвал хожмын хохирлыг бууруулж чадна. Улмаар амьдралын хэв маяг, сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжсэн технологийн шинэ шийдэл байх ёстой юм байна гэдгийг бодож “HаbiDo” аппликейшныг хөгжүүлж эхэлсэн. Энэ нь Монголчууд амьдралын чанартаа өөрсдөө хариуцлагагүй ханддаг юм байна. Үүнийг өөрчилье гэдэг л шийдэл юм.
Сэтгэлзүйн эрүүл мэнд болон эерэг дадал нийлээд, тэр дундаас сэтгэл ханамжтай амьдрал, өөрөө өөртөө сэтгэл ханамжтай байх орон зай бий болно. Энэ нь урт хугацаандаа амьдралын чанар дээшлэхэд нөлөөлөх маш том хүчин зүйл юм байна гэдэгт манай баг итгэдэг. Энэ утгаараа “HаbiDo”-г хөгжүүлж байна.
-Өөрөө өөртөө хариуцлагатай байж сурахад “HabiDo” туслах юм байна. Хэрхэн ашиглах вэ?
-Хүн эерэг, өөртөө ээлтэй үйлдлүүдийг сонгох ёстой гэдгээ мэддэг ч 80 хувь нь тууштай байж чадалгүй бүтэлгүйдчихдэг. Тэгвэл хүнийг тууштайгаар өөрийнхөө өмнө хариуцлагатай байхад технологи, сэтгэл судлалын шинжлэх ухаан тусалж чадна гэж итгэсэн. "Би ийм хүн болмоор байна" гэдэг хүсэл хүн бүрд байдаг ч бодит байдал түүнээс өөр байх нь бий. Энэ хоёрын хоорондын зай хол байх тусам хүн сэтгэлээр унаж, өөртөө итгэлгүй, сэтгэл ханамжгүй болж, цөхрөлийн хонгилд гацдаг. Өөрөөр хэлбэл, сэтгэлийн тэнхээгүй, стресстэй, бухимдалтай байдалд хүрдэг гэсэн үг. Тэгвэл энэ хоёрын хоорондын зайг ойртуулах, бодит зүйл болгоход нь “HаbiDo” тусалж чадна. Ийм зорилготойгоор төслөө үргэлжлүүлж байна.
Өмнө нь хэлсэнчлэн, хүн өөртөө ээлтэй үйлдлийг тууштай болгох дээр асуудалтай байдаг. Энэ тал дээр зорилгоо зөв тодорхойлох хамгийн чухал. Зорилгын биелэлт гэдэг бол өдөр тутмын л үйлдэл шүү дээ. Арван хоногийн хугацаанд 10 шинэ үг цээжилнэ гэдэг зорилго тавилаа гэхэд цагийг нь тулгаад ес дэх хоног дээрээ өөрийгөө зовоогоод л эхэлдэг. Харин өдөрт нэг үг цээжлээд явбал өөртөө ээлтэйгээр зорилгодоо хүрнэ. Ингэж зорилгыг зөв чиглүүлэхэд “HаbiDo” хөтөч болно.
Өөр нэг жишээ хэлбэл, өдөр бүрээ дүгнэх, тэмдэглэл бичих дадлыг 14 хоногийн зорилго болгочихлоо гэж төсөөлье. Өдрөө дүгнэж бичих нь сэтгэл зүйд, хувийн зохион байгуулалтад ямар эерэг нөлөөтэй вэ гэдгийг аппликейшн дотроо өөртөө сануулаад биччихнэ. Танд өдрөө дүгнэж бичихийг хэдэн цагт сануулах вэ, түүнийг тохируулчих. Ингээд бодитойгоор, хэмжиж болохуйцаар зорилгоо тодорхойлчихлоо. Энэ нь үйлдэл хийх хамгийн эхний алхам болдог. Жижигхэн ганц зөв үйлдэл 14 хоногт онцгой өөрчлөлт харуулахгүй байж болох юм. Гэхдээ бага багаар давтамжаа нэмээд хийсэн нэг зөв үйлдлийн хуримтлал 2 сар эсвэл хоёр жилийн дараа гайхалтай үр дүн, эерэг өөрчлөлтийг харуулж чадна.
Мөн хувь хүнд гарсан нэг эерэг өөрчлөлт эргээд нийгэмд, тэр хүний эргэн тойрны маш олон хүнд нөлөөлж чадна гэдэг утгаараа “HаbiDo”-оор нийгэмдээ эерэг өөрчлөлт түгээхийг зорьж байна.

-Нийт хэчнээн цэстэй вэ. Ямар дадлуудыг аппликэйшнаар дамжуулан санал болгож байгаа бол?
-“HаbiDo” аппликейшн бие махбод, сэтгэлзүйн гээд 7 бүлэг бүхий 36 дадал санал болгодог. Хэрэв таны сонгох дадал үүн дотор байхгүй бол та цоо шинэ дадлыг бий болгоод нээж ч болно. Дадлуудаа хэрэгжүүлж байх явцад та сэтгэлээр унаж, шантарч магадгүй. Тэр үед мэдрэмжийн тэмдэглэл хөтлөх, тайвшрах, өөртөө төвлөрөх, өөрөө өөрийгөө анзаарах боломж олгох мэдрэмжийн тэмдэглэл цэс гэж бий. Бас харилцаа, ажил, хичээлээс болоод гаргалгаа олж чадахгүй байх үе ч тохиож магад. Эерэг дадалтай болох гэсэн хүн шантрах гээд байж ч болох юм. Энэ үед чатботод асуудлаа хуваалцаад, сэтгэлзүйн эрүүл мэндийн чиглэлээр маш богино хугацаанд зөвлөгөө авах бүрэн боломжтой.
Хүсэл, бодит байдал хоёрын зай ойртох тусам хүн стресстэх, сэтгэлээр унах зэрэг асуудал аажимдаа цэгцэрч сэтгэл зүй эрүүл байхад тустай.
Хүн өөрийгөө сайн байна, болж байна гэж бодоод хичээгээд байдаг ч 80 хувь нь бүтэлгүйдэх магадлалтай байдаг.
Иймд тууштай байхад туслах сэтгэлзүйн дэмжлэг заавал хэрэгтэй. Тийм учраас сэтгэл зүйн эрүүл мэндийн функцүүдийг оруулж өгсөн. Мөн тухайн хүнийг өөртөө ээлтэй жижиг үйлдэл хийснийх нь ч төлөө урамшуулах шийдлүүд ч багтсан байгаа.
-Хэрэглэгчдэд бий болгож буй үнэ цэний тухайд?
-Үнэ цэний хувьд хэрэглэгч “HаbiDo”-ын тусламжтайгаар хуримтлал бий болгоосой гэж хүсэж байгаа. Гэхдээ энэ нь санхүүгийн биш өөртөө ээлтэй үйлдлүүдийн, сэтгэл ханамжийн хуримтлал юм. Тухайлбал би англи хэл сурах ёстой. Гэтэл үүний оронд өнөөдөр найзуудтайгаа уулзмаар санагдана. Тэгээд найзуудтайгаа хөгжилдөхийг сонголоо. Болно оо.
Гэхдээ үргэлжийн сөрөг үйлдлүүдийн хуримтлал надад таван сарын хугацаанд анзаарагдахгүй ч таван жилийн дараа ямар их зүйл алдсан байх бол гэдгийг бодох хэрэгтэй. Гэтэл нөгөө талд өөр сонголт бас бий. Би дараа долоо хоногт найзуудтайгаа уулзчихъя. Өнөөдөр харин өөрийнхөө хариуцлагыг ухамсарлаад англи хэл сурахдаа цагаа зориулъя. Энэ мэтчилэн хүн өөртөө ээлтэй сонголтуудыг хийж сэтгэл ханамжийн хуримтлал үүсгэх хэрэгтэй. Ингэж чадвал өөрийнхөө илүү сайн хувилбар байх хүслээ биелүүлж чадна.
Хүсэл, бодит байдал хоёрын зай ойртох тусам хүн стресстэх, сэтгэлээр унах зэрэг асуудал аажимдаа цэгцэрч сэтгэл зүй эрүүл байхад тустай. Тэгэхээр “HаbiDo” үргэлж өөртөө ээлтэй сонголтуудыг хийхийг сануулна, тусална, хажууд нь байна, дэмжинэ, чиглүүлнэ. Ерөөсөө л найз нь байна гэсэн үг. Өөртөө ээлтэй сонголтуудыг хийгээд нэг жил амьдарлаа, юу ч анзаарагдахгүй байж болно. Хоёр жил боллоо, юу ч өөрчлөгдөхгүй байж болно. Гэхдээ 20 жилийн дараа маш том өөрчлөлт, үнэ цэнийг тэр хүмүүсийн амьдралд бий болгосон байна гэдгийг олж хараад үүний төлөө манай багийнхан хичээн ажиллаж байна.
-Сэтгэл ханамжийн хуримтлал бий болгоно гэдэг сайхан санаа байна. “HabiDo”-д хэрхэн нэгдэж, энэ хуримтлалыг бий болгох вэ?
-Би чадсан, хийсэн шүү гэдэг мэдрэмж хүнийг маш их сэдэлжүүлдэг. Ус уух дадал энгийн мэт боловч зорилгодоо хүрсэн гэдэг энэ мэдрэмж асар том сэтгэл ханамжийг бий болгож чаддаг. Сэтгэл ханамжийн хуримтлал гэдэг бол өдөрт өчүүхэн төдий зөв үйлдэл хийснээр нэмэгдэх юм шүү дээ.
Бид 2021 оны аравдугаар сард хамгийн эхний version-оо гаргаж, 50 мянган хэрэглэгчтэй болсон. Тун саяхан буюу 7 хоногийн өмнө хоёр дахь 2.0 хувилбараа гаргасан. Үүнд өөрийнхөө амжилтыг тоон үзүүлэлтээр харах, өнгөрсөн долоо хоногийг би юунд зарцуулав, өнгөрсөн сард миний сэтгэлзүй ямар байв, өөртөө ээлтэй байхад хэр зэрэг цаг зориулав гэх зэрэг статистик харах чадваруудыг нэмсэн.
Хамтдаа илүү сайн хувилбартаа хүрэх боломж олгох учраас байгууллага, хамт олонд мөн “HаbiDo”-г санал болгож байна.
Одоогоор хэрэглэгчид үнэ төлбөргүй ашиглаж байгаа. Гэхдээ бид цаашид төлбөртэй хувилбар руу шилжинэ. Энэ нь энгийн болон хязгааргүй гэдэг хоёр хувилбартай. Энгийн нь багахан хязгаартайгаар аппликейшныг үнэгүй ашиглах юм. Харин хязгааргүй нь апликейшныг бүхэлд нь, цогцоор нь ашиглах боломж олгоно.
Төлбөрийн хувьд нэг сарын хэрэглээ нь нэг аяга кофеноос ч хямдхан байна. Төлбөрийг төлөөд хэрэглэж байгаа ч түүнтэй дүйцэх хэмжээний хөнгөлөлт, урамшууллыг эдлэх боломжтой байдлаар хамтын ажиллагааг эрэлхийлж байна. Мөн бид аппликейшны хэрэглэгчдэд зориулсан тодорхой хөнгөлөлт, урамшуулал олгох зорилгоор залуучуудыг дэмжих хүсэлтэй компаниудтай хамтарч ажиллах сонирхолтой байгаа.
-Та “HabiDo”-г хэнд санал болгох вэ?
-“HаbiDo” 12-оос дээш насныханд зориулагдсан. Өсвөр нас бол зөв сонголтыг хийх, өөрөө өөрийнхөө өмнө хариуцлагатай байж сурах үе. Гэхдээ болж өгвөл бүх насныхан хэрэглээсэй гэж бодож байна. Технологи бүх насныхны хэрэглээ болчихлоо. Тэгвэл яагаад үүнийг илүү өөртөө ашигтайгаар ухаалгаар хэрэглэж болохгүй гэж. Та өөрөө өөрийнхөө тийм болох юм сан, ийм байх сан гэх бодолдоо гацаад үлдмээр байна уу, эсхүл бодол, хүслээ бодит болгомоор байна уу. Бодит болгомоор байгаа бол “HаbiDo”-г заавал хэрэглэх хэрэгтэй гэж аль ч насныханд санал болгомоор байна.
Мөн “HаbiDo”-г байгууллагын ажилтнууд бүгдээрээ хэрэглэвэл сонирхолтой байж чадна. Хүний нөөцийн салбарт ажилтнуудынхаа сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарах, амьдралын хэв маяг, ажлаасаа халшрахгүй байхад нь анхаарах нь маш чухал асуудал болоод байна. Ирээдүйд гарч болох ажлын бүтээмж, ажлын байрны стресс, ажил амьдралын тэнцвэр алдагдахаас “HаbiDo” сэргийлж чадна. Ажилтнууд бүлгээрээ хамтдаа амьдралын хэв маяг, сэтгэл зүйдээ анхаардаг байх нь илүү сонирхолтой, бас хурдтай өөрчлөлтийг бий болгож чадна. Тэгэхээр хамтдаа илүү сайн хувилбартаа хүрэх боломж олгох учраас байгууллага, хамт олонд мөн “HаbiDo”-г санал болгож байна.
-Ярилцсанд баярлалаа.