Хангайн нуруунаас эх аван урсдаг Чулуутын голын загас багасаж экологийн тэнцвэрт байдал алдагдсаныг анзаарсан иргэд 2019 оноос "Чулуут тул 2030" төслийг эхлүүлжээ.
Голын ховордсон загасыг үржүүлэн байгалийн жамаар нь өсгөн, хамгаалах зорилготой уг төслийн багийнхан өчигдөр буюу Дэлхийн цэнгэг усны өдрөөр өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа.
Энэ үеэр төслийг санаачлан зохион байгуулсан Ц.Баянзул "Загас агнуурын спорт сонирхогчдын очих дуртай Чулуутын гол сүүлийн үед загасгүй болсныг анзаараад загасыг нь үржүүлж, байгалийг унаган төрхөөр нь хадгалж үлдэхийг хүссэн. Өмнө таван удаа дэгээ шидээд таван загас барьдаг байсан газарт таван өдөр дэгээ шидээд ч загас баригдахааргүй болчихсон.
Ус, ургамал нь байгаа атал загас нь байхгүй болсон явдал эмзэглүүштэй санагдсан тул төслөө санаачлан Архангай аймгийн Тариат, Өндөр улаан, Жаргалант сумдын захиргаа, иргэдтэй ярилцан анх Тариат суманд байгаль хамгаалах гурван нөхөрлөл байгуулсан. Улмаар 120 км урт голын дагуу 430 км.кв талбайг хамгаалалтын бүс болгон нутгийн иргэдтэй тохирсон. Ингээд 2019-2021 оны хугацаанд нийт 1 сая 230 мянган жарамгай үржүүлэн байгальд нь тавьсан. Орон нутгийн иргэд санал нэгдэн загас үржүүлгийн ажилд их тусалсан. Чулуут голын загас байгалийнхаа жамаар өсөж үржиж чаддаг болсон цагийг 2030 оноор дүгнэн харсан" хэмээв.
Төслийг хэрэгжүүлэх зорилгоор "Чулуут тул" нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагыг бий болгож орон нутгийн байгаль хамгаалагчид, сайн дурын иргэд, эрдэмтэн судлаачдыг хамруулжээ.
Төслийн хүрээнд 2019-2021 оны гурван жилийн хугацаанд 1.8-2.3 см хүртэлх урттай хадран, 2.3-2.7см урттай зэвэг загасны 1,230,000 жарамгайг лабораторид үржүүлэн байгальд нь тавьсан байна.
Энэ талаар "Чулуут тул" НҮТББ-ын биологич Э.Молор-Эрдэнэ "Чулуут голын загас, тэр дундаа зэвэг, хадран загас ховордсоныг судалгаагаар тогтоосон. Архангай аймгийн Тариат сумын Алтайт багийн Алтайт голд 6х8 харьцаатай явуулын лаборатори барьсан. Лабораторийг 330 мянга орчим зэвэг, хадран загасны авгалдайг бойжуулах чадалтай тоног төхөөрөмжөөр тоноглосон. Зэвэг, хадран загас нь цэнгэг усанд амьдардаг онцлогтой. Эдгээр загас байвал гол усыг цэнгэг байна гэж үздэг.
Загас агнуурын спорт загасны үржилд шууд нөлөөлөхгүй. Харин хүмүүсийн хандлагаас шалтгаалан шууд бусаар нөлөөлж болно. Загасыг хаврын улиралд барихыг хориглосон байдаг бөгөөд бусад үед барьсан ч буцаагаад голд зөв тавих нь чухал.
Бид инкубаторт үржүүлсэн түрсээ жараахай болтол нь арчилж хамгаалдаг ба байгалийн зөнгөөрөө хоол тэжээлээ олж идэх чадвартай болоход нь Чулуут голынхоо савд нутагшуулдаг" гэв.
Э.Молор-Эрдэнэ нь Хөдөө аж ахуйн их сургуулийн Загас үржүүлгийн технологийн ангийг 2019 онд төгссөн бөгөөд төгссөн даруйдаа төслийнхөө ажилд орсон байна. Багаасаа амьтанд дуртай, биологийн хичээлдээ дуртай байсан тул сонирхлоо дагаж биологич болсон бөгөөд хийж байгаа зүйлээсээ аз жаргал мэдэрдэг гэсэн юм.
Төслийн ажиллагаанд Тариат, Жаргалант, Өндөр улаан зэрэг сумдын байгаль хамгаалагч нар нэгдсэн бөгөөд иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, загас агнуурыг ойлголт өгөн ажиллаж байгаа аж.
Гурван жилийн хугацаанд 1.2 сая загасыг үржүүлэн нутагшуулах ажлыг гардан гүйцэтгэсэн Архангай аймгийн Өндөр улаан сумын байгаль хамгаалагч Б.Амармэнд "Анхны үржүүлэн нутагшуулсан загаснууд маань 10 см урттай болсон. Зэвэг загас 10-13 орчим насалдаг бөгөөд нас бие гүйцэхдээ 45-60 орчим см урттай болдог. Бид жил бүр их сүрэг барьж түүндээ шинэ загаснуудаа тавьдаг. Ингэхдээ өөхөн сэлүүрийг нь хайчлах, чип суулгах зэргээр тэмдэг тавьдаг.
Манай нутаг орныг сонгон ийм төсөл хэрэгжүүлж эхэлсэнд их баярладаг. Цаашдаа сум болгон загас үржүүлгийн лабораторитой болж өргөжөөсэй гэж хүсдэг" хэмээв.
Тэрээр сүүлийн найман жилийн хугацаанд байгаль хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд Чулуут голын сав газарт ажилладаг хоёр байгаль хамгаалагчийн нэг юм.
Байгаль хамгаалах ажилд иргэдийн оролцоо чухал гэдгийг тэрээр онцоллоо. Түүний хэлснээр "Хэдийгээр иргэд загас агнах сөрөг нөлөөтэйг мэддэг ч үерийн аманд малынхаа өтөг, бууцыг асгадаг нь загасны өсөлтөд сөргөөр нөлөөлдөг" аж.
Загас байгалийнхаа жамаар үржих үед нийт түрсний 5 хувь нь л жараахай болж цаашид нас бие гүйцэн амьдрах боломжтой болдог. Харин "Чулуут тул" төслийн багийнхан ямар ч хорогдолгүй нийт түрснээс 100 хувь жараахай гарган авч байгаа бөгөөд нутагшуулсан жарамгайнуудын 40 хувь нь нас бие гүйцэх аж.
Төслийн багийнхан 2025 он гэхэд 7 сая, 2030 он гэхэд 15 сая жарамгайг үржүүлэн нутагшуулахаар зорьж байгаа юм.